Бусад
Монгол гэрийн халаалт дулаалгын багцыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон НҮБ-ийн Хүүхдийн сан 2019 оноос хамтын ажиллагаагаа эхэлсэн. Энэ хүрээнд хоёр гол чиглэлд тулгуурлан ажиллаж байна.
- Нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулах, жирэмсэн ээж, хүүхдэд үзүүлж байгаа агаарын бохирдлын сөрөг нөлөөг багасгахад анхаарч байна.
- Хоёрдугаарт, гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс татгалзаж цахилгаан халуугуурт шилжүүлэх, байгаль орчинд ээлтэйгээр амьдрах асуудалд төвлөрч байгаа юм.
Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстэй уулзаж хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.


НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлэн БОАЖЯ болон НҮБ-ийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа агаарын бохирдлыг бууруулах төсөлд бид хэд хэдэн ажлыг хийгээд байна. Тухайлбал, Баянхонгор аймагт агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлээд байна. Мөн хямд өртөгтэй, бага оврын төхөөрөмжүүдийг ч давхар ашиглаж байгаа.
Түүнчлэн өнгөрсөн өвөл өөрсдийн туршлага дээрээ үндэслэн Монгол гэрийн халаалт, дулаалгын багц буюу Чип багцыг дотоодын болон ОУ-ын түнш байгууллагууд, ШУТИС-тай хамтран гаргалаа. Багцыг Баянхонгор аймгийн 200 гаруй өрхөд нэвтрүүлж, хэмжилт, судалгаа хийсэн байгаа. Судалгаагаар тус өрхүүд цахилгаан халаагуурт шилжснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна эрүүл, цэвэр орчин амьдрах, цаг хугацааг хэмнэх гэх мэт олон эерэг үр дүнгүүд гарсан. Мөн энэхүү багц нь БОАЖЯ, Банкуудын холбооноос хамтран гаргасан Ногоон зээлийн нэг бүтээгдэхүүн болсонд бид баяртай байна” хэмээв.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Хоёр талын хамтын ажиллагаа эхлээд удаагүй ч үр дүнгээ өгсөн олон ажлуудыг амжуулсан та бүхэнд маш их талархаж байна. Улаанбаатар хотоор зогсохгүй аймгуудын агаарын бохирдлын түвшин сүүлийн жилүүдэд ихсэж байна.
Хамгийн их агаарын бохирдолтой таван аймгийн нэг болох Баянхонгор аймагт хоёр том ажлыг хийж, эерэг үр дүн гаргасанд салбар яамны хувьд бахархалтай байна. Тус аймагт хэрэгжүүлсэн Монгол гэрийн халаалт, дулаалгын багцыг цаашид нийслэл болон аймгуудад нэвтрүүлбэл агаарын бохирдлыг буруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй иргэдийн тав тухтай амьдрах орчин, нөхцөл нэмэгдэх боломж бүрдэж байгаа нь сайхан мэдээ байна. Цаашид энэ ажлыг өргөжүүлэн нийслэл хот болон бүх аймаг, сумдад нэвтрүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн МУ-ын Засгийн газраас агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг биелүүлэхийн төлөө бүх шатанд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлье” гэлээ.
Эх сурвалж: БОАЖЯ

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна