Энтертайнмент
З.Сувд-Эрдэнэ: Манай улс “Сонгодог зоогийн нэвтэрхий толь”-ийг орчуулан гаргасан 10 дахь орон боллоо

Монголын Кулинарын холбоо, Монсудар хэвлэлийн газар, Сонгодог зоогийн нэвтэрхий толь ТББ хамтран 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Larousse Gastronomique буюу “Сонгодог зоогийн нэвтэрхий толь”бүтээлийг монгол хэлнээ орчуулан гаргажээ. Тус ном 1938 онд Франц улсад анх зохиогдсон бөгөөд дэлхийн орнуудын уламжлалт зоог, хоол үйлдвэрлэлийн салбарын бүхий л технологи арга барилыг багтаасан аж. Тус бүтээл анх хэвлэгдсэн цагаасаа хойш 82 жилийн турш орчин үеийн шинэлэг технологи, зоогийн жор зэргээр баяжиж ирсэн бөгөөд мэргэжлийнхний ширээний ном болдог төдийгүй дэлхийн алдарт тогооч нар “Ариун библи”-тэй зүйрлэсэн удаатай. Харин Монгол Улс тцус номыг орчуулсан дэлхийн 10 дахь орон болж байна. Бүтээлд төслийн удирдагч, редактораар ажилласан З.Сувд-Эрдэнэтэй тус номын талаар ярилцлаа.
– “Сонгодог зоогийн нэвтэрхий толь” номын онцлог, орчуулах явцад доторх агуулгаас юу нь анхаарал татсаныг манай уншигчдад сонирхуулна уу?
-Бид амьдрах хугацаандаа ихэвчлэн ном уншиж ерөнхий мэдлэгээ олж авдаг шүү дээ. Жишээ нь, түүхийн цуврал номоос түүх, соёл, газар зүйн мэдлэгээ тэлдэг бол санхүүгийн чиглэлийн номоос мөнгөтэй харьцах, хадгалах, эдийн засгийн талаарх ойлголтоо батжуулдаг. Харин энэ номын редактораар ажиллаад хоол, хүнсний мэдлэг хэчнээн чухал болохыг ойлгосон. Нэг тогоонд бүх орцоо хэт болгож, амин дэмтэй ногоог ч ашиг шимгүй болгож идвэл ямар байх вэ. Өдийд бид намрын сайхан ургацыг өвөл идэхээр хөлдөөж бэлтгэдэг. Гэтэл үүнийг яаж хөлдөөж, дараа нь үүгээрээ хэрхэн хоол бэлтгэх ёстой вэ? Гэсгээх хэрэгтэй юү, үгүй юү гэх мэт. Мөн бид биеэ ажиглахаа марттал завгүй болжээ. Гэдэс хийгээр дүүрч, эсвэл хүүхдийн тань өтгөн хатвал юу идсэнээс болов гэдгийг төвөггүй олж, ямар хүнсээр анагаах зэрэг мэдлэг зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид бүгд хоол, хүнсний мэдлэгээ дээшлүүлэхдээ дутахгүй анхаарах ёстой юм байна.
-Гаднаас нь харахад зузаан том ном харагдсан. Доторх мэдээллийн сан арвин болсон байх?
-Энэ бүтээл таван кг жинтэй, 1500 орчим хуудастай. Эндээс ямар арвин мэдлэгийн сан багтсан нь төвөггүй ойлгогдож байгаа байх. Аль ч улсын мэргэжлийн тогоочид гал тогоондоо францаар ойлголцдог. Тэгэхээр агуулгын тухайд авч үзвэл энэ номд Францын хоолны соёл, жор давамгайлж байгаа гэсэн үг. Надад Францын хувьсгалаас өмнөх буюу дундад зууны үеийн бялуу, нарийн боов сэлт хийх, ширээнд тавих дэг жаяг өвөрмөц санагдсан. Мөн Монгол хүн болоод ч тэр үү хүйтэн зоог, хүйтэн шөл зэрэг ойлголт сонирхолтой байлаа.
– Номын танилцуулга дээр Монголын хоол хүнсний талаар бий гэж байсан, энэ талаар дэлгэрүүлээч?
-Бидний нэмж оруулсан мэдээллээс гадна энэ номд Монголтой хамааралтай зүйлс хоёр гурван удаа дурдагдсан. Тухайлбал, “Шабу шабу” гэх япон халуун тогооны хоолыг Чингис хааны үеийн монгол хоолны жороос санаа авч, XX зууны дунд үед зохиосон гэж тэмдэглэсэн байна лээ.
– Интернэт хэрэглээ сайн хөгжсөн өнөө үед ямар ч хүн хийе гэсэн хоолоо “YouTube” сувгаас хараад зааврын дагуу хийчих боломж бүрдсэн. Ийм байхад хоол хийх сонирхолтой хүмүүст энэ ном заавал шаардлагатай гэж үү?
-Тийм ээ, бичлэг үзвэл тухайн зоогийг бэлтгэхэд илүү дөхөм болно. Хамгийн гол нь энэ ном маань ихэвчлэн хүмүүсийн мэдэхгүй ховор нандин хоолны жор, орцуудтай. Та тэдгээрийг номоос уншиж мэдэхгүйгээр цахимаар хайх боломжгүй гэсэн үг. Зарим нь Францын жижиг суурин болон бусад газрын нэрийн хоол учраас You Tube сувагт хийх заавар байхгүй. Ганц нэг олдлоо ч манай номд зааж өгсөн шиг хаанаас гаралтай, хэний зохиосон болон жинхэнэ жор эсэх нь эргэлзээтэй юм. Ингэхээр хүмүүсийн хэрэгтэй, зөв мэдээллээ олох эрэл хайгуулыг багасгаж, цаг завыг хэмнэнэ.
-Хоол хийх сонирхолтой хүн, энгийн нэгэн гэрийн эзэгтэй энэ номоос юу сурах вэ?
-Хоол хүнсний соёл, мэдлэг, шинэ мэдээллийг олж авна. Бид ихэвчлэн хурдан хугацаанд хялбар аргаар гарын доорх орцоор хоол бэлтгэх аргыг илүү сонирхдог. Тэгвэл тусгай тэмдэглэлт баярууд эсвэл амралтын өдрүүдээр ч юм уу өндөр зэрэглэлийн зоогийн газарт ахлах тогоочийн бэлтгэдэг хоолыг гэртээ та хийж сурна гэсэн үг. Тэгээд тэр зоогийг манай номд буй хэн хаана ямар орцоор зохиосон нь тодорхой жорын дагуу хийхээр яг л тэр амт гарна. Тогооч нар сүмс, салат хийх, нарийн боов жигнэх, махыг ангилж зүсэх гэх мэт маш өргөн мэдлэгийг хоолны тусгай сургуульд сурч, аль нэгээр нь мэргэшиж байж зоогийн газарт ажилладаг. Харин эзэгтэй нар маань тэр их мэдээллийг энэ номоос олж, мэдлэгийн хүрээгээ тэлэх юм. Мөн энгийн сайхан хоол, нарийн боовны жорууд ч олон бий. Жишээ нь, багет талхыг гурил, ус, давсаар л хийдэг. Гол нь яаж зуурах, амраах, болгох технологийг номоосоо сураад авчихна.
– Та хялбархан хийж болохуйц нэг жор, технологийг сонирхуулаач?
-Шоколадтай сүү бэлтгэх аргыг сонирхуулъя л даа. Шоколадаа халуун усанд савтай нь тавьж хайлуулаад, сүүгээ хөөрүүлсний дараа хайлуулсан шоколад дээрээ бага багаар хийж алгуурхан хутгахад сүү бэлэн болно доо. Ингэхэд сүү, шоколад хоёр жигд бүтэцтэй холилдоно. Өмнө нь шоколадаа хайлуулаад л сүүндээ хийгээд л хутгачихдаг байлаа шүү дээ. Хүмүүс алмонд нэрээр нь сайн мэдэх бүйлс самрыг буцалсан халуун усанд хэдэн секунд дэвтээхэд хальс нь хөндийрчихдөг, ингээд хальслаад идэхэд тун амттай юм билээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.polit.mn

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
