Бусад
Баян-Өлгий аймгийг зорих дотоодын жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ

Баян-Өлгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, улсаас авах татаас багасаж, дотоодын аялал жуулчлал 2016 онтой харьцуулахад бараг 4 дахин нэмэгдэж, 25.000-д хүрчээ. Мөн иргэдийн хадгаламж 122 тэрбум төгрөг болж, хүний хөгжлийн индекс, хөгжлийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлэх аймгийн нэг болсон байна.
Тус аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, 2020 онд л гэхэд 155 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Сүүлийн 4 жилд 80 км авто зам, 12 сургууль, 7 дотуур байр, 5 соёлын төв, төрийн үйлчилгээний 6 байр, 73 гүүр, 20 км гэрэлтүүлэг зэрэг 327 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аймгийн Засаг дарга А.Гылымхан УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан байна.

Сүүлийн 4 жилд 80 км авто зам, 12 сургууль, 7 дотуур байр, 5 соёлын төв, төрийн үйлчилгээний 6 байр, 73 гүүр, 20 км гэрэлтүүлэг зэрэг 327 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
УИХ-ын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлж бүс нутгийн экспортын төв болох, Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх, өсөн нэмэгдэж байгаа аялал жуулчлалын урсгалыг бодлогоор дэмжиж орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломжийг бодит ажил хэрэг болгохын төлөө санаачилгатай, зүтгэлтэй, нэг зорилготой ажиллахыг хүссэн байна.
Тэрбээр Өлгий сумын 7-р цэцэрлэг, 7-р бага сургууль, бүрэн дунд боловсролын 5-р сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Бага сургууль, цэцэрлэг нь аж ахуйн аргаар барьсан байртай бол 5-р сургууль зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна. 60 хүүхдийн цэцэрлэгт 175 хүүхэд хүмүүжиж, 350 хүүхдийн бага сургуульд 510 сурагч суралцаж, 928 хүүхдийн багтаамжтай 5-р дунд сургууль 2360 сурагчтай байна. Хоёр сургууль хоёулаа 3 ээлжээр хичээллэдэг, цайны газар, урлагийн танхим, номын сангүй аж. 7-р сургууль төвийн дулаан, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдоогүй, 5-р сургууль сонгон суралцах болон дугуйлан, секцээ бямба, ням гарагт явуулдаг.
Тиймээс шинэ байр, өргөтгөл барьж өгөх хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Эвээ эрхэмлэж, монгол казах иргэдийн хооронд яс хаях гэсэн явуургүй оролдлоготой хатуу тэмцэх зэрэг саналыг дэвшүүллээ
Баян-Өлгий аймгийн иргэд ажилгүйдлийг багасгах, нэгдсэн эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүсийн нэмэгдлийг дорвитой шийдвэрлэх, Өлгийн нисэх буудлыг олон улсынх болгож өргөтгөх, эвээ эрхэмлэж, монгол казах иргэдийн хооронд яс хаях гэсэн явуургүй оролдлоготой хатуу тэмцэх зэрэг саналыг дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир говийн аймгуудад өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсаныхаа дараа Баян-Өлгий аймгийн ажилгүй байгаа залуусыг эдгээр бүтээн байгуулалтад оролцуулах санаачилга гаргаж, эхний ээлжинд 10 залууг Дорноговь аймгийн МСҮТ-д 200.000 төгрөгийн тэтгэлэгтэй сургахаар болсноо танилцууллаа. Эдгээр залуус ирэх хавар гэхэд мэргэжил эзэмшиж, сургалтаа дүүргээд эх орныхоо ирээдүйг тодорхойлох бүтээн байгуулалтад оролцож, ажилтай орлоготой болно. Казахын ард түмэн Монгол Улсын өнцөг булан бүрд өрнөсөн Налайх, Багануур, Шарын голын уурхайг байгуулах, атар газар эзэмших зэрэг их бүтээн байгуулалтад гар бие оролцож, алдар гавьяагаа дуурсгаж байсан сайхан уламжлалыг шинэ үеийнхэн өвлөн уламжлуулах нь нэр төрийн хэрэг гэдгийг хэлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ