Бусад
Амьтны хүрээлэнгийн таван тоть зочдыг бүдүүлэг үгээр доромжилжээ

Английн зүүн хэсэгт оршдог Линкольнширийн амьтны хүрээлэнгийн захиргаа таван саарал тотийг түр хугацаагаар бие биеэс нь салгахаас аргагүйд хүрчээ.
Учир нь тэд /хэнээс сурсан нь тодорхойгүй/ хүрээлэнд ирсэн зочдыг бөөнөөрөө нийлж хараалын үгээр доромжилж эхэлсэн гэнэ. Билли, Эрик, Тайсон, Жейд болон Элси нэртэй таван тотийг наймдугаар сард авчирсан бөгөөд тэд удалгүй хараалын болон доромж үгнүүд сурсан байна. Тэдгээр тотьнуудыг таван өөр газраас уг хүрээлэнд хандивлажээ.
“Бүдүүлэг үг хэлдэг тотьнуудын дэргэд эхэндээ нэг л дасахгүй байсан. Тэр ч бүү хэл тавуулаа нэгэн зэрэг ингэж аашлахыг яана” хэмээн амьтны хүрээлэнгийн захирал Стив Николс хэлжээ.
Николсын хэлснээр тотьнууд хөл хорионы үед хэрэлдэж сурсан гэнэ. “Эхлээд тэдний хэрэлдэж байгаа нь инээдтэй санагддаг байлаа. Гэтэл дараа нь тэд өөрсдөө ч инээдэг болсон. Нэг нь загнаад л, бусад нь инээгээд л. Бие биеэ уруу татаж, дараа нь инээлдэцгээгээд л…” хэмээн Николсын хэлснийг Lincolnshire Live дамжуулсан байна.
Хөл хорионы дараа ч эдгээр шувуунууд муу зуршлаа гээгээгүй байна. Тэднийг хүмүүст үзүүлэхээр торонд хийснээс 20-хон минутын дараа тотьнууд хүмүүсийг муухай үгээр доромжлоод байна гэсэн үг захирал Стив Николсын чихнээс “хонх уяжээ”. Тотьнууд голцуу залуу бүсгүйчүүдийг бүдүүлэг үгээр доромжилсон гэнэ.
“Манай хүрээлэнд ирсэн зочдод энэ бүхэн их хөгжилтэй санагдсан бололтой. Амралтын өдрүүдэд хүүхдүүд хамт олноороо ирцгээдэг болохоор арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн” хэмээн Николс хэлсэн байна.
Тиймээс эдгээр бүдүүлэг тотьнуудыг илүү соёлтой жако тотьнуудтай нийлүүлжээ. Ингээд “хүмүүжсэн” тотьнуудаа амьтны хүрээлэнгийн өнцөг булан бүрт тараан байрлуулжээ. Учир нь хүмүүжээгүй үед нь хүрээлэнгийн өөр тотьнуудтай нийлүүлбэл бусад шувуунуудаа уруу татах магадлалтай гэж үзсэн гэнэ.
Тоть ухаалаг шувуу ажээ. Саяхан тус хүрээлэнгийн Чико дуудлагатай тоть дуучин Бейонсегийн “If I Were A Boy” дууг цээжилсэн байна. Тиймээс амьтны хүрээлэнгийн захиргаанд тотьнуудтай өөр шинэ зүйл сургах санаа байгаа гэнэ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ