Энтертайнмент
“Бүүк игнайт ток” арга хэмжээг зохион байгууллаа
Шинэ номын зохиолчид болон шилдэг номын орчуулагчдын бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бүүк игнайт ток” буюу илтгэгчид 20 зураг сонгож, тус бүрийг нь 20 секундэд багтаан тайлбарладаг арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд есдүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Номын соёлт ертөнц ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Зохиолч Д.Дамдинжав “Гол тоглогч”, зохиолч, лектор Г.Мөнгөн “Тархины блок”, Урлагийн сэтгэл засалч Б.Нарантулга “Өдөр бүр 10 минут АРТ ТЕРАПИ”, зохиолч П.Буяндэлгэр “Амьдрал оргилд биш бэлд”, зохиолч, орчуулагч Р.Мөнхтэгш “Англи үг цээжлэхгүй байхыг чинь харна аа”, зохиогч Т.Ууганбаяр “Баялаг”, зохиолч, ерөнхий редактор Т.Бүдээхүү “Зууны 100 эмэгтэй” гэсэн бүтээлээрээ тус тус оролцож, номын агуулга, бичсэн түүх зэргийг өөрсдийн өнцгөөс сонирхолтой байдлаар тайлбарласан юм.
Хүрэлцэн ирсэн залуус номын зохиолчдоос сонирхсон асуултдаа хариулт авч хөгжөөнт тоглоом тоглон, зохиолчид болон оролцогчдын клуб үүссэн үр бүтээлтэй арга хэмжээ боллоо.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.