Нийгэм
Шонхор шувуу, тайга нохой, морьт харваачдын парад болно

Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн Аялал жуучлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран хоёр дахь жилдээ “Хуралдайн наадам- Шонхорын баяр” арга хэмжээг аравдугаар сарын 3-нд Жаргалантын ам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм.
Монголчууд эрт үеэс шонхор шувууг туг сүлдэндээ багтаан, шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Монголын түүх соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууг олон нийтэд сурталчлан таниулах, аялал жуучлалыг хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах зорилгоор цаашид жил бүр зохион байгуулах аж.
Монголын Шувуулахуйн холбооны тэргүүн Д.Отгонсайхан:
Монгол Улсын хувьд казах түмэн шонхор шувууны өв уламжлалаа хадгалан үлдэж түүгээрээ бахархаж байгаа нь маш сайн хэрэг. Манай арга хэмжээнд махчин шувууны гэрчилгээ бүртгэлтэй 8 шонхор шувуу оролцоно. Шонхор шувуу бүр өөрийн гэсэн дугаар, хүзүүндээ чиптэй арга хэмжээнд оролцоно. Мөн манай холбоог дэмжиж энэ ажлыг зохион байгуулахад тусалсан Нийслэлийн аялал жуучлалын газарт баярлалаа гэж хэлмээр байна.
“Хуралдайн наадам- Шонхорын баяр”-ыг Монголын шувуулахуйн холбоо, Монголын Үндэсний морьт харвааны холбоо, Монголын Тайга нохой судлалын холбоо, Цагаан шонхор ТББ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд дараах арга арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт
- Шонхор шувуу, тайга нохой, морьт харваачдын парад
- Морьт харвааны бага ав намнаа үзүүлбэр
- Тайга нохой-Талын гөрөөчин үзүүлбэр
- Шилдэг идлэг шонхор шувуу-өв тээгч тэмцээн
- Шонхор шувууны холын зайн тэмцээн
- Галтай циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд явагдана

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ