Энтертайнмент
“Монголын сар” соёл, урлагийн арга хэмжээний нээлт болов
Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн Төлөөлөгчийн газар, Тайваний Хааны ордон музейтэй хамтран Монголын байгаль, түүх, соёл, урлаг, монголчуудын өдөр тутмын амьдралын онцлогийг харуулсан “Монголын сар” соёл, урлагийн үзэсгэлэн, арга хэмжээний нээлтийг 2020 оны 9-р сарын 26-нд Тайваний Хааны ордон музейн Зя-и аймгийн Тайбао хот дахь Өмнөд салбарт зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр монгол гэр барих үйл явцтай танилцах, монгол гэрт зочлох, үндэсний дээл хувцас өмсөх, монгол тоглоом наадгайгаар тоглох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ 2020 оны Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн дүрс бичлэг, гэрэл зургийг ирсэн зочдод сонирхуулав.
Нээлтийн ёслолд Төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Золзаяа, Тайваний Соёлын дэд сайд Су Зунхуан, Хааны ордон музейн захирал Вү Мица тэгүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд хамтын ажиллагааны талаар санал солилцож, арга хэмжээг цаашид уламжлан болгон зохион байгуулах, үзэсгэлэнг Тайбэй хот дахь Хааны ордон музейд үргэлжлүүлэн гаргахын зэрэгцээ соёл урлагийн салбарт хамтран ажиллах саналыг Тайваний тал дэмжиж буйгаа илэрхийлэв.
Үзэсгэлэн 2020 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжилж, Монголын түүх, уламжлал, соёл, урлагийг сурталчилна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.