Нийгэм
ИРГЭД БОЛОН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн Иргэний эрх зүй, улс төрийн боловсролын агуулгын хүрээнд иргэд болон албан байгууллагуудын албан хаагчдад эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулагдаж байна.
9 дүгээр сард:
- Авлигалын тухай хууль
- Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль
- Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт
- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
- Нийгмийн даатгалын тухай хууль зэрэг сэдвүүдээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон мэргэжлийн сургалтын ангийн суралцагч нарт мөн Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулагдаж буй “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэстэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 59-р сургууль, 10-р сургууль, 118-р сургууль, 60-р сургуулийн 6-12 дугаар ангийн нийт сурагчдад гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох зорилгоор “Сүүдрээс өөрийгөө хамгаалъя” зэрэг сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.