Connect with us

Энтертайнмент

“Анна Каренина” жүжиг юу өгүүлэв?

Нийтэлсэн

-

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хөл хорионы улмаас үзэгчидтэйгээ 10 сарын хугацаанд уулзаж, учраагүй. Тэд энэ удаа алдарт Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг барин авч, үзэгчдийнхээ оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. Оросын төдийгүй дэлхийн алдарт зохиолч Лев Толстойн хоёр дахь бүтээлийг Драмын театрынхан энэ цаг дор хүргэж буй нь энэ. Нийгэмд багагүй хүлээлтийг үүсгээд буй “Анна Каренина” жүжгийн нээлт өнгөрөгч бямба гаригт /2020.10.03/ болж, Драмын театр өндөр их үүдээ нээн, олны хөлд дарагдав.

Намрын сэрүүн орой цаанаа л жихүүн. Цугласан үзэгч олон чин үнэнч хайраар сэтгэлээ дулаацуулахаар яарч, догдлох мэт. Сонгодог аялгуу эгшиглэх театрын үүдээр үзэгчид амны хаалтаа зүүж, биеийн халуунаа хэмжүүлж орцгооно. Хуран цугласан олон дунд театр урлагийн ахмадууд, урлагийнхан, бизнесийн хүрээнийхэн, элчин сайдууд, улстөрч эрхмүүд морилдог жишиг бий. Энэ удаа ч тэр уламжлалаас хазайсангүй. Театрын гадна талбайд цагдаагийнхан холхиж, чихэндээ аппараттай хамгаалалтын ажилтнууд зогссоныг харвал төрийн өндөрлөгүүдээс морилон ирэх гэж буй нь илт. Тун удалгүй Ерөнхий сайд гэргийн хамт хүрэлцэн ирэв.

Цагаасаа өмнө ирсэн үзэгчид гэрэл зургаа татуулж, “Анна Каренина: Оросын зураачид түүний дүрсийг эрэлхийлсээр” үзэсгэлэнд саатна. Уг үзэсгэлэнд ОХУ-ын Москва хот дахь улсын музейн урын санд хадгалагдаж буй Л.Н.Толстойн уран зургийн үзэсгэлэнг танилцуулжээ. Тэр дундаа социалист реализмын хэв маягаар зурсан А.Н.Самохваловын бүтээлүүд нь түүхэн үнэнийг яруу тод харуулснаараа илт ялгарах аж. Зураачдын анхаарлыг хамгийн их татсан дүр бол мэдээж  Анна Каренина юм. Гол дүр болох Анна амархан танигдах боловч зураг болгон дээр өөр өөрөөр дүрслэгдсэн байх ажээ.

Үзвэрийн хонх дугарч, үзэгчид суудалдаа тухалжээ. Театрын торгон хөшиг алгуурхан нээгдэж, тайзнаа толины тусгалд хоёр биеэ харах хоёр Анна зогсоно. Мэдээж нэг нь жүжгийн гол дүр Анна Каренина буюу жүжигчин Н.Баярмаа. Нөгөөх нь түүний хувь заяаны дүрд тоглож буй Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд юм. “Би чухам хэн юм бэ?” гэдэг асуултаар жүжгийн үйл явдал эхэлнэ.

Ах нь эхнэр Долитойгоо муудалцаад салж сарнихдаа тулах үедээ Аннагаас тусламж хүсэхэд ирж эвлэрүүлнэ. Харин энэ үед үе тэнгийн Вронский хэмээх сайхан залуутай таарч, сэтгэл алдарна. Улмаар уулзаж, учирдаг болж, бүр жирэмсэн болно. Тэгсэн хэдий ч гэр бүлээсээ салж чадахгүй, хайртай хүнтэйгээ хамт байя гэхээр дээдсийн хүрээнийхэнд ад шоо үзэгдэх хувь заяатай нүүр тулна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн дүрийн сонголт, гол дүр болох Анна Каренинагаас эхлээд түүний хүү бяцхан Серёжа хүртэл дүрээ сайн тодотгож, үүргээ сайн гүйцэтгэсэн. Магадгүй үзэгчид хамгийн түрүүнд Аннагийн дүрийг онцолж харсан биз. Хэдийгээр Монгол Анна Каренина боловч үзэгчдийн зүрх сэтгэл доторх Аннагаас хэт хол зөрөөгүй болов уу. Тиймээс зарим үзэгчид түүний дүрийг “нүдээ олжээ” гэлцэнэ. Үзэгчдийн сэтгэлд “Гамлет”-ын дүрийг сийлж чадсан жүжигчин С.Болд-Эрдэнэ энэ удаа Левиний дүрд тогложээ. Тэрбээр газрын чинээлэг эзний дүрийг төвөггүйхэн бүтээж, жүжиглэлтээрээ үзэгчдийг хэд хэд инээлгэж амжив.

Найруулагчийн үзэгчдэд барьсан бас нэг гэнэтийн бэлэг бол Ардын жүжигчин Н.Сувд. Тэрбээр Аннагийн сэтгэлийн дотоод зөрчилтэй хэсгийн улам тодотгон өгч байв. Аннагийн хувь заяа хэрхэн эргэхийг урьдаар сануулж буй мэт…Энэ дүр бол цэвэр найруулагчийн уран сэтгэмжийн илэрхийлэл. Дан ганц Анна Каренина тайзан дээр өөр өөртэйгөө ярилцсан бол уйтгартай ч юм шиг.

“Анна Каренина” жүжигт Кити, Доли, Анна гэх гурван бүсгүйн амьдралыг өгүүлнэ. Гурван өөр ертөнц, гурван өөр амьдрал, гурван өөр хувь тавилан. Энэ дүрүүд хоорондоо хурц тэмцэлдэж, зөрчилдөхгүй ч жүжгийн гол утга санааг зангидах аж. Жүжгийн төгсгөл хэсэгт гурван бүсгүй сууж буй сандлаа солилцон сууснаар бие биенийхээ амьдралыг мэдэрдэг. Энэ хэсэгт найруулагчийн торгон мэдрэмжээр хэн нь хэн болохыг илүүтэй харуулахыг хүсчээ.

Жүжгийн төгсгөлд Анна “Миний хайр сэтгэл улам улам шатаж, янаг халуун болж байхад Вронскийнх хөрсөөр хөрсөөр байна…? Надаас холдохыг тэр хүсэж байна. Надад хязгааргүй хайртай гэдэг байсан. Би ч бас… Гэсэн ч энэ бүхэн худлаа байсан юм гэж үү. Үгүй ээ хайр сэтгэл байсан… Байз байз… Алексей Александрович Серёжаг минь өгч, Вронскийтай гэрлэлээ гэж бодъё. Тэглээ гээд… Кити над руу өнөөдрийнх шигээ харахаа болих уу? Одоо тэгээд яах ёстой гэж? Амсаад, ухаараад л бол оо юу? Миний охин… миний охин Аннаг ч ийм заяа хүлээж байгаа юу?… Үгүй ээ, тийм байж болохгүй” хэмээн өгүүлэх нь жүжгийн эхэнд өөрөөсөө асуусан “Би чухам хэн бэ”” асуултандаа хариулах мэт.

“Хойдын тавилан гэж байдаг бол намайгаа чи таниарай.

Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү” хэмээн өгүүлэх Анна Каренинагийн гоо үзэсгэлэн, үнэнч хайр сэтгэл, үүрд мөнх зургийн жаазанд үлдэнэ…Ийн үзэгчдийн сэтгэлд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах орон зайг үлдээх буй за. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдэдээ баяр хүргэе. Анна Каренина хэмээх эрхэмсэг нэгэн дүрийг бүтээж чадлаа.

Уран бүтээлчдийн баг

Гол дүрд:

Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/

Ерөнхий зураач – Т.Ганхуяг /СТА/

Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/

Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва

Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/

Алексей Вронский – Т.Сэргэлэн

Алексей Каренин – Б.Жаргалсайхан /УГЖ/

II дүрд :

Константин Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/

Анна /хувь заяа/ – Н.Сувд /ТС АЖ/

Долли Облонская – Г.Урнаа /УГЖ/

Кити Щербацкая – Д.Хулан

Степан Облонский – Л.Дэмидбаатар /УГЖ/

Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

Варя Вронская – С.Сарантуяа /АЖ/

Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/

Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/

Серёжа – Т.Маргад

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.

Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.

Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.

“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас
  • 9-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
  • В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
  • С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм31 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад36 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент38 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим