Энтертайнмент
Н.Онон: “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрдээ их хайртай

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2020.10.05/ Төрийн ордонд болж байна. Монголын хошин урлагийн салбараас “Х-ТҮЦ” продакшны захирал, жүжигчин Н.Онон, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Тэдэнд баяр хүргэхээр Сүхбаатарын талбайд хошин урлагийн уран бүтээлчид, ар гэрийнхэн нь цугларчээ. Энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханаас баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрбээр “Би 1992 оноос хойш тайз, дэлгэцийн уран бүтээлд амьдралаа холбосон. Өнөөдөр үзэгч түмнийхээ буянаар ийм сайхан цол тэмдэг хүртээд байна” гэсэн юм.
Харин жүжигчин Н.Ононтой цөөн хором яриа өрнүүлж амжлаа.
-Шинэхэн Монгол Улсын Гавьяат жүжигчиндээ баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Та бүхэндээ баярлалаа. Манай “Х-ТҮЦ” продакшнаас төрөн гарсан дөрөв дэх Гавьяат жүжигчин болж байна. Өмнө нь найруулагч Ч.Найдандорж, И.Одончимэг, Л.Баттулга нар маань Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж байсан.
Миний хувьд 1989 оноос хойш мэргэжлийн урлагийн байгууллагад жүжигчнээр ажлынхааа гарааг эхэлсэн. Тэр цагаас хойш 31 жил болжээ. Манай продакшны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ сайхан мэргэжлийг зааж, сургасан бүх багш нартаа их баярлалаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа ахдаа маш их баярлаж байна.
-Өнөөдөр хошин урлагийн салбараас хоёр Гавьяат жүжигчин төрөн гарч байгаа шүү дээ?
-Хошин урлагийн салбараас өнөөдөр хоёр Гавьяат жүжигчин төрлөө. Маш сайхан байна. Хошин урлагийн салбарт ажиллана гэдэг тийм амар биш. Их хүнд хөдөлмөр. Жүжигчин Ж.Мөнхсайхан дүүтэйгээ хамт Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж байгаадаа баяртай байна.
-Хошин урлагт ажиллахаасаа өмнө Драмын театр хэдэн жил ажилласан бэ?
-Би Улсын драмын эрдмийн театрт 10 жил жүжигчнээр ажилласан. Энэ хугацаандаа дөрөв, таван дүрд тоглосон байдаг. Миний хувьд “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрдээ их хайртай. Залуу байхдаа сонгодог жүжгийн дүрд тоглосон. Ганц нэг хүмүүс намайг гайгүй тоглосон гэж үнэлдэг юм. /инээв/

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм35 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент41 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад39 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна