Энтертайнмент
ХААН ГАЛЕРЕЙД “МИНИЙ МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын урлагийн түүхэнд орчин үеийн хэв шинжийг агуулсан бүтээлүүд үзэгдэх болж, шинэчлэлийн салхи сэвэлзэн орж ирсэн үе нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэн юм. Энэ үеэс эхлэн уран бүтээлчид намын захиалгат ажлаас чөлөөлөгдөж, 1990 он гэхэд чөлөөт уран бүтээлчдийн тоо эрс нэмэгдсэн юм. Тэд урлагийн шинэ арга барилыг туршин, хязгааргүй сэтгэлгээгээр дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүд туурвиж, тэр хэрээр Монголын орчин үеийн урлаг цэцэглэн хөгжиж ирсэн тухай урлагийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ.
Нийгэм, урлагийн эргэлтийн энэ үеийн дараахан ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан Ж.Питер Морроу олон нийтэд төдийлөн танигдаж амжаагүй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж эхэлсэн юм. Тэрээр ХААН Банкинд Монголын орчин үеийн бүтээлүүдийг цуглуулан, ХААН галерейн эхлэлийг тавьсан билээ. Өнөөдөр ХААН галерейд Ж.Питер Морроу агсны хувийн цуглуулгаас сорчилсон “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Тус үзэсгэлэнд Монголын модерн урлагийн нэрт төлөөлөгчдийн бүтээлүүдээс бүрдсэн нийт 20 гаруй уран зургийг дэлгэжээ. Тэдгээрээс онцгойлон дурдвал, уран бүтээлч Л.Бумандоржийн хөндлөн зохиомжтой алдарт “Гэр хороолол” бүтээл, мөн тухайн цаг үедээ шуугиан дэгдээж байсан “Ooгийгийн хөрөг”, Монголын тэргүүний сэхээтнүүд болох ихэр ах дүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ.
Ж.Питер Морроу агсны “Миний Монгол” ном 2017 онд англи хэлээр хэвлэгдсэн бол энэ жил монгол хэлээр олны хүртээл болсон билээ. Уг номыг уншигчдад хүргэхэд ХААН Банк Сан дэмжин ажилласан нь мөн л түүний санаачилсан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ХААН Банкны тусгай нэгж юм.
“Миний Монгол” үзэсгэлэн 2020 оны 10-р сарын 23-ны өдрийг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх юм. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм28 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент35 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад33 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна