24 баримт
Ширнэнбаньдын Адьшаа /УИХ-ын гишүүн/
- Энэ онд эзэн нь сонгуульд ялагдсан” ч хонгор үрээ нь Улсын баяр наадмаар соёолон насанд түрүү магнайд орж, торгон жолоо өргүүлсэн билээ..Хурдан морь унадаг байсан тэрээр морио түрүүлэхэд “Сайхан боорцог иднэ дээ” хэмээн хөөрцөглөдөг байж.
- Үеийнхэн нь найман настай сургуульд орж байхад Ш.Адьшаа 10-тайдаа “А” үсгээ заалгаж эхэлсэн байдаг. Үеийнхнээсээ ах, том биетэй түүнийг аав нь шляпан малгайгаар гоёсон биш сум даяараа “Ширнэнбаньдын шляпан малгайт” гэх болж…
- Их сургуульд орох элсэлтийн шалгалтаа өгчихөөд Адьшаа ямар сургуульд орсон хуваариа ч сонсоогүй байж Буянт голын хөвөөгөөр гүйж явсан хүү шалгалтын комиссынхонд зэмлүүлэн, найзынхаа ахад “дарамтлуулсан” хэдий ч МУИС-ийн Мөрдөн байцаахын ангид суралцах хуваарь авчээ.
- Хуульч мэргэжил эзэмшсэн тэрээр төрөлх нутаг Ховд аймгийнхаа Прокурорын газраас ажлын гараагаа эхэлсэн байдаг.
- Мөрдөн байцаагч, хяналтын прокурорын туслах, орлогч прокуророор ажилласан тэрээр 1990 онд ажлаа өгч, ганзагын наймаанд гарчээ. Энэ тухайгаа “УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, “Монгол глобал”-ын Б.Ганбаяр бид хэд чинь зэрэгцээд л ганзагын наймаа хийж явлаа” хэмээн дурсдаг.
- Ганзагаар тэгтлээ мундаг бизнесмэн болохгүй нь гэдгээ ойлгосон мань эр буцаад хуулийн салбартаа очсон байдаг. Дээд шүүхийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж, “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонины хариуцлагатай албыг хашиж явсан удаатай.
- ГЕГ-ын хэлтсийн даргаар очиж ажиллах “завшаан” түүнд тохиосон. Энэ бол 2012 он.
- Гэвч “Гаалийнхны хэрэг” гэж Монгол улсыг доргиосон хэрэг гарч, тэдэн дунд Ш.Адьшаа шалгагдаж 60 хоног мөрдөнд суусан удаатай. “Гурван жил гаалийн Адьшаа” гэдэг нэрээр хэвлэлийн баатар болсон түүх ч түүнийх.
- Багадаа морь унаж байсан түүний хобби хөтөлсөөр түүнийг тун сайн уяач болгосон билээ.
- Морь уяад тун удалгүй бүр тодруулбал дөрвөн жилийн дараа л гэхэд Адьшаагийн хурдан буянууд улс, бүсийн наадмаас таван түрүү, нэг айраг авчээ.
- Ш.Адьшаа 10 жилийн өмнө “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-г үүсгэн байгуулж, Баруун бүсийн бурхан шашинтны төв Ганданпунцагчойлин хийд, 108 суваргыг барьж байгуулан, сүсэгтэн олныг буяны гэгээн замд дөтөлсөн гавьяатай нэгэн.
- Ганданпунцагчойлин хийд, 108 суваргыг бүтээн босгож, аймгаасаа хүүхдийг шашны сургуульд сургасан. Тэднээс найм нь Энэтхэгт сурч байна.
- 2016 оны УИХ-ын сонгуулиар төрөлх Ховддоо УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, илт давуу ялалт байгуулсан ч эцсийн мөчид саналаа луйвардуулсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Яагаад гэвэл ялалт түүнийх байсан билээ.
- Энэ онд эзэн нь сонгуульд ялагдсан” ч хонгор үрээ нь Улсын баяр наадмаар соёолон насанд түрүү магнайд орж, торгон жолоо өргүүлсэн билээ.
- ”Энэ бүхнээс надад ирдэг гялбаа их. Хүн сайхан зүйл бодож, сайн үйл хийвэл түүнийг үргэлж сайн сайхан юм бүхэн дагадаг”… хэмээх Ш.Адьшаагийн үг түүний хүлээцтэй сайхан чанарыг илтгэх.
- Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг тэрээр хоёр хүү, нэг охины аав.
- Завхан аймгийн харьяат Саранчимэг гэх бүсгүйтэй оюутан байхаасаа үерхсээр гэр бүл болсон аж. Түүний гэргий их эмч мэргэжилтэй
- 2020 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Ховддоо АН-аас нэр дэвшиж, олонхийн санал авснаар ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон.
- Эдүгээ эрхэм гишүүн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд даргын сонгуультай.
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн нийт орлого 950000,0 мянган төгрөг ажээ.
- Ш.Адьшаа гишүүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 18313,13 мянган төгрөг байна.
- Эрхэм гишүүн маань ХОМ-тээ нийтийн орон сууц гуравтай, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж хоёртой гэжээ.
- Харин тэрээр 937000,00 мянган төгрөгийн үнэ бүхий төмөр хүлгүүдтэй ажээ.
- Хурдан удмын 57 адуугаа 880000,00 мянган төгрөгөөр үнэлсэн байна.
|
|||||||||||||||||||||||||||
Орон сууц, барилга байгууламж * |
|
||||||||||||||||||||||||||
Тээврийн хэрэгсэл |
|
||||||||||||||||||||||||||
Мал, аж ахуй |
|
||||||||||||||||||||||||||
Газар |
|
||||||||||||||||||||||||||
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/ |
|
||||||||||||||||||||||||||
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл |
|
||||||||||||||||||||||||||
Авлага |
|
||||||||||||||||||||||||||
Зээл |
|
||||||||||||||||||||||||||
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт |
|
||||||||||||||||||||||||||
Эрх, Патент, тусгай зөвшөөрөл |
|
||||||||||||||||||||||||||
Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт |
|
|
|||||||||||||||||||||||||||
Орон сууц, барилга байгууламж * |
|
||||||||||||||||||||||||||
Тээврийн хэрэгсэл |
|
||||||||||||||||||||||||||
Мал, аж ахуй |
|
||||||||||||||||||||||||||
Газар |
|
||||||||||||||||||||||||||
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн /мян.төг/ |
|
||||||||||||||||||||||||||
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл |
|
||||||||||||||||||||||||||
Авлага |
|
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.