Энтертайнмент
Украины уурхайчид Испанийн аваргуудыг талбайд нь хожив

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр/2020.10.21/ явагдлаа.
РБ Салзбург 2 – 2 Локомотив Москва
Байерн Мюнхен, Атлетико Мадрид гэсэн хоёр багтай нэг хэсэгт орсон дээрхи хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Гол тоглогч Алексей Миранчукаа Италийн Аталанта баг руу зарсан Локомотив Москва тоглолтын эхний гоолыг оруулсан ч талбайн эзэд Австрийн РБ Салзбург баг хоёр дараалан гоол оруулж тэргүүлж эхлэв. Гэвч сэлгээгээр талбайд орж ирсэн Виталий Лисакович багаа хожигдохоос аварч, тэнцээний гоолыг оруулсан.
Реал Мадрид 2 – 3 Шахтёр Донецк
Украины аварга “уурхайчид” хочит Шахтёр Донецк баг Испанийн аваргуудын талбайд зочлон тоглож, 3-2 гэсэн харьцаатай ялалт байгуулж, шуугиан дэгдээв. Үеийн үед Бразилчуудаараа алдартай Шахтёр Донецк багаас энэ удаад Тэтэ гялалзаж, тоглолтын эхний гоолыг оруулсан. Довтолгоогоо Бразилчуудад даатгасан Украины багийн довтолгоо бүр аюул тарьж, 33 дахь минутанд Рафаэль Варане өөрийн хаалгандаа гоол оруулав. Үүнээс төд удалгүй 42 дахь минутанд Манор Соломон гоолдож, баг нь хүчтэй өрсөлдөгчөө 3-0 гэсэн харьцаатай илүүрхэж, эхний хагас өндөрлөв. Харин хоёрдугаар хагасын 54 болон 59 дэх минутуудад талбайн эздээс дэлхийн шилдэг Лука Модрич, залуу авьяастан Уинисиус Жуниор нар гоолдож, тооны харьцааг ойртуулсан боловч энэ нь хангалтгүй байлаа.
Аяакс 0 – 1 Ливерпүүл
Английн аваргууд Нидерландад зочлон тоглож, энэ улирлын эхний гурван оноогоо авлаа. Энэхүү тоглолтын цорын ганц гоолыг өнгөрөгч зуны солилцоо наймааны цонхоор олон багуудтай нэр холбогдож байсан Николас Таглиафисо өөрийн хааландаа оруулж, Ливерпүүлд тус болов.
Манчестер Сити 3 – 1 Порто
Манчестер Сити гэртээ Портог хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний гоолыг талбайн зочдоос Луйс Диаз оруулж, Ситиг сандаргав. Гэвч Пепийн залуус төвөггүй учраа олж, гурван гоол оруулж гурван оноогоо авлаа.
Мидтьюлланд 0 – 4 Аталанта
Данийн даруухан Мидтьюлланд баг талбайдаа Европын хүчирхэг довтолгоотой багууд нэг Аталантаг хүлээн авч 0-4 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ. Талбайн зочдоос Дуван Запата, Алехандро Дарио Гомез, Луйз Фернандо Муриел Фруто болон шинэхэн зэрэг Алексей Миранчук нар гоол оруулжээ.
Олимпиакос 1 – 0 Марсель
Европын хөлбөмбөгт өөрсдийн нэр алдраа дуурсгаж явсан, хоёр агуу түүхтэй багуудын тоглолт Грект явагдлаа. Өрсөлдөөнтэй өрнөсөн энэхүү тоглолтын ялагч нь 90+1 дэх минутанд тодорсон. Тодруулбал, талбайн эздийн Египт довтлогч Ахмед Махгуб талбайд сэлгээгээр орж ирэн, гоол оруулж, багтаа ялалт авчирлаа.
Байерн Мюнхен 4 – 0 Атлетико Мадрид
Европын хоёр үзүүштэй багийн тулаан энэ өдрийг чимсэн. Барселонагаас нулимстай явсан Луйс Суарез шинэ багийнхаа төлөөх анхны УЕФА Аваргуудын лигийн тоглолтондоо оролцсон боловч таатай үр дүнгээр төгссөнгүй. Аваргаа хамгаалах зорилготой Герман машинууд Атлетикогийн хаалганд дөрвөн гоол оруулж, хэр сайн байгаагаа харуулав.
Интер Милан 2 – 2 Боруссиа Менхенгладбах
Германчууд Сан Сирод зочлон тоглож бараг л хожих дөхсөн. Боруссиа Менхенгладбах багаас Рами Бенсебайни, Жонас Хофманн нар гоолдож баг нь 90 дэх минут хүртэл 2-1 гэсэн харьцаатай тэргүүлж байв. Гэтэл Антонио Контегийн удирдлага дор супер байгаа Ромелу Лукаку 90 дэх минутанд гоол оруулж, багаа ялагдахаас аварлаа. Тэрбээр энэхүү тоглолтонд хоёр гоол оруулсан.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм28 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент35 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад33 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна