Connect with us

Энтертайнмент

А.Дашпэлжээ: “Би ч маршлаа олжээ” гэж хэлчихээд С.Удвал гуай яваад өгсөн

Нийтэлсэн

-

Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Адилбишийн Дашпэлжээг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Монгол Улсын Ардын жүжигчин тэрбээр тайз, дэлгэцнээ бүтээсэн олон дүрээрээ өөрийгөө таниулж, мөнхөлсөн хүн. Нэг айлын  “Гурван гавьяат” хэмээн эгч, дүү хоёртойгоо хамт өргөмжлүүлж явсан түүнийг одоогоос зургаан жилийн өмнө “Ардын жүжигчин”  хэмээх өндөр цол хэргэм хүртэхэд уртын дуу шигээ уужим, цээл говь нутгийнх нь намхан бор толгод нь хүртэл өндөлзөж угтсан буй за.  Дуурийн театрын тайзнаа тоглосон дэлхийн сонгодог дууриудын гол дүр, олон сайхан түүхэн киноны дэлгэцэнд мөнхөлсөн дүрээрээ нэрлэгдэж явдаг, авьяас билгийн их ундарга МУАЖ А.Дашпэлжээг “Монголын мэдээ” сонин “Гарын үсэгтэй ярилцлага” танхимдаа зочноор урив.

-Сайхан намаржиж байна уу, Дашпэлжээ гуай. 

-Сайхан намаржиж байна. Тарган сайхан намаржиж байна уу.  Ажил алба нь тавлаг сайхан  уу ?

-Донровын Намдагийн “Цаг төрийн үймээн” романы  Балданцэрэн гүнгийн дүр Таны  тайз дэлгэцийн урлагт бүтээсэн хэд дэх дүр байв. Энэ бол т тайз дэлгэцийн урлагт бүтээсэн Таны хамгийн сайхан дүрүүдийн чинь нэг байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Балданцэрэнгийн дүрээр Монгол Улсын тусгаар тогтнолын хувь заяаг маш сайн гаргаж өгсөн. Таны энэ дүрээс ярилцлагаа эхэлье.  

-Монгол хүн бүрийн мэддэг сайхан романыг С.Жаргалсайхан маань кино зохиол болгож бичиж, Б. Бадар-Ууган найруулж, Г.Маш зургийг авч “Төрийн сүлд өршөө” гээд таван ангитай кино хийсэн юм. Уран бүтээлч хүний хувьд  би дотроо энэ кинонд тоглосныгоо хувь тохиол гэх юм уу, нэр төрийн хэрэг гэж боддог.

Монголчууд эртнээсээ л тулгамдсан зүйл дээрээ “Төрийн минь сүлд өршөө”,    хэрэггүй юм хийж байгаа үедээ “Ямар албатай биш” гэж  хэлдэг. Энэ нь төрийн алба бол хэн ч зөрчдөггүй, хэн ч хойш тавьдаггүй тийм сахилга бат, дэг журамтай гэдгийг агуулсан маш том санаа шүү. Төрдөө тийм үнэнч байх, төрдөө сүсэгтэй байх тийм үзэл миний оюун ухаан, хүмүүжилд нөлөөлж иржээ гэж би хувьдаа боддог юм. Тэгтэл хувь тохиолоор “Төрийн минь сүлд өршөө” кинонд Балданцэрэн гүний дүрийг бүтээх аз таарсан. Үүндээ бол их баяртай байсан ч дотроо бас “Алдаатай юм хийчих вий” гэсэн болгоомжлолтой, бас нэлээд эмээж байсан. Яагаад гэвэл, өчнөөн зуун жил төрөө дээдлэн ирсэн өв уламжлалыг өчүүхэн жаахан юмаар гажуудуулчихвал яана аа гэсэн айдас байсан. 

-Балданцэрэн гэдэг хүн бодит хүн байсан уу эсвэл Д.Намдаг гуай зохиолдоо   гүнгүүдийн төлөөлөл болгож уран сайхны аргаар гаргаж ирсэн дүр юм болов уу ?

-Уг нь бодит дүр юм гэнэ лээ. “Бараг манай тухай шахуу юм шүү дээ” гэж Намдаг гуай өөрөө нэг удаа хэлж байсан юм. Яг бодит хүн нь ямар нэртэй, ямар хүн байсныг нь сайн санахгүй байна. 

-Бүтээл амилуулах, дүр бүтээх гэж  нэлээд их судалгаа хийнэ биз. Балданцэрэн гүний дүрийг бүтээхэд Танд юу хамгийн их хэрэг болов?

-Миний хувьд судлаад сүйд болсон юм гэж шалихгүй дээ. Төрөө дээдлэх, хүндлэх асуудалд миний хувьд их ойрхон байсан юм уу даа гэж боддог юм. Тэр том хүний, төрийн их хүний дүрд тоглох дүр авчихаад  “Цаг төрийн үймээн” романаа өөрийн ширээний ном болгосон доо. 

-Таны төрөлх зан, чанар Балданцэрэн гүнгийнхтэй нэлээд ойр, дүйж байсан юм уу ?

-Ёстой мэдэхгүй юм. 

-Ингэж онцолж асуусны учир нь хайр сэтгэлийн тухай цухас гардаг өгүүлэмжийг Та маш гоёоор гаргаж ирсэн?

-Ерөнхийдөө төрийн алба хашиж байгаа хүн мэдээж, цаг зав муутай л байж таарна аа даа. Гэхдээ төрийн алба хашлаа гээд хүний амьдралаас хол явж чадахгүй шүү дээ. Балданцэрэн гүнгийн хувьд албанаасаа болоод нас нь их оройтсон ч гэсэн их үнэнч шударга, цэвэр ариун, үлгэр жишээ хайраар хайрлаж байсан байх. Би бол тухайн үедээ тэгж ойлгож байсан. Тэр байтугай   төрийн том зүтгэлтнүүд олон насны зөрүүтэй бүсгүйд дурласан, хайр дурлалын түүх цөөн биг л байдаг. Тэгэхээр нэг талдаа хүний амьдралын асуудал, нөгөө талдаа маш их ачаалал үүрч яваа хүний хувьд хүссэн ч эс хүссэн ч хүрээд ирвэл хайрлахаас өөр үггүй, хайрлаж хамгаалахаас өөр аргагүй байх л даа. Тухайн үедээ тэгж л бодож бүтээж байсан. Тэр л ойлголтоо шингээж, бусдад хүргэж чадсан бол надад их сайхан байна. 

-“Мандухай цэцэн хатан” киноны Өнөболд ван бол Таны гайхалтай дүрүүдийн нэг. Хайр сэтгэлийн өмнө Ван ч гэсэн бууж өгч байгаа эгэл  монгол эрийн дүр байдаг. Тэр хүн бол бас л том төрийн зүтгэлтэн хүн.  Та тэр дүрийг ч сайхнаар гаргаж, бүтээсэн хүн. Харин Өнөболд ван, Балданцэрэн гүн хоёр цаг хугацааны хувьд зөрлөг нь ямар байсан бэ ? Та хэний нь дүрийг түрүүлж бүтээсэн билээ ?

-Мандухайд тоглосныхоо дараа “Төрийн сүлд өршөө”-д тоглосон. Ер нь бол “Төрийн сүлд өршөө” киног тухайн цаг үедээ “Их тэнгэрийн ам”-анд төрийн томчууд үзээд, Ерөнхийлөгч байсан П.Очирбат “Сайн кино болсон байна. Сайхан ч кино болж. Төрийн албанд орж ирж байгаа залууст  орохоос нь өмнө үзүүлж баймаар кино болж гэж хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Гэхдээ тэгж үзүүлээд байсан юм бол байхгүй юм шиг байна лээ. Тэр байтугай, сүүлийн үед зурагтаар ч гарахаа байсан харагдана лээ. Ер нь бол гаргаж байгууштай кино гэж санагддаг юм. Харин Өнөболдын хувьд бол бас л төрийн хүн юм шиг мөртлөө Балданцэрэн гүнээс их зөрүүтэй л дээ. Хасарын удам учраас хаан болбол ч болчихоор, бас л өнөө цагийнхаар бол фракцитай байсан хүн. Өөрөө ч бас хаан болъё гэж бодогдохоор, цаг үе нь таарсан хүний тухай дүр. Энэ хоёр тухайд бол  нэг нь арай номын ч гэх юм уу төлөв даруу, нөгөө  нь том удамтай, цөс ихтэй хүний дүр байсан. Нийтлэг нэг чанар нь бол монголчууд нэг ярьдаг даа “Цаадахь чинь ч эр хүн шүү”   Тийм л зан чанартай хоёр хүний дүр дээ. 

-Таны дараагийн гайхалтай дүр бол Маршал. Маршал Чойбалсан гуайн тухай киног үзээд “Үнэхээр ийм л хүн байсан байх даа” гэж төсөөлдөг. Бас түүхийн гажуудалтай он жилүүд байсан учир Таны бүтээсэн дүрээс л тэр хүний  үйл хэргийн тухай,  түүний мөн чанар, сэтгэл хөдлөлийг,  монгол хүний цөс, зориг зүрхийг олж харсан. Яагаад ч юм бэ, Маршлын дүрийг бүтээхэд Танд хэцүү байсан байх гэж боддог. Тэгээд баримтат киноны бүр  бол илүү өндөр шаардлага, шахалт, хариуцлага үүрч таарна?

-Энэ бол бас л улиг болгоод ярихаас өөр аргагүй зүйл л дээ. Хувь зохиол юм уу, эсвэл уран бүтээлч хүний аз тохиол юм уу, бүү мэд. Маршалтай холбогдож байгаа учраас хоёр асуудлыг жаахан тодруулахаас өөр аргагүй. Нэгдүгээрт нь, төрийн энэ том зүтгэлтнүүдийн үг хэл нь их ойлгомжтой товч тодорхой байдаг юм шиг байгаа юм. Үүнийг ойлгохгүй их удаан явсан хүн л дээ, би.  Үүнийг нэлээд сүүлд л ойлгож байгаа юм. Миний хамгийн анхны дэлгэцийн бүтээл Удвал гуайн зохиол “Намрын халуун өдрүүд” гэдэг кино шүү дээ. Баахан л хурал хийдэг тухай кино. С.Удвал гуай ерөөсөө зураг авах үеэр  хоёр л удаа ирсэн. “Ард” кино театрт нээлтээ хийхэд нь ахиад нэг ирсэн. Уран бүтээлчдээ танилцуулж, киногоо үзчихээд  буцаад кино үйлдвэрт байдаг алдаа оноогоо ярьдаг, болсон бүтсэнээ ярьдаг, жаргалаа эдэлдэг өрөөндөө ирэхэд Удвал гуай хамт ирээд хүн болгонд юм хэлж байна. Даруухан хэрнээ их л сүртэй, биширмээр, айдас хүрэм хүн байсан.  Тэр үед би дөнгөж 30 гарч явсан залуу, халуун ч байж, “Надад юу хэлэх бол. Бараг л магтах байх даа” гээд бодоод сууж байтал ч над руу хараад “За, би ч маршлаа олжээ гэж бодож байна” гэж хэлчихээд яваад өглөө. Надад бол нэлээд хэдэн өгүүлбэрээр магтуулах л сонирхол байсан шиг байгаа юм. Тэгээгүй болохоор нь жаахан гоморхсон байдалтай, яагаав нөгөө “Тэмцэл” билүү “Өглөө” кинон дээр ”Хмм… үхсэн өнгөрөөд явчихлаа шүү дээ, энэ чинь” гэж хэлдэг нэг онгироо хүний дүр байдаг даа. Яг л тэрэн шиг тэгээд өнгөрсөн. Түүнээс хойш би нэлээд хэдэн кинонд барагцаалбал 8-9 кинонд маршлын дүрээр орсон байна. Тэр үедээ л тийм том хүн надад “Би маршалаа олжээ гэж бодож байна” гэдэг маш том магтаал хэлснийг   манан толгойлсон би гэж хүн юу ч ойлгоогүй өнгөрсөн байгаа юм. Хоёрдугаарт, кино урлаг ямар хүчтэй юм бэ гэдгийг би энэ дүрээр ойлгодог юм. Маршал Чойбалсан бол Монголын өнөөгийн тусгаар тогтнолыг олж өгсөн хүн шүү дээ. Тэгтэл түүхийн хар бараан үеэр буюу саяхныг хүртэл энэ хүний тухай  “…хэлмэгдүүлэгч, алан хядагч” гэж ярьж ирлээ. Гэтэл би гэдэг хүн хэд хэдэн удаа энэ хүний дүрд тоглож, Ардын хувьсгалын тухай, тусгаар тогтнолын тухай их бага хэмжээгээр хэлээд өгөхөөр өнөөгийн энэ цагийн хүмүүсийн хувьд бол их нааштай сэтгэгдэл үлддэг болчихсон байна. Гуравдугаарт, надад тохиолддог хүндрэл гэх юм уу даа,  Өнөболдын эсвэл Балданцэрэнгийн дүрийг цааш ургуулаад бүтээж болж байна. Гэтэл маршлын дүрийг тэгж болдоггүй. Яагаад гэвэл хүмүүс тэр хүний талаар мэддэг учраас. Жишээ нь, аяга яаж барих вэ, тамхиа аль гартаа барьж татах вэ гэдгээс эхлээд тэр хүний зан заншил, хэв маягийг дураараа өөрчилж болохгүй мөртлөө дандаа бүх юмыг хуулаад байж бас болохгүй. Азтай сайхан тохиолдол нь дийлэнх боловч уран бүтээлч хүний хувьд хүндрэлтэй асуудлууд бас байсан. 

-Та ер нь маршлыг судалж байх үедээ өрөвдөж байв уу?

-Өрөвдөхөөр барах уу. Тэр үед өвөр түрий дээр нь өсөж төрсөн хүмүүсийн үгийг сонсоход хүртэл хэцүү байдаг юм билээ. Зарим нэг киноны кадр дээр ч гардаг л даа. Ю. Цэдэнбал даргад дадлага суулгаж, хүмүүжүүлж, сургаж байх үедээ ярьж байсан яриа байдаг юм. Нөгөө дагаар орохтой холбоотой л юм байна лээ л дээ. “Уг нь би насны эцэст таван ямаатай, нутгийнхаа жалганд хэд хоноё гэж бодсон чинь энэ хүмүүс тэгүүлэхгүй юм шиг байна” гэж.   Ж. Мөнхбат гишүүний киноны зохиол  “Ер нь бол миний амьдралд баяр баясгалантай үе их бага. Ихэвчлэн цус, нулимс, уйтгар гунигийг би илүү их эдэллээ” гэж гардаг. Зохиолч бол энийг хураангуйлсан л байх. Гэхдээ миний хувьд бол тэр хүн үнэхээр тэгж л бодож байсан байх гэж боддог. Тухайн цаг үедээ хараагдаж байсан ч гэсэн дараа үеийн хүмүүс нь ойлгож аваад, дурсаж байгаа нь сайхан юм даа. 

-Энэ бол мэдээж сайн зохиолчдын маань буян, тэрнээс гадна хүмүүсийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан Таны гавьяа байх. 

-Буурал Содном гэж алдаршсан найруулагчиийн найруулсан кинонд хоёр дахь удаагийн маршлын дүрээ бүтээсэн. “Сүүдэрт жилийн зурвас” гэж тэр дотоодын хамгаалахын офицерүүдийн өөрсдийнх нь хэлмэгдсэн тухай хар, цагаан киног 80-аад оны эхээр хийсэн юм. Дүйнхэржав гуай киноны зөвлөх байсан. Дүйнхэржав гуай намайг хувцаслаад яамны нэг өрөөнд оруулаад тэнд байсан энгийн хувцастай 7-8 хүнд “Манай маршал ийм л хүн байна даа. Та нар нэг шинж” гэж хэлсэн. Тэгтэл ийш тийш алхуулж,  энэ тэндээс харж сонжсоноо “Ерөнхий төрх төстэй юм. Өө хэлсэн хүнд бол үл ялиг өндөр байна” гэж хэлж байсан. Бас зарим нь “Энэ хүний нүүр арай цэвэрхэн байна. Бусад нь төстэй” гэж ч хэлж  л байсан. Гэхдээ би өөрийгөө харахаар нэг их тийм төстэй харагддаггүй юм.

-Огт дүр бүтээгээгүй, олны танил болоогүй Дашпэлжээ ямархуу залуу байв?

-Би чинь хөдөө өссөн, хөдөөний хүн.  За тэгээд олны  жишгээр 18 нас хүрээд Дотоодын хамгаалахын тусгай 05 дугаар хороонд  гурван жил цэргийн алба хаасан. Цэргийн албыг дажгүй сайн тодорхойлолттой хаасан хүмүүсийг   хөдөө орон нутгийн албан тушаалд томилдог байсан. Тэр дагуу би Өлзийт сумандаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга хийж байсан. Тэрнийг ярих болсон шалтгаан нь гэвэл тэр үеийн залуучуудын эвлэлийн дарга гэдэг бол бүх залуучуудаа аваад  мал ноосолно, хашаа хороо барина, худаг гаргана, тамирчдаа спортын арга хэмжээнд авч явна, уран бүтээлчдээ урлаг соёлын ажил хийлгэнэ гээд олон ажил хийдэг байсан юм. Тэгж явж байгаад өөрөө нийслэлд нэг дууны уралдаанд ороод эрэгтэй хоолойнд нь түрүүлээд,  дараа нь Болгарын сургуульд явж таван жил сурснаар хөдөөгийн хүүхэд сонгодог урлагт хөл тавьсан юм. Тэртээ 1977 оноос өдий хүртэл улс орныхоо сонгодог урлагийн төлөө явж байна даа. Надад бол энэ сонгодог урлагийн төлөө ажилласан 40 гаруй жил маш сайхан байдаг. Их азтай хүн байгаа биз. Хөдөө мал дээр байсан хүүхэд улс орноосоо томилолт аваад Европт очиж, суралцаад дуурийн дуулаач болоод энэ сайхан тайзан дээр тэр өрнийн сонгодог бүтээлүүдийг амилуулж байна гэдэг бол миний хувьд маш азтай тохиол. Би өөрөө бас муу ч зүтгээгүй юм шиг байгаа юм. 1996 онд МУГЖ гэж том алдар цолыг, 2014 онд МУАЖ гэж мундаг том алдар цолыг хүртээсэн нь  намайг сайн л зүтгэж дээ гэж хүртээсэн алдар цол байх гэж боддог юм. Үүн дээр зайлшгүй дурдах нэг зүйл бий. Энэ нь миний хөдөлмөрөөс илүү миний дээд үеийн ахмадуудын маань надад зааж сургасан үнэт өвийн ач тус, өгөөж, буян.   Одоо миний хувьд нэгдүгээрт СУИС-д багшилж байгаагаараа их бахархаж явдаг. Би чинь 1996-2001 он хүртэл театрын дарга хийсэн. Удаан хийгээгүй ээ, дуучнаа хийе гээд өөрөө ажлаа өгсөн. Тэгэнгүүт Хайдав, Пүрэвдорж багш нар намайг дуудаж байна. СУИС дээр яваад очсон чинь манай ахмад багш нар бүгд суучихсан “за, Дашпэлжээ хүү минь чи театрын даргын ажлыг муугүй хийсэн, баяр хүргэе чамд. Гэхдээ одоо чи наашаа ир, нэгдүгээрт багш хий, хоёрдугаарт дуулаачийн танхимыг ав” гээд юу ч мэдэхгүй манан толгойлсон надад дуулаачийн танхимын эрхлэгчийн албыг өгсөн. Тэгээд 2001 оноос хойш бараг 20 жил багшлаад явж байна.  

-Нутаг нуга гээд ярьсных Дундговь аймаг дуу хуртай нутаг. Та аймгаасаа Монголын урлагт Дашпэлжээ дайны нэг хүн гаргахын тулд юу хийв ээ? 

-Ер нь бол нэг тийм зөвтгөж ч болдоггүй буруутгаж ч болдоггүй зүйл бол нутгархах гэдэг үзэл . Гэхдээ хүн бүрийн оюун санаанд нутаг ус байнга л хадаатай явдаг. Тэр утгаараа бас надад бас бодол байна аа, байна.  Дундговьд авьяастнууд, тэр тусмаа уртын дуучид олон байна. Өнгөрсөн жил Их газрын чулуунд их сайхан наадам боллоо. Би өөрөө оролцсон.  Хөдөө хээрийн сайхан байгальд 3000 морин хуурч, уртын дуучин оролцсон тоглолт, түүнийг үзэхээр очсон 5000 гаруй хүний энергитэй нийлээд тэр сайхан газар цугларахаар үнэхээр гайхамшигтай юм билээ. Ер нь бол монголын дуучид ардынх дээрээ ч тэр сонгодог дээрээ ч тэр хүчирхэгжиж байна шүү. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. 

 

М.ДАВААДУЛАМ

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.

Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.

Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.

“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас
  • 9-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
  • В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
  • С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм31 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад36 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент38 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим