Бусад
Нэн ховордож буй ан амьтад

Цоохор ирвэс
Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан гэсэн ангилалд баггдаг. Цоохор ирвэстэй улс орнууд нь ирвэсийг хамгаалж, түүний нутагладаг өндөр уулын экосистемийг хадгалж үлдэхийн тулд манай улс сүүлийн 20 жил цоохор ирвэсийг хамгаалахын төлөө идэвхтэй ажиллаж ирсэн билээ.
Үл баригдагч, нууцлаг цоохор ирвэс нь Монголын газар нутгийн нөхцөлтэй адил буюу дэлхийн хамгийн зэлүүд нутагт тархан нутагладаг бөгөөд Говийн элсэн цөл болон Алтайн бүсийн уулархаг нутагт мянга орчим цоохор ирвэс байдаг.
Монгол Улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд Хятадын дараа буюу хоёрт ордог. Өнөөгийн байдлаар цоохор ирвэсийн тоо 12 улсад нийт 3900-6400 орчим байна.
Саяхан, эдгээр 12 улсын Засгийн газрын төлөөлөгчид Киргиз улсын нийслэл Бишкек хотод чуулж, цоохор ирвэсийг аварч, өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх Даян дэлхийн шинэ санаачилга болон Даян дэлхийн цоохор ирвэсийн экосистемийг сэргээх хөтөлбөрийг дэмжлээ.
Өнгөрсөн жил Монгол болон бусад бүсийн улсууд хэд хэдэн удаа уулзаж, анх удаа эзэмшил, улс төрийн эрмэлзлийг хамгийн дээд төвшинд хүргэж, салбар хоорондын шийдлийг олох хөтөлбөрийг боловсруулсан юм.
Дэлхийн барын санаачилга нь энэхүү улсуудад төрийн бус байгууллагаар удирдуулсан нэгдсэн буе оролцоог Засгийн газраар удирдуулсан цогц ажил хэрэгт чиглүүлэхэд туслалцаа үзүүллээ.
Монгол дахь цоохор ирвэсийн ач холбогдол
Цоохор ирвэс нь 2012 оны Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар “Нэн ховор” амьтаны ангилалд багтдаг. “Уулын сүнс” гэгч хочтой энэхүү өвөрмөц муур нь хүний нүдэнд маш ховор харагдсан байдаг ба хүн, малтай зэрэгцэн амьдарч буй газар нутгийнхаа төрх байдлын индикатор болж өгдөг.
Цоохор ирвэсийн газар нутаг нь ус, усан цахилгаан станц, ашигт малтмал, мал дээр суурилсан амьжиргаа болон эко аялал жуулчлалыг дэмжих гэх мэт орон нутгийн эдийн засагт нэн чухал ач холбогдолтой юм. Түүнийг оршин тогтноход хүн хамгийн их аюул учруулж байна.
Хятад улсын үслэг эдлэлийн болон уламжлалт эмчилгээний салбарын эрэлтийг хангах зорилгоор, Монгол Улсад цоохор ирвэсийн арьс болон ясны төлөө хулгайгаар ангуучилж байна.
Хэтрүүлэн агнах болон тэдний идэшийг агнаснаар цоохор ирвэс болон малчдын хооронд зөрчилдөөн үүсдэг. Цоохор ирвэсийн уламжлалт идэш тэжээлийх нь тоо багассанаар мал сүрэг рүү дайрах болсон. Харин малчид өөрсдийн малыг хамгаалахын тулд цоохор ирвэсийг агнаж байна.
Монгол Улсын уул уурхайн салбарыг дэмжих авто болон төмөр зам гэх мэт дэд бүтцийн хөгжил ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Монголын өмнөд болон баруун бүсэд барьж буй авто болон төмөр зам нь цоохор ирвэс, түүний идэш тэжээлийн эко системийг хэсэгчлэн хувааж байна.
Монголын шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б. Мөнхцог “Монгол болон Төв Азийн өндөр уулын экосистемийн тэргүүн араатан болох цоохор ирвэс нь бусад нэн ховордсон амьтад болон тэдгээрийн амьдрах орчныг багтаасан бүсийн гол төлөөлөл болж байгаа юм” хэмээн өгүүлж байна.
ОХУ-ын цоохор ирвэсийн тоо толгойг дахин сэргээх, Хятад улсын цоохор ирвэсийн генийн урсгалыг хадгалахын тулд Монгол Улсын цоохор ирвэсийн тоог хамгаалж, хадгалах нь маш их ач холбогдолтой юм. Энэхүү нэн ховордсон амьтад болон түүний орчинг хамгаалан авч үлдэх нь экосистемийг тогтвортой зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох үүгээрээ дэлхийн хүн амын дөрөвний нэгд цэвэр үс бий болгоно гэсэн үг юм.
Янгир
Дэлхий дээр найман зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир бөгеөд манай улсын Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэнэ.
Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ. Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг гаргана.
Янгир бол ангийн ховор чухал амьтан бөгөөд Монгол оронд агнахыг хориглож дархан цаазтай болгожээ. Жил бүр Засгийн газрын зөвшөөрлөөр тодорхой тооны янгир агнах эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Янгир ямаа ихэвчлэн хоёроос таван тоотойгоор сүрэглэх боловч хүйтрэх тусам сүргийн доторх янгирын тоо ихэсч өвлийн улиралд 20-иос дээш толгойгоор сүрэглэдэг онцлогтой.
Өндөр, хадтай уулын оройд сүүдэр бараадан зогсч аюул ослоос сэрэмжилнэ. Шилжилт хөдөлгөөн хийх талбай нь ихдээ л 66.6 хавтгай дөрвөлжин километр байдаг. Нутгийн анчдын ярианаао. үзвэл, янгир ямар ч чимээ сонссон доошоо л харна уу гэхээс дээшээ хардаггүй аж.
Алтайн аргаль
Аргаль угалз буюу Алтайн аргаль манай улсын Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгар болон Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн уулс, Хан хөхийн болон Хангайн хөвчийн нуруу түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. Хөвргөлийн хорьдол нурууны Нарийн бэлтэс,
Арсайн голын эхээр хэсэгхэн газар тасархай популяци бий. Хэнтийн баруун, өмнө захын зарим уулсад түр хугацаагаар нүүдэллэн үзэгдэнэ. Монголын умар хязгаараас өмнөд хязгаар хүртэл уулын тайга, уулын ойт хээр, хээр, цөлийн бүс, бүслүүрт тархана. Өндөр нам уулс, аараг толгод, довцог, манхан элс зэрэг бартаа сархиа, нугачаа бүхий ой модгүй газар идээшилнэ.
Аргалийн тоо толгой сүүлийн арав орчим жилд Хөвсгөл, Сүхбаатар аймагт харьцангуй тогтмол, харин тархац нутгийн хэмжээ 9.7-8.9 дахин нэмэгдсэнээс Говьсүмбэр аймагт тархац нутгийн хэмжээ гурав дахин, Төв аймагт хоёр дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад нэгээс хоёр дахин нэмэгдсэн ч Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины тархац нэгээс гурав дахин багассан | болохыг тогтоожээ.
Цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэх, уул уурхай эрхлэх, хатуу хучилттай зам тавьж бэлчээр тусгаарласнаас үүдэн дайжиж, зайлж байна. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл байгааг судлаачид тэмдэглэж байна. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдох болов.
Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол ч байна. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялгийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн нь хорогдоход ихээр нөлөөлж байна.
Цагаан зээр
Дэлхийд болон Монгол оронд хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг зэрлэг салаа туурайтан бол цагаан зээр юм. Цагаан зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэж нэрлэдэг.
Оонын ороо арванхоёрдугаар сарын дунд үед орж наймаас 13 шаргачин хураан хээлтүүлж, шаргачин нь зургаан сар орчим хээлээ тээгээд зургадугаар сард янзгалдаг. 1940 өөд оны үед Монгол оронд дөрвөөс таван сая толгой байсан цагаан зээр 1970-1980 онд тоо толгой, тархац нутаг нь эрс багасчээ.
Энэ нь цэргийн хүнс болон экспортод гаргах, үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр агнасан мөн нутгийн ард иргэд ч махыг нь ашиглах зорилгоор жилд 150-200 мянгыг агнаж байсантай холбоотой. Нөгөө талаас жил дараалан ган зуд болсон нь ч нөлөөлсөн юм.
Харин 1994 онд нэг зэрэг АН-2 онгоц ашиглан тооллого хийж Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутагт 2,5 сая зээр байгааг тогтоож, 1997 онд авто маршрутаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт хоёр сая цагаан зээртэй гэж тоолжээ.
БОНХЯ, Дэлхийн банк, Голландын Засгийн газар “Мето-2” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, санхүүжүүлэн Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээг 2009 онд хийсэн. Энэ нөөцийн үнэлгээгээр цагаан зээрийг өмнөх онуудынхтай харьцуулахад Сүхбаатар аймагт дөчин нэгэн хувиар илүү буюу 50 мянган толгой байна гэсэн дүн гарсан.
Засгийн газрын2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооныг 500 мянга, шаргачинг 550 мянган төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоогдсон.
Сүүлийн жилүүдэд зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин ихээр гарах болсон бөгөөд түүний буруутнаар цагаан зээрийг тогтоогоод байгаа. Дагаан зээр цөөрөх бас нэг шалтгаан нь түүний эзэмшил 5үс нутаг улам бүр хумигдаж, амьдрах орчиноос нь шахаж байгаатай холбон тайлбарлаж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм5 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ