Connect with us

Энтертайнмент

Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: Ука, CL, Хотулун гүнж

Нийтэлсэн

-

ДУУЧИН УКАГИЙН ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ

Монголын дуу хөгжмийн ертөнцөд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хүчин зүтгэж буй дуучин Д. Уламбаяр буюу Укаг мэдэхгүй нэгэн ховор биз ээ. Шаргал үс, онцгой төрхөөрөө олны сэтгэлд хоногшсон дуучин бүсгүйн маань төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ.

Тэгвэл түүний энэ хорвоод мэндэлсэн өдрөөрөө хүлээн авсан хамгийн том бэлгүүдийн нэг бол төрийн дээд Алтан гадас одон байлаа. Энэ баярт явдлыг тохиолдуулан дуучин Ука гэр бүл, найз нөхөд хийгээд шүтэн бишрэгчдээ талархлаа илэрхийлэн дараах зургийг Инстаграм хуудаснаа нийтэлжээ.

ХҮН-ААЛЗ Ч ГЭСЭН…

“Spider-Man 3” киноны зураг авалтын ажил эхлээд долоо хоног өнгөржээ. “Spider-Man: Far from Home” (2019) кино чамгүй амжилт дагуулсан тул одоо хийгдэж буй энэхүү ангид үзэгчид өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт уг киноны гол дүрийг бүтээж буй жүжигчин Tom Holland зураг авалтын үеэрх зургаасаа хуваалцжээ. Хүн-Аалзын өмсгөл дээрээ амны хаалт зүүсэн зургаа тэрээр “Амны хаалтаа зүүцгээгээрэй, би бүр хоёрыг ч зүүж байна” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна.

Та ч мөн өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл, аюулгүй байдлыг бодоод амны хаалт зүүхээ бүү мартаарай.

CL НАЙЗ ЗАЛУУТАЙ БОЛСОН УУ?

Одоо ч “Кпопын хатад”-ийн нэг хэмээгддэг реппэр CL өнгөрсөн сард урлагийн ертөнцөд ахин хөл тавьсан билээ. Солонгос өв соёлыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан “HWA”, дурлалд умбасан өдрүүдийн гайхамшгийг хайр үнэртэм байдлаар дүрсэлсэн “5 Stars” зэрэг шинэхэн уран бүтээлүүд нь өдгөө тун амжилттай явж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт дуучин бүсгүй маань “5 Stars” дууныхаа албан ёсны клипийг цацсан нь шүтэн бишрэгчдийнх хувьд маш том гэнэтийн бэлэг байлаа. Тэрээр уг клипэндээ реппэр Christian Yu буюу DPR Ian-тай хамтран тоглосон нь тэднийг жинхэнэ амьдрал дээрээ ч дотно харилцаатай эсэх талаар эргэлзээ төрүүлсэн юм. Одоогоор аль аль талаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

Түүний “5 Stars” дууны клипийг эндээс хүлээн авч сонсоно уу.

ДУУЧИН ЦЭЛМҮҮНИЙ ЭНЭ САРЫН УРИА ҮГ

“Universe Best Songs” нэвтрүүлгээс төрөн гарч олноо танигдсан дуучин, жүжигчин Цэлмүүн Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны чиглэлээр докторын зэргээ хамгаалаад удаагүй байгаа билээ. Авьяас, оюун билэг хийгээд гоо үзэсгэлэнг хослуулж чадсан бүсгүй маань Инстаграм хуудаснаа Bianca Sparacino-гийн хэлсэн үгээр гарчигласан зургаа хуваалцсан байна.

Түүний энэ сарынхаа уриа болгон сонгосон үгийг хөрвүүлбээс:

– “Халамжтай нэгэн бай. Хүчин чармайлт гаргаж, ямар ч эргэлзээгүйгээр хайрладаг нэгэн бай. Бүгдийг өөртөө тээж, мэдрэмжийнхээ гүнээс эсвэл итгэл найдварынхаа хүчнээс хэзээ ч ухарч цуцдаггүй нэгэн бай. Дэлхий ертөнцийн аядуу зөөлөнд, өрөөлийн сайн сайханд, нээлттэй, чөлөөтэй, итгэл даам байхын үзэсгэлэн гоод итгэдэг нэгэн бай. Боломжийг ашигладаг, нуугдаж зугтахаас татгалздаг нэгэн бай. Хорвоо ертөнц өөрт нь сайхан хандаагүй ч аядуу зөөлөн чанараа хадгалан үлдсэн нэгнээс хүчирхэг зүйл гэж үгүй. Тиймээс халамжтай нэгэн бай хэмээн хэлэхэд минь надад итгээрэй”

ХОТУЛУН ГҮНЖ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛНА

Бидний түүхэнд бахархаж бахдаж ханамгүй мэргэн ухаант гүнж, хатад цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь Өгөөдэй хааны гуч, олноо Хотулун хэмээн алдаршсан Сарангэрэлт гүнж яахын аргагүй багтдаг. Тэгвэл эцэст нь Хотулун гүнжийн тухай кино дэлгэцнээ амилахаар болжээ!

Уг киноны гол дүрд буюу Хотулун гүнжийн дүрд жүжигчин М. Цэрэндолгор тоглож буй бөгөөд тэрээр дээрх зургийг Инстаграм хуудаснаа хуваалцсан байна. “Монгол мохошгүй” уриатай киноны маань тийсер бичлэг ч мөн цацагдаад амжжээ. Одоо хүлээх үлдлээ!

АНУ-ЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд болж өнгөрсөн хамгийн том үйл явдлуудын нэг бол яах аргагүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Олон хүний амьсгаа даран хүлээсэн сонгуулийн хариу эцэст нь гарч Joe Biden АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Kamala Harris дэд Ерөнхийлөгчөөр томилогджээ.

Ингэснээр Kamala Harris АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьстай, эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж буй юм. Тэрээр албан үүргээ хүлээж авсныхаа дараа дараах нийтлэлийг Инстаграм хуудаснаа хуваалцжээ.

“Би энэ үүргийг хүлээж буй анхны эмэгтэй байж болох ч сүүлчийнх нь биш байх болно. Учир нь өнөө орой болж буй энэхүү үйл явдлыг зурагтаар үзэж байгаа бүхий л охид АНУ бол боломж бололцоогоор дүүрэн орон гэдгийг харж байна”.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ НЬ ХУВИА ХИЧЭЭЖ БУЙ ХЭРЭГ БИШ!

Сошиал медиа ч, бидний өдөр тутмын амьдрал ч үргэлж гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт сошиал медиа маш олон хүний хувьд багагүй стресстэй орчин байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ та их стрессдэж бухимдсан бол өөртөө бага ч атугай амралт олгохоо бүү мартаарай.

Өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргах нь хувиа хичээж эсвэл үр бүтээлгүй байгаа хэрэг огт биш шүү! Өөрийгөө эерэг энергиэр сайтар цэнэглэж аваад шинэ долоо хоногоо эрч хүчтэйгээр угтаарай! Дараа долоо хоногт Инстаграмын шинэхэн сонин хачинтайгаар уулзацгаая!

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.

Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.

Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.

“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас
  • 9-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
  • В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
  • С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм28 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад33 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент35 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим