Connect with us

Энтертайнмент

Ямар хүн яаж амжилтад хүрдэг вэ

Нийтэлсэн

-

Америкийн, дараа нь английн эрдэмтэд аз жаргалтай өссөн хүүхэд том болоод илүү амжилттай, хөрөнгөлөг хүн болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ хүртэл барууны тун олон нийгэм судлаачид хүн амжилтад хүрэхийн тулд амжилттай гэр бүлд төрөх ёстой гэж үздэг байсан юм шүү дээ.

Амжилттай хүн гэдгийг өнөөдөр дэлхий даяараа мөнгө сайн олдог гэсэн утгаар хэрэглэж байгаа. Америкз английн эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслээд Time сэтгүүл ямар хүн амжилттай байдаг вэ гэсэн өгүүлэл нийтэлсэн байна.

Хүүхэд, залуучуудын асуудал судалдаг Эрдэмтдийн үндэсний холбоо (National Association of Sciences Teenagers) хэдэн мянган залуусын дунд ажиглалт явуулсан байна. Өөрийнхөө амьдралд илүү сэтгэл хангалуун явдаг залуус 29 насандаа илүү их орлоготой ажиллаж байгаа нь харагджээ.

Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг нь таван онооны системээр үнэлэхэд “аз жаргалын” оноо илүү авсан залуучууд 29 насандаа нэг оноо авсан нөхдөөсөө дунджаар найман мянган ам.доллараар илүү хөлстэй ажил эрхэлж байсан гэнэ.

Америкийн эрдэмтдийн энэ судалгаа английн мэргэжил нэгтнүүдийг нь бас сэрээж Лондонгийн Их сургуулийн коллеж, Уорикскийн их сургулуийн эрдэмтэд хамтраад арай өргөн хүрээнд судалгаа явуулахаар шийдсэн байна. Тэд “Эрүүл залуу”  (Add Health) хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны 10 мянган хүүхдэд ажиглалт хийсэн байна. Гэтэл өсвөр насандаа уйтгартай дүнсгэрдүүхэн байсан хүүхэд үеийнхнээсээ 10 хувь доогуур орлоготой  ажил эрхэлж байжээ.

Суут ухаантан байх хэцүү юу

Бизнес, урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт олж ажил амьдралдаа байнга өгсөхөд оюун ухааны чадвар гол хүчин зүйл болно гэж удаан хугацааны туршид үзсээр ирсэн. Бүр 1905 он францын сэтгэлзүйч Бине оюуны түвшин тодорхойлох анхны тест боловсруулсан байдаг. Харин өнөөдөр бол ийм шалгуур нэг мняга таван зууг даваад оюуны чадавхийг үнэлэх шинэ шинэ  арга бий болсоор л байна.

1921 онд америкийн хэсэг сэтгэл зүйч профессор Макмоны удирдлагаар хүүхэд байхдаа оюун ухааны чадвараар 140-өөс дээш оноотой эрэгтэй эмэгтэй нийт мянган хүнийг ажиглаж эхэлсэн байна. Судалгаанд оролцогсдыг 50 нас хүрсэн 1956 онд үр дүнг нь тоооцож гаргаж.

Тэдний 700 нь “дунд зэргийн амжилттай” гэж хэлж болохоор байсан бол 100 нь л илүү их амжилттай, үлдэх 200 нь үндсэндээ амжилтгүй, азгүй гэж хэлж болохоор байжээ. Тэгэхээр оюун ухаан амжилтад хүрэх бүрэн баталгаа болж чадах уу.

“Зөв гэр бүл” амжилтад хүрэх эхний алхам

Макмоны судалгаанаас үзэхэд амьдралдаа амжилттай явах гол хүчин зүйл нь оюун ухаан биш, харин эцэг эхийн нөлөөлөл байх нь. Бусдаасаа илүү их амжилттай, өөрөөр хэлбэл илүү их орлоготой яваа, том компанийн захирал, өөрийн гэсэн томоохон   ажил хэрэгтэй, эрдэмтэн, улстөрч 100 хүний 85-д эцэг эхийн сайн нөлөөлөл байсан гэнэ. Бас азтай 10 хүнд нь ойрын төрөл төрөгсөд сайнаар нөлөөлсөн байдаг.

Үүнээс үүдээд  энэ судалгааг Макмоны араас үргэлжлүүлсэн сэтгэл зүйч Бреннан  хамгийн гол зүйл бол зөв боловсрол, зөв гэр бүл гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Зөв боловсрол гэдэг бол зүгээр л нэг сайн зүйл төдий биш. АНУ-д өнгөрсөн зууны эхний

30 жилд хуульч, дараа нь сэтгэлзүйч, эдийн засагч, харин өнөө цагт бол компьютерийн технологийн мэргэжилтэн од болж байна. Нэг үгээр хэлэхэд цаг үе бүхэн өөрийн “баатруудыг” шаарддаг.

Зөв гэр бүл гэдэг нь Бреннаныхаар бол ажил мэргэжил хамааралгүйгээр орлого сайтай эцэг, холбоо харилцаа сайтай байх явдал гэнэ. Өөр нэг хүчин зүйл нь тухайн гэр бүл хоёроос илүүгүй хүүхэдтэй байх.

Амжилтгүй яваа, “азгүйчүүд”-ээс “амжилтад хүрч чадаагүйд тань юу нөлөөлсөн бэ” гэсэн санал асуулга тавихад эцэг эх, төрөл төрөгсдийн  дэмжлэг байгаагүй, бүр эртнээс мөнгө олох шаардлагатай болсон, 23 наснаасаа өмнө эрт гэрлэсэн гэсэн хариу өгсөн байдаг.

“Петрушкийн хууль”-иар амьдрах

Дахиад л оюун ухаан амжилтад хүрэхэд ямар байр суурь эзэлдэг юм бэ? гэсэн асуулт. Бреннан удаан хугацааны туршилтынхаа эцэст амжилтад хүрхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэгдүгээрт зөв гэр бүл, хувийн харилцаа холбооог тавьсан байна. Гэтэл өнөөх оюун ухаан нь дөрөвдүгээрт оржээ. 70-аад оны төгсгөлөөр хийсэн нэг судалгаагаар АНУ, Их Британид жилдээ 20 саяас илүү орлого олдог, фирмийн захирлуудын 40 хувь нь оюун ухааны түвшингээр дундаас доогуур байсан гэнэ.

Бреннан өөрийнхөө оюутнуудад “Петрушкийн хууль” гэдгийг би хүн бүр дээшээ өгсөхийг хичээдэг ч өөрийнхөө боломжийг бүрэн дайчилдаггүй, итгэл найдвар муутайгаас хүссэндээ хүрч чаддагүй байхыг хэлнэ” гэж тайлбарладаг байна. Оюутнуудаа инээлдэхэд тэрээр энд ямар ч инээдтэй зүйл байхгүй, энэ хуулиас зугтаж чдаахгүй л бол тиймэрхүү л хүний нэг болно гэж хэлдэг байна.

1990-ээд он гэхэд хувь хүний амжилтад хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлд бас өөрчлөлт орж, нөхцөл байдал өөрчлөгджээ. Албан тушаал ахих, амжилтад хүрэхэд тухайн хүний нийгмийн харилцааны  ур чадвар нөлөөлдөг болжээ. Энэ бол хамт олноороо ажиллах, нийтэч байдал гэсэн үг.

Германы нийгмийн сэтгэл судлаач Шмидт “Мэдлэг, оюун ухаан  амжилтад хүрэх нэг хүчин зүйл, анхны алхам  мөн үү гэвэл мөн. Харин танилууд, хувийн харилцаа дээш ахихад дундаас дээш хүчин зүйл болно. Энэ хоёрын дунд нийгэм дэх таны харилцаа байгаа” гэсэн байна.

Амжилтыг дагалдаад…

Бүр 1926 онд канадын физиологич Ханс Селье  нийгэмд өндөр байр суурь эзэлж, амжилттай яваа хүмүүс  бусад хүмүүсээс илүүтэй зүрх судасны өвчин, бухимдалтай байдгийг тэмдэглэсэн байна. Үүнийгээ амжилттай ахиж дэвшиж яваа хүмүүс ихэвчлэн  тогтсон ажлын өдөр цаг гэж байдаггүйтэй холбон тайлбарлажээ.

Харин  1985 онд  америкийн профессор Жон Рэйгийн удирдсан зүрх судасны эмч нар үнэхээр энэ өвчин, амьдралын амжилт хоёр зарим талаараа холбоотой болохыг тогтоосон байна. Ийм хүмүүсийг тэд “А хэлбэрийн хувь хүн” гэж нэрлэжээ. Ийм хүмүүс нь бүр хүүхэд байхаасаа л хувийн эрх ашгаа илүүд үздэг, жаахан түрэмгийдүү,  тогтворгүй, цаг хугацаанд ач холбогдол өгч  тодорхой зүйлийг цаг хугацаанд нь хийхийг эрмэлздэг байсан нь харагдсан байна. Энэ хүмүүс бусад хүмүүсийг бодвол зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл гурав дахин их байдаг гэдгийг Рэй тогтоожээ.

Амжилтад хүрэх найман хүчин зүйл

Ингэхээр улс төр, бизнес, урлаг соёл, ер аль ч салбарт амжилтад хүрч, өндөр ашиг орлоготой байхад юу нөлөөлөх юм бэ, хамгийн гол хүчин зүйл нь юу юм гэсэн асуулт гарч ирж байна. Олон орны олон газрын эрдэмтэд өөр өөрөөр үнэлж дүгнэж,сургууль номд өөр өөр тайлбарлаж зааж сургадаг. Судлаач Ричард Сент-Жон амьдралынхаа 10 жилд хамгийн амжилттай яваа 500 хүнтэй уулзаж, амжилтын үндсийн тухай 1000 гаруй судалгааны материал судлаад “Их найм” гэсэн ном бичсэн байна.

Тэрээр амжилтад хүрэх найман гол хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Дур сонирхол: Амжилттай хүмүүс хийж байгаа ажилдаа дуртай байдаг
  2. Хөдөлмөрч: Тэд тууштай хөдөлмөрлөдөг
  3. Төвлөрөл: Тэд бүх зүйлд биш нэг зүйлд төлвөрч хөдөлмөрлөдөг
  4. Өөрийгөө ялах чадвар: Өөрийгөө захирч ажилладаг
  5. Бүтээлч чанар: Шинэ шинэ санаа олж чаддаг
  6. Өөрийгөө хөгжүүлэх: Ямагт өөрийгөө, өөрийнхөө ажлыг сайжруулж байдаг
  7. Хүмүүст үйлчлэх чадвар: Тэд чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг
  8. Шаргуу байдал: Зорьсондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөдөг

гэсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.

Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.

Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.

“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас
  • 9-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
  • В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
  • С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм28 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад33 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент35 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим