Энтертайнмент
Пап лам Францис бикини моделийн зураг дээр “зүрх” дараад баригдав
Ойрын хугацаанд Ватиканд цахим сүлжээний менежер гэдэг орон тоо үүсч магадгүй гэнэ. Учир нь Ромын Пап лам Францис өөрийн албан ёсны инстаграм хаягаараа бикини моделийн хагас нүцгэн зураг дээр “зүрх” дарсан нь баригдаж, олны анхаарлын төвд оржээ.
Гэвч Пап ламын туслахууд дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, “Пап Францисын инстаграм хаяг 27 настай Бразилийн бикини модель Наталиа Гариботтогийн зураг дээр “зүрх” дарсан хэмээж буй нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна” хэмээн мэдэгдсэн аж.
Харин Наталиа Гариботто өөрийн инстаграм болон твиттер хаяг дээрээ зураг дээр нь “зүрх” дарсан Пап ламын инстаграм хаягийг бичлэг болгон баримтжуулж нийтлээд “Би ч диваажинд очих нь баттай боллоо доо” хэмээн хошигносон байна. Түүний нийтэлсэн зураг дээрх Пап ламын хаяг 7.2 сая дагагчтай, Franciscus нэртэй албан ёсны хаяг гэдгийг хүмүүс баталж байгаа юм.
Гариботтогийн зураг дээр “зүрх” дарсан хаягуудын жагсаалтаас Пап ламын хаяг устгагдсан хэдий ч хэтэрхий хожимдсон бололтой. Учир нь дээрх үйл явдал цахим орчинд хэдийн шуугиан тарж, хэрэгт дуртай хүмүүсийн ярианы гол сэдэв болжээ.
Зарим хүмүүс үүнийг худлаа мэдээлэл хэмээн байр сууриа илэрхийлж байгаа бол зарим нь дээрх мэдээллийг үнэн, гэхдээ Пап лам Францис хаягаа өөрөө хөтөлдөггүй байх хэмээн үзэж байгаагаа бичжээ.
Гэхдээ эргэн санавал Пап лам энэ оны эхээр бэлгийн таашаал бол бурханлиг зүйл хэмээн онцлоод “Амттай хоол идэх нь эрүүл мэндэд ч давхар ашиг тустай таашаал мөн. Бэлгийн ажил үүнтэй яг ижил. Бэлгийн таашаал бол тун бурханлиг зүйл бөгөөд хайр дурлалыг улам сайхан болгох ид шидтэй зүйл” хэмээн хэлж байсан билээ. Үүнийг нэхэн санасан зарим хүмүүс түүнийг өөрөө моделийн зураг дээр “зүрх” дарсан гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.