Нийгэм
ТАТВАРЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА : Иргэн та зах худалдааны төвүүдээр үйлчлүүлээд e-barimt аппликейшнээрээ и-баримтаа авах боломжтой
Монголын Татварын алба , Гааль, татвар, санхүү мэдээллийн төв хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шийдлийг нэвтрүүлээд байгаа бөгөөд Зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа эрхлэгч нар иргэдэд төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаардагддаг, мөн бичил бизнес эрхпэгчдэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаануудаар төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол байсан.
Тэгвэл гар утсан дээрх ebarimt апплэйкшнээ ашиглаад иргэд хоорондоо цахим төлбөрийн QRBarimt -ийг үйлдэх боломжтой болсон бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн төвийн Балданзасаг зах, Шивээговь сумын Нэгүн, Оргил зах үэрэг худалдааны төвүүдэд лангуугаар худалдаан эрхлэгчдийн лангуун дээр И-баримт үүсгэж авах QR кодыг байршуулсан болно.
Энэхүү цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.
Иймд, зах худалдааны төвүүдээс худалдаа хийж буй иргэд худалдаа, үйлчилгээний лангуу тус бүрт наасан QR кодыг Ebarimt аппликейшнийхээ камераар уншуулан И-БАРИМТ үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT авах боломжтой юм.
Ийнхүү, үүсгэсэн QRBARIMT баримтыг борлуулагч шалгаад И-БАРИМТ аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт, хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгдэнэ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ