Connect with us

Энтертайнмент

Х.Оюунчимэг: Эрийн гурван наадам бол эр бярын өрсөлдөөн

Нийтэлсэн

-

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч, Монгол Улсын дархан мэргэн харваач Холхорын Оюунчимэгтэй ярилцлаа.Холхорын Оюунчимэг нь Монголын үндэсний сурын харвааны түүхэнд 40 сумнаас 40 оносон одоогоор цорын ганц эмэгтэй харваач бөгөөд 2011-2014 онд улсын их баяр наадмаар эмэгтэйчүүдээс завсаргүй дөрөв дараалан түрүүлж Монгол Улсын Дархан мэргэн цол хүртсэн билээ. Ингэж улсын их баяр наадамд дөрөв дараалан түрүүлсэн харваач Монголд одоогоор байхгүй юм.

-Танай удамд сур харвадаг хүн байсан уу. Хэзээнээс анх харваж эхэлсэн бэ?

-Би Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Төв аймагт 1987 оноос хойш 30 гаруй жил амьдарч байна. Манай удамд харвадаг хүн байгаагүй. Аав маань сайн бууддаг, сайн анчин хүн. Тэр ч бас нөлөөлсөн байх. Ер нь монголчууд бүгдээрээ удамтай харваачид гэж би боддог. Яагаад гэвэл харвах эрдэм цус, ген, уг язгуурт нь байдаг. Би харваанд хүн сургадаг учраас тэр онцлогийг мэдэрдэг. Оролдох юм бол монгол хүн бүр харваж чадна. Ямар ч хүнийг сургаж эхлэхэд маш амархан эвсдэг. Би өөрөө нэлээд хожуу, 42 настайдаа харваж эхлээд 50 насандаа улсын наадамд анхны түрүүгээ авч байлаа. Түүнээс хойш улсын наадамд 2011-2014 онд дараалан түрүүлсэн. Сурын харваа бол нас хамаардаггүй спорт. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Цэвээн гуай гэхэд 90 дөхтлөө харвасан. Манай эмэгтэй харваачид дунд 70 нас давсан сайхан харваачид байна. Сур харвахад хүний 72 булчин ажилладаг гэдэг. Нуруу бөгтийсөн, хөл майжийсан харваач гэж байдаггүй, хүнийг маш сайхан хөгжүүлдэг спорт.

-Анх харваач болсон түүхээсээ сонирхуулна уу?

-Би нөхөртэйгээ хамт Беларусийн Минск хотод Мод боловсруулах үйлдвэрийн техно­логич инженер мэргэжлээр сургууль төгсөөд Төв аймгийн Мод боловсруулах үйлдвэрт томилогдож ажилласан.

Нөхөр Л.Сүхбатын маань аав ээж Төв аймагт байсан юм. Миний харваач болсон нь ханьтай маань холбоотой. Манай нөхөр эрийн гурван наадмын ядаж нэгийг нь оролдох юмсан гэж таван жил дотроо бодсон байгаа юм. Тэгж байтал 2003 онд Төв аймагт төвийн бүсийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа болсон. Тэнд Сэлэнгэ аймгаас Ж.Сүхбаатар мэргэн нум сум авч очсоныг хань маань худалдаж аваад анх харваж эхэлсэн. Тэгэхээр нь би зэрэгцээд л сурд ороод явчихсан л даа. Нөхөр маань ядаж таван жилийн өмнө санаагаа хэлсэн бол би арай эрт харваанд орох байлаа. \инээв\

Анх надад нум сумын эрдэм сургасан Монгол Улсын мэргэн Д.Өлзийбат, Монгол Улсын мэргэн Б.Батжаргал багш нартаа баярладаг.

-Ингээд гэр бүлээрээ харваач болов уу?

-Хань маань 2008 онд Монгол Улсын гоц харваач цол хүртсэн. Хүү С.Өлзийсайхан 2007 онд идэр мэргэн цол хүртэж, 2014 онд аавтайгаа адилхан Монгол Улсын гоц харваач болсон. Охин С.Өлзийжаргал Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн болсон. Ирээдүйтэй сайн харваач болно гэж боддог. Манай бэр бас харваж байна. Зээ хүү найм хүрээгүй байхдаа харваж эхлээд бага насны хүүхдүүдийн тэмцээнд түрүүлж байсан. Ингээд нөхрийн маань үзэсгэлэн худалдаанаас авсан нум гэр бүлээр маань харваач болгосон доо. Миний гаргасан амжилт дан ганц миний сайных биш. Ар гэрийнхэн, олон сайхан харваачид, өрсөлдөгчдийн минь ач буян.

-Та хэзээнээс шавь бэлтгэж эхэлсэн бэ?

-Би 2006 онд спортын мастерын болзол хангаж, тэр жилээсээ шавь бэлтгэж эхэлсэн. Алдартай олон харваач шавьтай. Эхнийх нь Монгол Улсын мэргэн Г.Батзаяа гэж байна. Идэр мэргэн гурав бий. Спортын мастер их олон байгаа. Төв аймагт “Зуун мэргэн” гэсэн үндэсний сурын холбоо байдаг. Тэнд би нарийн бичгийн дарга, дасгалжуулагч хийдэг. Төв аймгийг ямар ч гэсэн зуун мэргэн харваачтай болгох гээд үзээд л байна. Харваачийн тоо зуу хүрэх нь хүрсэн. Гол нь зүгээр нэг харваач биш, мэргэн байх учиртай. Э.Цогбаяр маань 2019 онд 40 сумнаас 39 онож Монгол Улсын мэргэн болсон.

-Шавь нараа сонгох шалгуур гэж бий юү?

-Өөрөө сэтгэлээ гаргаад, хүсч ирсэн хүмүүсийг авдаг. Зорьж ирсэн хүн л зорилгод хүрч чаддаг. Харваж сурсан хүүхэд их тайван, цэгцтэй болдог. Алдаж харвахаараа уйлаад дэвхцээд байдаг хүүхэд сүүлдээ сэтгэлээ барьж чаддаг, их түвшин болдог. Сайн хүүхэд бол эхний жилээсээ амжилт гаргана шүү. Харваач болсноор хүүхдийн бие даах чадвар нь нэмэгддэг. Зорилготой, хатуужилтай болдог. Тиймдээ ч олон хүүхэд, залуусыг сургахыг хүсдэг. Би шавь нараараа их бахархдаг. Амжилт гаргахад нь их хөөрч догдолно. Өөрөө түрүүлэхдээ уйлдаггүй мөртлөө шавь нараа түрүүлэхэд нулимсаа барьж чаддаггүй. Өөрөөсөө илүү их баярладаг. Миний ажлын бас нэг үр дүн гарч байгаа болоод ч тэр үү.

-Анх Төв цэнгэлдэхэд харваж эхлэхэд их догдолж байв уу?

-Монгол хүн нум сумаа агсаад гарахад өөрийн эрхгүй огшдог. Хийморьтой сайхан спорт шүү. Нэг харваад эхэлсэн хүн хэзээ ч орхиж чаддаггүй. Сэтгэл зүрхэнд үргэлж хадаастай явдаг. Харваач болсноор хүн өөрийгөө цоо шинээр нээдэг. Сурын харваа өөр шинэ Оюунчимэгийг нээсэн гэж би боддог. Үүндээ би их баярладаг. Одоо бол сурын харваа миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Бараг ихэнх цагаа л зарцуулж байна. Улсын наадамд 2011 онд анх 40 сумнаас 33 онож түрүүлсэн. Эхэлж оноо тэнцээд товхолж, гурав ухарч харваад анхны түрүүгээ авч байлаа. Оноо тэнцэх юм бол хойшоо метр метрээр ухарч харвадаг. Бай тэр хэрээр холдож байна гэсэн үг. 2012 онд ч ялгаагүй дөрөв ухарч харваад түрүүлсэн. 2013 онд шууд товхгүй түрүүлсэн. Товхгүй түрүүлж болдог юм байна гэж тэгэхэд бодож байсан.

-Сурын харваа маш их мэд­рэмж шаарддаг. Юуг хамгийн их анхаардаг вэ?

-Харваачид яг малчид шиг өглөө босоод л тэнгэр харж, цаг агаар шинжинэ шүү дээ. Халуун нартай өдөр нум зөөлөрч хараанд том өөрчлөлт орно. Салхи ихтэй өдөр хурдад нь тохируулаад хаана барьж харвахад сум хаашаа хийсч хасаанд буух вэ гэдгийг тооцно. Бороотой үед нум чангарна. Сум хүндэрнэ. Мэдэрдэг өд нь норно. Өвөл бол эвэр нум тас хөлдөж хугарах аюултай, зөөлөн хуванцар нумаар харвана.

-Дөчин сумнаас дөч оносон наадам тань хэзээнийх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төвийн бүсийн чуулга харваа 2014 оны наймдугаар сарын 23-24-нд болсон. Тэнд би 40 сумнаас 40 оносон. Одоогоор ингэж 40 оносон өөр эмэгтэй байхгүй. Эрэгтэйгээс ийм амжилттай хоёр харваач бий. Дархан мэргэн Ш.Даваахүү мэргэн, Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр хоёр. Л.Отгонбаяр бид хоёр хамтдаа хоёр удаа түрүүлж байсан, бас л энэ цагийн сайн харваач.

-Олон улсын тэмцээнд олон удаа явж харвасан уу?

-БНСУ руу олон улсын уламжлалт харвааны тэмцээнд дөрвөн удаа явж, бүгдэд нь медальтай ирсэн. Би 2012 онд дэлхийн аварга болсон. 2013, 2014 онд гуравт, 2015 онд хоёрдугаар байрт орсон. Малайзад болсон олон улсын тэмцээнд хоёрт орсон. Манай монголчууд газар оронд амархан зохицдог, хаашаа ч явсан амжилт гаргадаг. Гэхдээ Монголоо их санана аа, долоо хоноод л харихсан гэж боддог. Шороотой ч гэсэн Монголын минь салхи сайхан. Тэгээд бодохоор бид азтай, Монголд төрсөндөө их баярладаг. Өвөг дээдсийнхээ үлдээсэн гайхалтай сайхан нутгаараа үргэлж бахархаж явдаг.

-Хөдөөгүүр их явдаг уу?

-Их явна аа. Хөдөө гадаа явахдаа тэр газрын уул усанд шүтэж, сүү, цайныхаа дээжийг өргөж, догшин газар ч байж мэдэх учраас дандаа гуйж аргадаж харвадаг. Өглөө бүхэн мөнх хөх тэнгэр, газар дэлхий, хань ижил, үр хүүхэд, олон түмэндээ талархаж байгаагаа дотроо хэлдэг дээ. Чадал хүрвэл аль болохоор бусдад туслахыг хичээдэг. Харваач хүнд муу юм бодох зав зай байдаггүй гэж хэлж болно. Сэтгэл, зүрхээ удирдаж, гэгээлэг зүйл бодож, тэр бүү хэл муу үг хэлэх ч эрх бидэнд байдаггүй. Нум сум нэг ёсондоо гэгээрэлд хүргэдэг гэж боддог шүү. Гантай газар очоод хоёр гурав хоног уухайлахад бороо орж ган тайлж байхыг ч харсан. Монгол хүн тэнгэртэйгээ уухайн дуугаараа холбогддог юм байна гэж ухаарсан.

-Багадаа өөр төрлийн спорт сонирхож байсан уу?

-Би таван настайгаасаа эхлээд арав шахам жил хурдан морь унасан. Тэндээс л баяр наадамтай холбогдож эхэлсэн дээ. Аав маань морь уядаг, хурдан морьдтой байсан. Би болохоор “Миний нэрэмжит” нэг сайхан хурдан хээр морьтой, шүдлэн цагаасаа Дадал сумынхаа наадамд нэг ч удаа магнайдаа тоос хүргээгүй, шороонд оролгүй дандаа түрүүлдэг байлаа. Их өвөрмөц галбиртай, нуруу нь гуалин шиг бөөрөнхий, эмээл тогтохгүй, нуруун дээр нь тогтоход амаргүй тийм морь байсан.

-Монголчууд эрт үеэс ямар ямар нум сум хэрэглэж байсан бол, судлаж үзсэн үү?

-Дайн байлдаанд олон янзын нум сум хэрэглэж байсан гэж уншиж байсан. Холын зайд төмөр хольцтой чанга нумаар харвадаг байж. Ойрын зайд харвадаг бас өөр нумтай, сум нь ч өөр өөр байсан байгаа юм. Би бол монголчууд дэлхийг төвхнүүлсэн гэж ойлгодог. Чингис хаан дэлхийг төвхнүүлж, гүрэн улсуудыг байгуулж, хүний үнэ цэнийг гаргаж ирсэн. Боолын нийгэм явуургүй болж, дэлхийн хөгжил цаашдаа явах боломжгүй болж байсан үед Чингисийн Монгол гарч ирж, хүн төрөлхтний хөгжлийг шинэ шатанд гаргасан гэж би хувьдаа боддог.

-Монголын түүх бол монгол цэргийн түүх гэдэг. Монгол цэргийн түүх бас харваачдын түүх биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголчууд морины хурд, нум сумын идээр дэлхийг төвхнүүлсэн. Тэр үед яагаад мэргэжлийн цэрэгтэй байсан бэ гэвэл хүүхдийг бага балчир наснаас нь харваанд сургадаг, хавчаахай нумаар тоглож өсдөг байж. Гурван нас хүртэл нь наадам үзүүлж, тэр баатар шиг, тэр мэргэн шиг болно гэсэн мөрөөдөлтэй болгодог. Гурван нас өнгөрмөгц хавчаахай нум хийж өгч тоглуулна. 15-16 хүрээд ирэхээр бүр зүгшрээд, 18 хүрээд мэргэжлийн цэрэг болдог байсан байгаа юм. Багаасаа барилдаж өсдөг учраас чийрэг, моринд гарамгай, мэргэн харвадаг хүмүүс чинь дэлхийг төвхнүүлэх нь аргагүй. Би бас Эзэн Чингис хааны унасан газар Дадал суманд төрсөндөө их бахархдаг.

-Буриад зоны ажилсаг чанар таны амжилтад бас нөлөөлсөн байх даа?

-Буриад зон маш их ажилсаг. Өвдгөөр тулсан цастай ч байсан манайхан зуд боллоо гэж ярьдаггүй. Намар хадлан тэжээлээ хангалттай бэлтгэчихнэ. Өвөл хэрэглэх төмс, ногоогоо тариад авчихна. Талхаа барьчихна. Зөөхий цөцгийгөө хураачихна. Дүнзэн байшингаа бариад суучихна. Ажилсаг ард түмэн болохоор хүний гар харж зүгээр сууна гэж байхгүй. Арга ядвал ан гөрөө хийчихнэ. Буриад эмэгтэйчүүд эрчүүдээ их дээдэлнэ. Аав, ах, нөхрөө хүндэтгэж, малгай, бүсийг нь дээш тавихас өгсүүлээд дандаа дээд талдаа суулгана. Одоо ч тэр уламжлал хэвээрээ. Эр хүн гэдэг тэр айлын ноён нуруу. Ноён нуруу нь бат бэх байж айлын амьдрал өнгөтэй, өөдтэй явна. Түүнийг бүсгүйчүүд хатан ухаанаар зохицуулна. Малчин айлын хүүхэд дөрөв таван настайгаасаа л унтах завгүй ажилтай болдог. Дөрөв таван настайгаасаа л үнээ саахад тусалж тугал гаргаж өгдөг болно. Хоёрдугаар ангиасаа би арван үнээний нормтой саальчин болсон. Үнээ саахад гар хуруу, булчин хөгждөг нь хожим харваач болоход бас нөлөөлсөн байх. Ажилсаг чанар хар багаас тогтдог болохоор тэгж өссөн хүүхэд их тууштай, хариуцлагатай, хатуужилтай болдог.

-Бөхчүүд онигоо ихтэй шүү дээ. Сурынхны хөгжилтэй тохиолдлууд байдаг биз?

-Байлгүй яах вэ. Багш нь шинэ шавьдаа эвшээлгээд харваарай гэж гэнэ л дээ. Харвахын өмнө сумаа жигдхэн шидүүлэхийн тулд нумынхаа хөвчийг татаж эвшээлгэж ирийг нь дардаг шүү дээ. Тэгсэн залуу харваач маань байшин тойрч өөрөө баахан эвшээж яваад ирээд харватал оночихож. Тэгээд “Эвшээх чинь нээрээ тустай юм байна шүү” гэсэн гэдэг. Нумаа эвшээлгэ гэсэн чинь өөрөө эвшээгээд байдаг. \инээв\

-Монгол Төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд нум сум залсан байдаг. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч заавал сурын талбайд очиж сум тавьж цэц  мэргэнээ үздэг заншилтай шүү дээ. Тэгэхээр их хүндтэй наадам гэж хэлж болох байх аа?

-Хүндтэй л дээ. Сум мэргэн байвал улсын бодлого нь мэргэн гэдэг. Тиймдээ ч Ерөнхийлөгч биечлэн сурын талбайд очиж нум сум харвадаг. Наадам сурын харваагаар эхэлдэг шүү дээ. Монгол наадам урианхай сурын харваагаар долдугаар сарын 6-нд эхэлж, 8-нд буриад сур, 9-нд хүүхдийн харваа, 10-наас эхлэн их сур буюу халх сураар гурван өдөр үргэлжилдэг. Ингэж олон хоног дараалан үргэлжилдэг болохоор их тэсвэр шаардана. Алтан шар зурхай дээрээ наадмаар гараад зогсоход өөрийн эрхгүй огшино. Жагсаж гарч ирээд зогсоол дээрээ зогсоход сайхан шүү. Эмэгтэй харваачид маш гоё харагддаг.

-Эмэгтэйчүүд улсын наадамд хэдэн оноос харваж эхэлсэн юм бол?

-Эмэгтэйчүүд 1958 оны үеэс харваж эхэлсэн юм шиг байна лээ. Эрийн гурван наадам бол ер нь эр бярын өрсөлдөөн байгаа юм. Энэ утгаараа эмэгтэйчүүд улсын баяр наадмын сурын талбайд өрсөлддөг болсон. Ерөөсөө ч Их Монгол Улсыг байгуулахад эмэгтэйчүүдийн үүрэг их байсан шүү дээ. Чингис хааны стратегийн гол газруудын үндсэн бааз суурь нь охид нь байсан. Гол газрууддаа охидоо бэр болгон илгээж хяналтаа тогтоодог, бодлогоо бариулдаг байсан. Эрт цагт нум сумын эрдэмд гарамгай эмэгтэйчүүд их байсан байдаг. Хожим Манжийн бодлогоор л арга, билгийг салгаж, эмэгтэйчүүдийг энэ бүхнээс холдуулсан байх.

-Нэг саваагүй зүйл асууя. Халх, буриад сураар бүсгүйчүүд харвадаг. Урианхай сураар яагаад эмэгтэйчүүд харвадаггүй юм бол?

-Урианхайчуудын ёс заншил юм л даа. Түүнээс биш болохгүй юм байхгүй. Харваж үзэж байсан. Болдог л юм. Адилхан л харвана, адилхан л ононо. Миний нэг шавь бүсгүй Борнуурт урианхай сураар харваад түрүүлж байсан. Ер нь бол эрэгтэй, эмэгтэйгүй харваа хөөгөөд явчихаар ар талын гэр орон, сүү сааль, үр хүүхдээ хүмүүжүүлэх ажил цалгардана гэж үздэг тал бий байх. Бас эрчүүдээ хүндлэх дээдлэх ёс ч хамаардаг байж таарна.

-Гадаадынхан монгол үндэсний сур сонирхдог уу?

-Сонирхоно оо. Америкаас ирж сонирхдог ч хүн байна. Өвөрмонголд үндэсний сурын харваа их хөгжиж байгаа. Бай шагнал ч өндөр. Манайхан явж их оролцдог болсон. Би тэр жил Ордост болсон нэг наадамд бэлтгэлгүй шахам, нум сумаа ч базаалгүй очоод саран байнд харваж, ямар ч гэсэн шилдэг харваачдынх нь дотор багтаж байсан. Анх удаа саран бай харваж үзсэн нь тэр. Ойр зайд зөөлөн нумаар харвадаг байтал бид холын зайны чанга нумтайгаа очиж харвасан. Одоо бол манайхан өвлийн цагт саран бай харвадаг болоод байгаа.

-Ингэхэд та аль спорт хороонд харъяалагддаг билээ?

-Төв аймгийн Спорт хороонд харъяалагддаг. Харин ямар нэг компанид харъяалагдаж байгаагүй.  Чингис хааны дэлхийн академийн харваач гэж явдаг. Төрийн бус, ашгийн бус оюуны байгууллага юм л даа. Өөр ямар нэг байгууллага, компанийн нэрээр нэг ч удаа зарлуулж үзээгүй.

-Нэг үе сумдын наадам сургүй, бөх, морь гээд эрийн хоёр наадамтай болчихсон. Одоо яаж байна?

-Одоо ч цөөнгүй сум тийм. Социализмын үед айлуудад байсан хамаг нумыг тайруулаад морины хусуур хийлгэсэн байдаг. Гаднын том гүрнүүдийн бодлого орсон байх л даа. Бүгдээрээ харвадаг хэвээрээ байвал яана ч гэсэн юм. Нум сум хүртэл ингэж хэлмэгдсэн. Харваач цөөрч эрийн хоёр наадам болчихсоны учир ч бараг энэ байх. Одоо ч гэсэн “Дээр үеийн нум байна. Авч хусуур хийвэл хийгээрэй” гэсэн хүн тааралддаг. Би сумын наадамд шавь нараа харвуулж бахархах дуртай. Нутагт нь тэднийгээ түрүүлүүлэх санаатай. Харваачидтай болъё гэвэл ерөнхий боловсролын сургуульд, цэргийн албанд анхнаас нь хичээл оруулах ёстой гэж боддог. Улсдаа хэрэгтэй хүн хүмүүжүүлэхэд ч хэрэгтэй. Францад оюутнуудаас биеийн тамирын хичээл дээр харваагаар шалгалт авдаг юм байна. Манай охин тэнд нэг жил мэргэжил дээшлүүлсэн. Тэгэхэд харвуулж шалгалт авсан, эндээ харваж байсан болохоор гайгүй өгсөн гэж байсан. Үүний Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

-Үндэсний сурын цаашдын ирээдүй ямар байгаа вэ?

-Үндэсний сур хамгийн шударга хөгжиж байгаа, цаашдаа эрийн гурван наадмаа манлайлах байх гэж боддог. Олон сайхан залуучууд сурын спортод орж ирж, оноо ч өндөр болж байгаад баярладаг. Олуулаа болж байж өрсөлдөөн ихэснэ, олон санаа бодол гарна. Говь-Алтай аймаг 1000 харваач гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд Эрээн нуурын дэнж дээр наадам зохион байгуулсан. Бас н.Дашзэгвэ мэргэндээ том хүндэтгэл үзүүлсэн. Аймаг бүр тэгж чадвал үндэсний сур хөгжинө.

Одоо сурын харваагаар Дорнод аймаг тэргүүлдэг. Баян-Уул сум гэхэд дангаараа 23 мэргэнтэй. Эрээний  модны үйлдвэрийнхэн дээр үед ажлаа тараад л харвацгаадаг байж. Түүн дээр суурилж олон мэргэнтэй болсон. Завхан, Орхон аймаг олон мэргэнтэй. Ер нь үндэсний сур хөгжих шатандаа орж байна. Их ирээдүй бий гэж итгэдэг шүү.

-За баярлалаа. Хараа хурц, оноо мэргэн байг.

-Баярлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.

Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.

Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.

“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас
  • 9-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
  • В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
  • С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм25 минут өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад30 минут өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент32 минут өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим