Бусад
Хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 61 хувьтай байна

Аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж хотын болон, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. 2020-2021 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 40 нэр төрлийн ажил багтсан. Үүнд, Жаргалант суманд уурын зуух барих, орон сууцны болон гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх, авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хайрга, давс, бодис нөөцлөх, дулааны шугамуудын бэлэн байдлыг хангах, дулааны цахилгаан станцад нүүрс нөөцлөх, орон сууцны байруудын цахилгааны шийтэнд урсгал засвар хийх, гэр хорооллын айлуудыг түлшний модоор хангах ажил тус тус багтжээ. Өнөөдрийн байдлаар нийт төвлөсөн ажлууд 61 хувь хэрэгжээд байна.
Тэгвэл 2020-2021 оны хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 36 нэр төрлийн ажил туссан. Төлөвлөгөөнд мал аж ахуйн чиглэлээр 16, газар тариалангийн чиглэлээр 14, хүнсний чиглэлээр 2 ажил багтсан.
Энэ жил аймгийн хэмжээнд 130 гаруй мянган толгой мал өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчид 8000 тонн, Баян-Өндөр, Жаргалант сум тус бүрийн нөөцөд 50 тонн өвс, 20 тонн тэжээл бэлтгэнэ. Мөн аймгийн нөөцөд 100 тонн өвс, 30 тэжээл бэлтгэн нөөцлөхөөр болжээ.
Түүнээс гадна аймгийн хэмжээнд 10 гаруй аж ахуйн нэгж, 1000 орчим өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэд энэ жил 4371 га талбайд тариалалт хийнэ. Үүнээс улаан буудай 3500 га-д, төмс 343 га-д, хүнсний ногоо 313 га-д, тэжээлийн ургамал 200 га-д, жимс жимсгэнэ 13 га-д тариалсан. Ингэснээр улаан буудай 5600 тонн, төмс 4111 тонн, хүнсний ногоо 3753 тонн, жимс жимсгэнэ 10 тонн, тэжээлийн ургамал 400 тонныг тус тус хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ