Эдийн засаг
“Оюутолгой”-н гүний уурхайн зардлыг 6.75 тэрбум ам.доллар гэж тооцлоо
“Rio Tinto” компани “Оюу Толгой” төслийн нарийвчилсан тооцооллоо гаргалаа. Гүний уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг тэлэх боломж гарах юм.
Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 2019 онд УИХ 100 хувийн саналаар баталж, Засгийн газар гэрээг сайжруулах тал дээр ажиллаж байгаа билээ.
“Оюу Толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар гэж тооцоолжээ. Гүний уурхайн олборлолт эхэлж, идэвхэжсэнээр 2030 он гэхэд “Оюу Толгой” төсөл зэсийн олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг том төсөл болно гэж хөрөнгө оруулагч тал тооцоолсон байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.