Нийгэм
Аж ахуй нэгж байгууллагууд албан бичгээ цахимаар солилцож байна

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөр, Нийслэлийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй “Ковид-19”-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах ажлын хүрээнд Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн харьяаны 935 байгууллагад хандсан албан бичгийг https://smartoffice.mn/ системээр дамжуулан цахим хэлбэрээр илгээх, солилцох боломжыг бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн.
Тэгвэл “Смарт Оффис” системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу 24 цагийн дотор 70 орчим албан бичиг цахимаар солилцжээ.
Албан бичиг солилцоход хэд хэдэн шаардлага тавигдаж байгаа аж. Үүнд:
- ААН нэг л эрх эзэмшинэ
- Системд дамжуулах файл зөвхөн pdf өргөтгөлтэй байх
- Дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой
- Системээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагуудад “Ковид-19”-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, биечилсэн харилцаанаас татгалзаж, эрсдэлээс өөрийгөө хамгаалахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэж, цахим систем ашиглан хялбар, шуурхай аргаар албан бичгээ илгээж хэвшихийг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.