Нийгэм
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020.12.10/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж зарим төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Шуурхай штабын орлогч дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр нар мэдээлэл өгөв. Мөн хуралд оролцсон нийслэлийн удирдах ажилтнууд хөл хорионы дэглэмийг бууруулж байгаатай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх ажлуудын уялдаа холбоо, өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан асуудлыг хэрхэн оновчтой, хурдан шуурхай шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх бэлтгэл ажлыг сайтар хангах, тэдгээрийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодыг
үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг сайн хүргэхийг үүрэг болголоо.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.