Нийгэм
Олон улсын орон сууцны байгууллагуудын форум боллоо

Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уг арга хэмжээ энэ жил Олон улсын орон сууцны байгууллагуудын форум болж өргөжин, цахим хэлбэрээр өнөөдөр /2020.12.09/ боллоо. Энэ удаагийн форумыг Сөүл хотын орон сууцны корпорац зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, Австрали Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц улс, БНСУ, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчид оролцов. Форумаар халамжийн орон сууц, орлогод нийцсэн орон сууцны бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах цаашлаад орон сууцжуулалтын зөв бодлогоор хотын эдийн засагт сайнаар нөлөөлөх улс орнуудын шийдэл болон туршлагыг солилцдог билээ.
Энэ удаагийн форумаар орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, орлогын хувьд холимог хэлбэрээр оршин суух бодлогыг дэмжих талаар хэлэлцэв. Учир нь дэлхийн олон хотуудад орон суууцжуулах бодлого буруу хэрэгжсэнээс орлого багатай иргэд нэг дор төвлөрч, түүнийг дагасан хүндрэлүүд үүсч байгаа юм. Тиймээс энэхүү асуудлыг бодлогын хэмжээнд хэрхэн шийдвэрлэх талаар Олон улсын орон сууцны байгууллагуудын форумаар хэлэлцсэн гэж Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.