Нийгэм
Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиглэлийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хот болон зарим аймагт сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гараг /2020.12.14/-аас сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж буйг зарлалаа. Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судалж эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэв. Тэгэхдээ гараа ариутгах, маск зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэх зөвлөмжийг чанд биелүүлэхийг онцгой анхааруулсан юм.
2020.12.14-нөөс үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгжүүд:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах
- Ресторан
- Кафе
- Цайны газар
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
- Хүргэлтийн хоол
- Кофе шоп
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга, засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга засвар
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
-
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах газар
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
- Авто засвар
- Дугуй засвар
- Автомашины угаалга
- Автомашины доторлогоо
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
- Автозогсоол
- Нийтийн байрны үйлчилгээ
- Барилга засвар
- Таксины үйлчилгээ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.