Нийгэм
Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авдаг болно

Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийн https://smartoffice.mn/ системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм.
Дээрх харилцааг Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тоон гарын үсэггүй аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг системийн хөгжүүлэгч болон Нийслэлийн Архивын газартай хамтран хэрэгжүүлэхээр системийн бэлтгэл ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс хийж байна.
Энэхүү “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагууд систем ашиглах түр хугацааны эрх авч, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжтой юм.
Түүнээс гадна уг системээр албан бичиг солилцох аж ахуйн нэгж байгууллагуудын албан бичигт “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт”-ыг хангасан байх шаардлага тавигдах юм. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй байна.
Түр эрхтэй хэрэглэгчид нь 2021 оны 02-р сарын 01-ний өдрийн дотор Тоон гарын үсгээ гэрчилгээ олгогч байгууллагаас авч, бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатайг онцгой анхаарна уу.
Одоогийн байдлаар тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Тридүм И-Секьюрити” ХХК, ”Монпасс Са” ХХК, “Ви Эс Эм” ХХК, “Нью компас” ХХК зэрэг байгууллагууд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байна.
Тоон гарын үсэг олгогч байгууллагуудын мэдээлэл:
- Тридум кей ХХК Утас: 7012-0722
- Монпасс Са ХХК Утас: 1800-2535
- Ньюкомпасс ХХК Утас: 7011-9190, 9901-8525, 9111-1104
- ВиЭсЭм СА ХХК Утас: 7600-1617
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.