Нийгэм
Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв.
Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 99.2 хувьтай байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2020-2021 оны өвөл зам, замын байгууламжийн цас мөсний халтиргаа гулгаанд давс 3227 тонн, бодис 4175 тонн нөөцөлсөн” гэлээ.
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, хадгалалт, борлуулалтын цэг нэмж байгуулах талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Шахмал түлшний баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 14 шугам ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн ажил хийгдэж бүрэн дууссан. Бусад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Угаарын хийн хордлого үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг тодорхойлон ажиллаж байна” хэмээв.
Мөн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хүргэсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой. Харьяа газар, хэлтэсүүд бодлого гаргадаг ийм системээр бид иргэдийн хүсч байгаа хотыг бий болгож чадахгүй. Цаашид тооцоо судалгаатай, шийдэлтэй асуудал ярина. Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно. Холбогдох байгууллагууд шат шатандаа асуудлаа хариуцаж ажилла. Тодорхой асуудлуудаа дүүрэг, хороо өөрсдөө хариуцаж ажиллах шаардлагатай. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажил тогтвортой явах ёстой. Дүүрэг дүүрэгтээ дүүргийн дарга нарын шуурхай гэж хийдэг больё. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг. Тийм учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө. Мөн эмийн болон хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Эмийн зохистой зөв хэрэглээний бодлого баримтлах шаардлагатай. Бид амжилттай хэрэгжиж байгаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явна” хэмээлээ.
Түүнчлэн шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийв.
Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар 21.142 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 13.399 буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй хүнийг бүртгэх, цагдаагийн байгууллагын хяналтад бүрэн авах, хүчирхийллийг таслан зогсоох, давтамжийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нэгдсэн бүртгэлийн загвар гаргаж, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлж ажилласнаар 1667 иргэнийг бүртгэл хамруулахаас 1005 иргэнийг буюу 60.2 хувийг нь хамруулан, зан үйл, сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан” гэв.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “2020 оны 10 дугаар сарын 08-наас 29-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 5651 дуудлага мэдээлэл хүлээн авахад эд материалын хохиролтой 1287, хүн гэмтсэн зам тээврийн осол 119 бүртгэгдэж, 144 хүн гэмтсэнээс 86 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн байна” хэмээлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан “Нийслэлийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 163, аврах ажиллагааны 15, нийт 178 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 190 иргэнийг аварч, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 46.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11
дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт 2654 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа. Мах махан бүтээгдэхүүний 112 үйлдвэрт хяналтын долоон чиглэлээр 42 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн есөн дүүрэгт энэ онд баригдаж байгаа барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн” гэсэн мэдээллийг өгөв.
Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдал болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар зарим зүйлсийг тодруулж асуун санал солилцож, тодорхой чиглэлүүдэд үүрэг даалгавар өгсөн юм.
Хуралдааны төгсгөлд Хотын Захирагч Д.Сумьяабазар “Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуул. Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяны хэрэгжилтийг сайтар хангаж ажиллаарай. Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга. Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж, хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлүүдийг нутгийн захиргааны байгууллага болон харьяа газар, дүүргийн удирдлагуудад өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм5 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм5 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм3 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ