Нийгэм
Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэд, олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй. Хотын Захирагч энэ удаагийн Мэдээллийн цагийнхаа эхэнд дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн цар тахлын эсрэг гадаадын зарим хотуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл өглөө. Бээжин, Сөүл, Тохио хотуудад цах тахлын халдварын тохиолдол дахин бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэн бүр халдвараас урьдчилсан сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж ажиллахыг хотын Захирагч анхаарууллаа.
Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянаж эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байна
Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Энэ нь хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжийн аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 24.770 тээврийн хэрэгсэл, 64.512 зорчигч хяналт тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Номын сан, музейн үйл ажиллагааг нээлээ
Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдэв. Гэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар зохион байгуулахыг анхаарууллаа. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хийж байгаа аж.
Залууст зориулсан Инновацийн төвийг байгуулна
Яармаг дахь нийслэлийн төр захиргааны шинэ байрны B блокт залууст зориулсан Инновацийн төвийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулах болсон талаар хотын Захирагч мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотод инновацын экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлэх, инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг дэмжих Нийслэлийн анхны инновацийн төв “HUB Инновацийн Төв”-ийг 2018 онд нийслэлээс байгуулсан бол энэ удаа БНСУ-ын Засгийн газартай хамтран 4.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХАБ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Энэхүү төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, гарааны бизнесийг дэмжих замаар Монгол Улсад стартАпын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох, мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготойгоор 2021-2023 оны хооронд хэрэгжих юм. Инновацийн тусламжтайгаар нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг хөгжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй болгох, инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох боломж нээгдэж аж.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
Урин дулааны цагт гол усанд осолдох эрсдэл их байдаг тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот орчмын гол, тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын давхардсан тоогоор 268 алба хаагч 41 нэгж техниктэйгээр Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу эргүүл хийж, 8713 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, санамж материал тарааж, 1143 автомашиныг голын ногоон бүсээс холдуулан, голд суусан 8 автомашиныг татаж гарган аюулгүй болгож 2 хүний амийг аварсан боловч дөрвөн иргэн усанд осолдож амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэлж, ярьж анхааруулсаар байхад гол усанд живж, амь насаа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ жил бороо хур элбэгтэй жил болж байгаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ сайн базаах, үер усны аюул эрсдэлээс болгоомжлох, иргэд олон нийтэд анхааруулга хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээг байнга гаргаж байх тал дээр анхааран ажиллах нь зүйтэй” хэмээлээ.
Энэ удаагийн мэдээллээр хотын Захирагч С.Амарсайхан хувийн эзэмшилд шилжсэн Сүхбаатарын талбайн урд авто зогсоол, цэцэрлэгт талбай, “Улаанбаатар” зочид буудлын урд цэцэрлэг, Гутлын 22-ын хойно Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Хөрөнгийн биржийн хажуугийн 0.07 га газар, Драмын театрын хойд талын Цэдэнбалын хөшөөт талбай, хуучин Филорманийн талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн зэргийг нийтийн эзэмшилд буцаан авч тохижуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн энэ жил нийслэлд 52.7 км дугуйн замын ажил хийгдэж буй. Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх дугуйн замын ажил дуусах шатандаа орсон байгаа бол Налайхын 20.9 км авто замын дутуу ажлууд болон дугуйн замын ажил эхэлсэн талаар мэдээллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм38 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент45 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад42 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна