Нийгэм
Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд ажиллалаа.
Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх , утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим , номын сан , газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим , үзвэрийн 3D бичил кино театр , Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим , бага хурлын танхим , зэрэг нийт 52 өрөөтэй. гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.
Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг үе шаттайгаар дээшлүүлж, аливаа гамшгийг хохирол багатай даван туулах, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ. Нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулж байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн онцоллоо.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ыг шинэчлэх талаар мэдээлэл хийсэн юм. Журмын төсөлд паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн чиг үүргийг тодорхой болгох, өмчлөгч болон эзэмшигч нь паспортжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төрөөс хэрхэн урамшуулах, дэмжлэг олгох талаарх заалтыг нэмэх, Засгийн газрын 2018 оны 319 дугаар тогтоолоор батлагдсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг саналыг танилцуулсан юм.
Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад онцгой анхаарч ажиллахыг уриалаад, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэллээ. Цаашид хуулийн хэрэгжилтийг сайжруулахад ажлын уялдаа холбоогоо нэгтгэж, хамтарч ажиллахыг уриалсан юм.
Хуралдааны төгсгөлд Шадар сайд Я.Содбаатар “Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчныг бий болгох үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллийг олон нийтэд үр дүнтэй хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг бүх түвшинд эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод байгуулсан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд орон нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхааралдаа авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм34 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент41 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад39 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна