Нийгэм
“ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД START-UP АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Дүүргийн залуучуудын дунд гарааны бизнесийг хөгжүүлэх, бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, шинэлэг, ирээдүйтэй, инновацлаг гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох, гарааны бизнесийг дэмжих зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд START-UP арга хэмжээг 15-34 насны 46 залуусын дунд /2020.06/ сарын 26-28 хооронд “Шинэ Эхлэх Цэг ТББ”-тай хамтран зохион байгууллаа.
Нийт 21 багийн 21 шинэ санаа энтрепренершипийг бүртгэн оролцуулснаас 17 багад сонгон шалгаруулалт хийж хөгжүүлэлтийг дэмжих дараагийн арга хэмжээ хурдасгуур хөтөлбөрт 8 багийг сонгон шалгаруулж хөгжүүлэхээр боллоо.
1. Арагонт (Арьсан гутал, эдлэл үйлдвэрлэл) багийн ахлагч: Удвал
2. ART Innovation (Эрүүл амин дэмтэй нохойн хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэл) багийн ахлагч: Уранбилэг
3. Чинрон (Косплэй контент боловсруулан түүгээрээ маркетингийн контент боловсруулах төсөл) багийн ахлагч: Л.Чин-зориг
4. Оюунлаг ( Хүүхдүүдэд зориулсан оюун ухааны тоглоом) багийн ахлагч: Г.Номин-чулуун
5. More brand (20-30 -аад насны эмэгтэйчүүдэд зориулагдсан хувцасны бренд) багийн ахлагч: Г.Дарамсэнгэ
6. Даага хүргэлт (Алслагдсан дүүргийн хүргэлтийн үйлчилгээ ) багийн ахлагч: Г.Амарболд
7. Тусгай хэрэгцээт (Тусгай хэрэгцээт бүтээгдэхүүн оёж, нийлүүлэх) багийн ахлагч: П.Чанцалдулам
8. Хог хаягдлаас ангижиръя (Хоёрдогч түүхий эд авах цэг.) багийн ахлагч: Н.Ган-Очир
Мөн шүүгчдийн саналаар хамгийн залуу оролцогчийг тодруулсан бөгөөд Diamond (Эко бэйкэри) багийн ахлагч: А.Дэлгэр-цэцэг /15 настай/-ийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд 4 жилийн турш 50%-ийн хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийг ХҮИС -ийн захирал М.Должин гардууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.