Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ОНЛАЙНААР ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

Цаг уурын мэдээллээр ойрын өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан дүүргийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт онлайнаар шуурхай хуралдлаа. Хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга нар оролцож, үер усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо устай байх талаар мэдээллэж байгаа. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссын гишүүдэд болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах зэрэг дараах чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
1. Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах.
2. Үндэсний их баяр наадмаар дүүргийн Онцгой комиссын гишүүд уялдаа холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хариуцлагатай ажиллах.
3. Үерийн ус, лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах,
4. Амралт зугаалганы улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад амралт, чөлөөт цагаа сонор сэрэмжтэй өнгөрүүлэх, гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд хараа хяналтаа тавих зэрэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлага, комиссын гишүүдэд тус тус даалгалаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.