Энтертайнмент
Ж.Жагаамаа: Гоёл чимэглэл нь гангараанаас илүү эзэндээ сайн энерги өгдөг

Д.Нэргүй
Үндэсний хээ, хэв маягаа шингээсэн гоёлуудыг гар аргаар урладаг үндэсний үйлдвэрлэгч бол“Сувдан гоёл” компани юм. Хөдөө орон нутагт “Сувдан гоёл”, Улаанбаатар хотод “Уран гар”нэрээрээ танигдсан тэдний бүтээлүүд нь бүхий л насны хүмүүсийн гоёлоос гадна энергийн дуудлага болж чаджээ. Бүр тодруулбал тус брэндийн хамгийн эрэлттэй гоёлуудын “URAN” хээ нь голын зоосон болон таван нүдэн хээнь дөрвөн зүгээс ирэх аюулаас хамгаалах , өсч арвижих, элбэг, баян гэсэн утгатай бөгөөд өгөөмөр,элбэг, баян, саруул тунгалаг байхыг билигддэг байна. Түүнчлэн гаднах хүрээ хээ нь уран, чамин, ганган, хээнцрийг илэрхийлж, эзэндээ “Элбэг хангалуун”, “Хээнцэр ганган” амьдралыг билигддэг гээд “URAN” хээгээр чимэглэсэн гоёлууд нь давтагдашгүй. Энэ талаар “Сувдан гоёл”компанийн захирал Ж.Жагаамаа гэх уран гарт бүсгүйтэй ярилцлаа.
-Эмэгтэй хүний нарийн нандин ур ухаан, эв дүй шаардсан гар урлалыг хийх санаа анх хэрхэн төрсөн бэ?
-Миний хувьд 2007 оноос хойш гар урлалын гоёл чимэглэлийн урлагийг өөрийнхөө хэмжээнд хөгжүүлье гэж зорьсон. Тэгээд гар урлал хийх дуртай, авьяастай хүмүүсийг сургаж, олон эмэгтэйчүүдэд энэ урлагаа таниулж чадсан гэж боддог. Ингээд гарын хэдэн сайн шавьтай болсон. Харин миний багш Эрдэнэчимэг гэж гайхалтай чадварлаг хүн байдаг. Энэ багшаасаа маш их зүйл сурч аваад дөрвөн хүнийг ажлын байртай болгож, ажлынхаа гарааг эхэлж байсан бол одоо 20 гаруй ажилтантай болон өргөжлөө. Нэмж хэлэхэд, гоёл чимэглэл зөвхөн гангараанаас илүү энергийг эзэндээ өгч байдаг. Бүхий л хатад, ноёд, харц хэн боловч гэсэн зүүсэн гоёлуудаа их утга учиртайгаар эдэлж хэрэглэн үр удамдаа өвлүүлэн үлдээдэг сайхан уламжлалтай. Иймд манай компани бүх гоёлоо байгалийн цэвэр чулуугаар урладаг. Энэ нь зүүсэн эзэндээ “Байгалийн хүч, гоо үзэсгэлэн”-г бэлэглэдэг гайхалтай ид, шидтэй шүү. Энэ утгаараа манай гоёлуудыг их таашааж байгаа гадаад, дотоодод олон хэрэглэгчидтэй болсон. Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд оролцсон үзэсгэлэн шоунуудаас болон гадагшаа бэлэг сэлтэнд зориулж захиалж байгаагаас харагддаг.
-Энэ олон янзын загвартай гоёл чимэглэлийн зүүлтүүдийнхээ загвар, санааг та өөрөө гаргадаг уу?
-Тийм ээ. Миний гаргасан загвар бусад лангуун дээр тэр болгон байдаггүй. Бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрхийг харуулахыг хичээдэг. Тухайлбал, монгол хатан ээмэг, толгой унжлагыг эртний маягаар дахин давтагдашгүй хийхийг хичээсэн. Мөн орчин цаг үедээ нийцүүлээд толгойн унжлага, ээмэг зүүлт бүс зэргийг давхар урладаг.
-Байгалийн чулуу бүхэн өөр өөрийн энергитэй байдаг гэх юм билээ. Зарим чулууны энерги билигдлийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Энергитэй чулуугаар бүтээл хийгээд хэрэглэгчдэдээ түгээхэд маш сайхан мэдрэмж төрдөг. Тухайлбал, “Барын нүд” эр хүний хийморийн чулуу, харин эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу “Нил ягаан” болор санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг мөнгөний чулуу, эд баялаг, ажил үйлс бүтээх, арилжаа наймаанд одтой гэх мэт олон янз. “Молор” чулуу гэхэд л гэр бүлийн сахиус учраас айл гэрт байхад тохиромжтой. “Анар” чулуу найман төрлөөр ялгардаг төдийгүй эх үрсийн буюу эмэгтэй хүн, хүүхдэд ээлтэй чулуу гэгддэг. “Усан болор” эрчим хүчний болон бүх чулууны увидсыг өөртөө шингээсэн байдаг гайхалтай сайхан чулуу. “Хар мана” нь эрх мэдлийн чулуу, галт уулын буюу олз омгийн чулуу байдаг. Гэхдээ олз омгийн чулуу замагт мана, чүнчигноров зэрэг төрөлтэй. Мана 108 төрлийнх байдаг. Маныг өнгөөр нь улаан мана эрүүл мэндийн, ягаан мана аз жаргалынх гэж ялгадаг. Гартаам зүрх судасны өвчин, ядаргаанд маш сайн. Утаат болор, муурын нүд, барын нүд зэрэг чулуу хар цагаан хэл амнаас хамгаалдаг. Барын нүд эр хүний хийморийн чулуу. Мөн болор маш олон янз. Гялалзаж гялтганасан зүйлийг эмэгтэй хүн зүүж явах ёстой гэж үздэг. Учир нь гаднаас муу зүйл, хэл амыг өөрөө гадагш ойлгож байгаагаараа хамгаалалт болж өгдөг байх нь. Ер нь чулууг байгалийнхаар нь хэрэглэх тусмаа төдий чинээ энерги хүчтэй байдаг.
-Хүмүүс хэрэглэхээ больсон, эсвэл сонирхол нь буурсан зүйлээ бусдад өгөх нь бий. Харин чулууны хувьд ингэж дамжуулах нь ямар байдаг юм бол?
-Өөрийнхөө хэрэглэдэг чулууг бусдад дамжуулах нь зохимжгүй. Яагаад гэвэл чулуу өөрөө байгалийн энергийг дамжуулагч учраас тэр хүний энерги чулуундаа тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа. Нөгөө талаасаа хүмүүст дамжуулаад байхаар чулууны энерги сарнидаг. Өөрөөр хэлбэл, эргээд эзэндээ муу энерги татаж болох учраас өөрийн хэрэглэдэг чулуугаа сахиус мэт дээдэлж хэрэглэх юм бол чулууны увидас маш хүчтэйгээр өөрт ирдэг. Ингэж яг байгалийнх нь энергиэр үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө амьдралын хэв маягийг идэвхжүүлэн, хэрэглээд явж байгаа нь сайхан санагддаг.
-Үнэхээр бүтээлдээ сэтгэлээ шингээсэн учраас загвараа их төрөлжүүлсэн байна. Гэхдээ цаг үеэ дагаад загвараа байнга өөрчилдөг байх, тийм үү?
-Мэдээж, цаг үетэйгээ уран бүтээлээ нийцүүлж, мэдрэмжтэй байх ёстой. Загварыг тухайн хүний стиль имижид нь тохируулахаас гадна маш гоёмсог байлгахыг эрхэмлэдэг.

Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм28 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент35 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад33 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна