Энтертайнмент
Майга хүрэнээс айж уйлсан миний шинэ жил

Автор : Ч.Чулуунцэцэг
Хэн бүхний сэтгэлийн чинадад өчигдөр мэт ариухан, шинэхэнээрээ аз жаргалын гэгээ цацруулан татуулан оршиж байдаг зүйл бол хүүхэд насны дурсамж билээ. Хашааны орой дамжин харайлгаж, үнээгээ сааж байна гээд эр гөлөгний шээснийх нь сүвийг зулгаан гараа хазуулаад үйлж зогссон таван настай жаахан охин, “Хараа” гуанзны адрын хөндийгөөс тагтаа өвөртлөөд буухдаа цахилгааны паалан дэгээнд өлгөгдөж, ээжийнхээ зүрхийг хагалах дөхсөн зургаан настай нусгай охин, нохойны машины дугуйны пабришка дотор эвхэрч суугаад найзыгаа жалга руу өнхрүүлж орхисон дэггүй нь дэндсэн найман настан, хөрш Данзанжав хөгшний толгойг тал тоосгоор хагалж орхиод орон доогуур харайлгаж орсон есөн настай гэмт этгээд, дугуй унаж сурах гэж мэрийсэн хэдий ч халгай дунд ойчин гар, хөлөө юу ч үгүй түлэн уйлж зогсоход сумын заан Нацаг агсны зээ “ Шараа” хэмээх хөөрхөн шар хүү элэгний нухашны лаазанд шээн миний хөлийг минь шавшин “Чулуунаа миний шээс дуусчихлаа, чи одоо шээ” гэж зогссон арван настай сөөсгөр, мянгын дугуйг нь унахын тулд ангийн хөвгүүдээ пүүшгээр хахуулдсан арван тавтай Чука гээд эргээд санах бүрт өөрийн эрхгүй “Мөн ч дэггүй нөхөр байж дээ” гэх мөртөө сэтгэлийнхээ угаас инээд алдуулдаг хүүхэд насаа гэж. Өнөөдөр 2020 оны арванхоёрдугаар сарын 30. Маргааш шинэ хуучин хоёр он солигдоно. Хүүхэд багачууд Өвлийн өвгөнд ямар бэлэг захиалсанаа аав, ээжийнхээ чихэнд шивнэн, гацуур модныхоо дэргэд эргэлдэн, хаалганы хонх дуугарахыг тэсч ядан хүлээх шинэ жилийн энэ өдөрт би ч гэсэн дуртай.
Хамгийн анх шинэ жилтэй хэрхэн танилцсанаа ер мартдаггүй юм. Би тэр үед таван настай л байсан болов уу. Аавын маань ажлын газар шинэ жилээ тэмдэглэх болж, эрхээр хатсан би ч дагаад л харайлгав.
Барилга Угсралтын конторын хурлын заалын зүүн хойд өнцөгт уулын гацуурыг чимэглэсэн нь нэн сүртэй. Тааз, ханыг цасан ширхэг, хошин зургаар гоёсон байсан нь санаанаас ер гардаггүй юм.
Ёолк товлосон цагтаа эхэллээ. Томчууд сандал дээр, хүүхдүүд тэдний урдуур. Тэгтэл багачууд хүүхдүүдийг инээлгэн “муу сурдаг, нус нь гоождог хүүхэд байна уу” хэмээн дурандах навтгар, шовгор хоёр гэнэт “Өвлийн өвгөн аав аа угтаж” авъя гэхтэй зэрэгцээд цасан охин, ан амьтдаа дагуулсан урт цагаан сахалтай бэлгээ үүрсэн Өвлийн өвгөн аав хүрээд ирлээ. Тэгтэл аймаар том амьтан пар пар хөлөө чирсээр тэдний дунд ийш тийш харан алхлах нь сүрдмээр. Анх удаа ан амьтан тэр дундаа баавгай харж байгаа таван настай Чука айсандаа бахирсаар аав руугаа очин тэр чигтээ орилсоор гэр рүүгээ явж билээ. Юун өвлийн өвгөнөөс бэлэг авах.
Харин дунд сургуульд орсон хойно оо Өвлийн өвгөн аавын дагуулж явдаг амьтад жинхэнэ биш баг өмссөн хүүхдүүд байдгийг мэдэж авч билээ. Дараа нь дөрөвдүгээр ангид орсон жилээ зальт шар үнэгний дүрд хувилж билээ. Нөгөө ангийн Нямжав хэмээх анд маань сармагчин болсон юмдаг. Саяхан ангийн дарга Д.Боловсролынхоо хамт андыгаа эргэж очихдоо энэ тухай хуучилж, бага насаа дурссан. Оюутан болсон хойно оо хамгийн сүүлд өвлийн өвгөн ааваас бэлэг авч билээ. Энэ хорвоод өвлийн өвгөн аавын өгсөн бэлэг шиг хамгийн нандин, хамгийн амттай бэлэг хаана байх билээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
