Энтертайнмент
Он солигдох мөчид Нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ
Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн бөгөөд нийслэлчүүд та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзнэ үү.
Мөн он солигдох мөчид ҮБХИС, Дамбын гүүр, Баянхошуу, Зүрх уулын энгэр, Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулж байна. Шинэ жилээр айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг.
Шинэ жилийн мэндийг хүргэе!
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.