Энтертайнмент
Тогтож ярилцууштай зохиолын нэг “ТОМЪЁОЛШГҮЙ”

“Ээж хадныхан”-ы хотогойд
Ч.Дагвадорж.
2006 онд юм болов уу?даа МУИС-ийн Монгол судлалын сургуулийн Утга зохиолын тэнхимд сууж байтал монгол судлаач Мажар эрдэмтэн Биртлан Агниш ороод ирлээ.Мэнд мэдэлцэж шинэ соргог судалгааны өгүүлэл, ном бүтээлийн тухай ярилцаж байтал ярианы сэдэв маань нэг мэдэхүл монголын уран зохиолыг гадаадад орчуулж байгаа талаарх ярианд шилжижээ. Агнишийн ярианд:
-Мажарт монголын уран зохиолыг л орчуулцгааж байна даа гэж хэлэхийг сонсоод би:
-Зохиолын ямар сэдэв, төрөл зүйлийг орчуулж байнадаа ? хэмээн сониучирхвал тэрбээр:
-Шашны сэдвээр дагнаж гарсан уран зохиолыг орчуулж байна хэмээн тодотголоо.
Тэр үед чинь энэ сэдвээр бичсэн зохиол гэж тоотойхоон. Ерээд оноос хойшхи цөөвтөр зохиолын л тухай яриа юм.
Л.Түдэвийн “Оройгүй сүм” роман. Энэ романы ололтын талаар тэр цагтаа нэлээд ярьсаан. Өнөө ч ярьдаг.
1980- оны сүүлээр С.Эрдэнэ “Занабазар” роман бичсэн. Уг зохиолын талаар тэрхэн үедээ яруу тайлбарч нар монгол романы талаарх өгүүлэлдээ дурдах төдий өнгөрсөн. Түүнээс хойш гэхлээр чинь 1990 – ээд оны сүүлээр О.Дашбалбар “Бурхны мэлмий” роман туурвисан.
Явж, явж энэ романд шашны сэдвийг нэлээд тодорхой хөндөхнийг зорьсон байх. Зохиолч өөрөө ч энэ романаа бурхны шашны сэдвээр гарсан зохиолууд дотор шинэ үг хэлсэн гэж хэлдэгсэн. Гэхдээ л уг бүтээлийн оносон, дутсан талаар нэг их яриа өрнөөгүй.магадгүй яруу тайлбарчид О.Дашбалбарыг яруу найрагч, нийтлэлч гэдэг талаас нь шүлэг зохиолыг нь давамгай анхаарч байснаас ч болсон байж мэднэ.
Харин хоёр мянган он гарснаас хойш бурхны шашны сэдвийг хөндсөн романыг ушигчдын дотор утга зохиолын нэр хүндийг олсон зохиолч Г.Мэнд – Ооёо, Г.Аюурзана нар туурвисан. Эдний дурдсан бүтээлийн талаар яруу тайлбарч эрдэмтэжн С.Байгальсайхан нарын бүтээлд цухасхан гэмээр дурдагдаад нам жим болох янзтай.
Яг ийм үед Зава Дамдин ринбүчи “Томъёолшгүй” хэмээх зохиол туурвиад уншигч олондоо хүргэлээ. Ном уншигчдад хүрснээс хойш жил гаруй болж. Уг номд өмнөтгөл бичсэн академич Д.Цэрэнсодномоос гадна сэтгүүлч эрдэмтэн Б.Галаарид мэт тоотойхон хүмүүн уг бүтээлийн талаар санал бодлоо илэрхийлжээ.
Академич д.Цэрэнсодном тухайн бүтээлийн олон шинэлэг талыг оновчтой өгүүлээд энэ нь монголын уран зохиолд уламжлалтай Цадиг зохиол юм гэсэн дүгнэлтэд хүрсэн бол сэтгүүлч эрдэмтэн Б.Галаарид “Томъёолшгүй”-г бүлэг бүрээр задлан тайлбарласан нь уншигчдад нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулах хандлага агуулжээ хэмээн сананам.
“Томъёолшгүй”-г эргэцүүлж бодоход академитч Д.Цэрэнсодномын судалгаагаараа нотолсон “Бурхан шашны уран зохиол” -ын шууд үргэлжлэл, бүтээн туурвих арга барилаараа энэ уламжлалд зүй ёсоор орно гэж үзнэ.
Төрөл зүйлийн хувьд академитч Д.Цэрэнсодном “Томъёолшгүй”-г цадиг зохиол хэмээн тодорхойлсон. Миний хувьд энэ саналыг бүрэн дэмжихийн хамтад намтарчилсан роман гэж тодотгомоор бодогдоно.
ЗаваДамдин ринбүчийн “Томъёолшгүй” нь бурхнын шашны уран зохиол гэж ийм л хийц, уртай байх учиртай гэдэгт нийцсэн маш сайн бүтээл.
Яагаад гэвэл энэ нь зохиолыг бүтээн туурвисан арга барилдаа байна.
ХХ зууны төгсгөл, энэ зууны эхээр бурхны шашны сэдвээр роман мэтийг туурвигчдын бүтээл нь европ, өрнө дахины гүн ухаан дээр суурилсан ертөнцийг үзэх үзэлтэй, бүтээн туурвихдаан ч тэр зүгийн онол баримтлалдаа автсан учраас уншигчдын анхаарлыг нэг их татаагүй байж мэднэ.
Тэгвэл ЗаваДамдин ринбүчи номын багшийнхаа амьдрал, туулсан замнал дээр тулгуурлаж дүрслэгдэхүүнийг сонгосон боловчиг зохиолыг биежүүлэхдээ дорно дахины гүн ухраанд суурилсан сэтгэлгээгээгээр цадиг романыхаа бүтэх дүр, үйл явдлын сэжим болгоныг эртний дорно дахины домог, хуучийг санагдуулам өгүүлснээрээ зохиогчийг номд хөтөлсөн нэгэн багшийн намтарт баригдсан бус нийт бурхны сургаалтай орнуудад хутагт, хувилгаад, егүзэр нарын увидас эрдмийг олдог ер бус үзэгдлийг нээж үзүүлсэнд байна.
Тийм болохоор “Томъёолшгүй”-н тэргүүн бөлөгт өгүүлсэн егүзэр нарын ер бусын, домог гэмээр зохиолчийн бичсэн дүр дүрслэл намтарчилсан романы хоёрдугнгар бөлгийн бидний мэдэх , заримынх нь дуулсан Гүрү Дева ринбүчийн туулсан, диян бясалгалыг гүйцээсэн эрдэмтэй нийцэн нэгдээд сэтгэцийг тэлж, сэтгэлд хоногших уран сайхны дүр болсон ажгуу.
Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамцтан өөрийн багш Данзан –Осор гуайн тухай ярьж байхдаа “Цадиг” юмуу намтар зохиол яагаад дахин дахин гарч байх ёстой вэ? гэхлээр “Багшийн сайн жишээ, сайхан үлгэрлэл хойч үед дууриал,сургаал болж байдгаас болой” гэсэн үг хэлж байсны бэлээхэн жишээ нь “Томъёолшгүй” намтарчилсан роман болно. Монголын эртний мэргэдийн тухайн сэдвээр даацтайхан бичсэн олон олон зохиол гараасай.ийм зохиол гарахын үүтгэл жим, харгуйг бус замыг зохиолч “Томъёолшгүй” бүтээлээрээ засчихлаа.
Зава Дамдин ринбүчи уг зохиолдоо гагц өөрийн багшийн эрдмийн оройд гарсан замыг өгүүлээгүй,ерөөсөө монголын мэргэдийн бурхны шашин дэлгэрсэн Жагар, Цастын орноос эрдмийн үрийг боловсруулж ном эрдмийг гүйцээгээд гагц бие, ойр тойрныхонд бус, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад зориулахын үлгэрийг үзүүлсэн энэрэл, нийгүүлсэл шингэсэн бүтээлийг туурвижээ гэдгийг цохон дурдалтай.
Усан нүдтэй, цусан зүрхтэй бидний дайралдаж харж байсан Гүрү Дева ламтан бол бидний хэнд маань ч бөх оршсон “Би”-гийн үүднээс харвал намуун дөлгөөн, буянтай буурал байлаа.
Ном эрдмийг суралцахын тулд туулсан амьдралыг нь бодохлоор нэгэн биед хэтийдсэн хатан зориг, санаж сэдсэн сайн үйлийн төлөө энэ бие, эд хөрөнгийг ч үл хайрлах чин сэтгэлтэн, номд хөтөлсөн багшийн сургаалийг гүйцээж диян бясалгалд хүрэхийн тухайд жагар, цастын орны егүзэр нарын чадал эрдмийг гүйцээсэн мэргэн билээ.
Гүрү Дева ринбүчийг залуу идрээс нь сайн мэдэх Дооромбо Жамбалдорж ламтан тэр ерээд оны дундуур энэхүү шүүмжийг тэрлэн суугчтай хуучлахдаа Гүрү Дева ринбүчийгийн нэрийг сонсмогц:
“-Аан тийм, манай Гүрү Дева залуу наснаас номын мөр хөөж олон газар явсан боловч санасан үйлс нь нэг л сайн бүтэхгүй байсан юм. Тэгтэл Бодгаяа-д очиж бясалгал үйлдээд л санасан үйлс нь сэтгэлчлэн бүтэх болсон юмдаа” гэсэн үг сэтгэлийн угт бодогдсоор.
“Томъёолшгүй”-г тогтоон уншваас урсаж өнгөрсөн үүх түүх, өөдөлж, уруудсан төвдийн соёлын зам, андалдаж бэрхийг туулсан монгол хүний зан төрхийг зохиолын үйл явдлаас, тэрчү байтугай зохиолд дурдагдах төдийд гарч байгаа хүмүүсийн үг үйлдлээс хөөн мэдэж болохоорыг өгүүлэх юун.
Нэгхэн жишээг дурдваас “Томъёолшгүй” зохиолд Гүрү Дева ринбүчийн дурдсанаар “Монгол гэгээн Жамц” хэмээн хоёр ч удаа гарч байгаа.
Гучаад оны эхээр монгол нутгаас дүрвэн гарсан монголчууд болон хутагт хувилгаадын хөтөч замч хийж явсан эдүгээгийн Өмнө Говь аймгийн Гурван тэс сумын уугуул Мөнхийн Жамц гэдэг хүнийг монгол сайн эрийн хэмжээнд л дуулж сонсож явсан минь саяхных.Тэгтэл энэхүү Жамц гуай Гүрү Дева ринбүчийн нөхөр, “Монгол гэгээн” байсныг “Томъёолшгүй” – зохиолоос л мэдэв.тэгээд эргэн санахад:
-Аль 1989 онд монгол нутагт хөдөөлүүлсэн цогцсыг нь чандарлуулж үнсийг нь “Ноён уул”-анд залахад цэлмэг тэнгэрт үүл хуралдаж цахилгаантай бороо шаагиснаа төдөлгүй намдаж зүйлийн солонго татаж байсан тухай аман хуучийг хальтхан сонсоод өнгөрсөн миний бие байгаль, хүмүүний холбооны учир утга, махан бод битгий хэл тоос болсон хойноо ч эх орон газар нутагтаа эргэн ирж тайвширдаг тэр ёс, гэгээдийн увидасны нууцад бишрэх сэтгэл төрж билээ. Цадиг зохиолын ганц хоёрхон үг, өгүүлбэрийг сэргээн уншихад л ийм.
Тэгэхлээр “Томъёолшгүй” хуудаслаад өнгөрөх зохиолын төдий ном биш. Уран зохиолд шимтэгч болгон дахин дахин уншаасай.Энэхүү намтарчилсан романд гарч байгаа үйл явдал, бодол эргэцүүлэл нь тээр эрт нэгэн цагт жагар, цастын оронд дэлгэрсэн домог, хууч бус энэ цагт чиг эргүүлж хараад эргэцүүлж бодвоос сэхээтэй нь сэхээрэх, сэтгэлтэй нь ухаарах санамж, сургамж мөн чиг их байнасанжээ.
“Томъёолшгүй” бол тогтож унших, уншиж ойлгохын тулд уншигчдаас энгийнээс эхлээд эргэцүүлэн тунгаах бэлтгэл шаардах бүтээл болжээ гэдгийг мэргэн уншигчдын мартаагүй дээр сануулах нь миний ч үүрэг, таны ч хувь хишиг баймаар юм шигээ.
2020 – 12 – 07-ны өдөр өө.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
