Connect with us

Нийгэм

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн

-

Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр  Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд УУХҮ-ийн сайд Г. Ёндон болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.  Энэ үеэр  орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Агентлагаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар салбар тус бүрээр танилцуулж, цаашид хууль эрх зүйн хүрээнд  шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлуудыг санал болгов.    АМГТГ нь Геологи,  Уул уурхай, Газрын тос, Хүнд үйлдвэрийн гэсэн 4 салбарт УИХ, ЗГ, УУХҮЯ-аас гаргасан тогтоол, шийдвэр холбогдох хууль, журмын биелэлтийг хангах зорилтуудын хүрээнд  үйл ажиллагааг  хэрэгжүүлэн ажилладаг.

2016-2020 ОНУУДАД АМГТГ-ААС ХИЙСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

  1. АМГТГ-аас Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого.

Нийт 2016-2020 онд 1.1 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна (2020.09.30-ны байдлаар). Үүнээс:

  • Газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2%,
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 173.4 тэрбум төгрөг буюу нийт орлогын 15.6%,
  • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 21.7 тэрбум төгрөг буюу нийт орлогын 1.9%,
  • Бусад орлого 23.6 тэрбум төгрөг буюу нийт орлогын 2.1%,
  • Өөрийн орлого буюу Сонгон шалгаруулалтын орлого 57.7 тэрбум төгрөг буюу нийт орлогын 4.2%-ийг тус тус эзэлж байна.

2. Газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулав.

  • Сүүлийн 10 жилийн туршид тогтмол өсөж байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 2019 оноос хойш таван удаагийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээр литр тутамд нь 380-570 төгрөгөөр тус тус бууруулж ажилласан.
  • Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоол, 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор тус тус өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өргөн хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох Аи-92 автобензиний үнийг тогтворжуулах зорилгоор “Эрчис Ойл” ТӨХХК болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 15 аж ахуйн нэгжүүдийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулах” гэрээнд хяналт тавьж ажилласан.
  • Үүний үр дүнд Монгол улсын шатахууны нийт жижиглэнгийн худалдааны 60 орчим хувийг эзэлдэг АИ-92 автобензиний үнэ 1400-1450 төгрөгт тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд энэ нь өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байхад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

3. Цахим мэдээллийн санг бий болгов.

Монгол улсын хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны ажлуудын товч мэдээллийг монгол, англи хэл дээр онлайнаар авч болох “МонГеоКат” төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус цахим мэдээллийн сангаас Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа 9300 орчим тайлангуудтай сүлжээнд холбогдсон иргэн бүр танилцаж, хэрэгцээт мэдээллээ авах бүрэн боломжтой болсон.  Уг программаар “Дэлхийн орон зайн мэдээллийн форум”-д оролцож 2018 оны шилдэг программ хангамжаар шалгарсан болно.

4. Ашигт малтмалын нөөцийн улсын балансыг зохиов.

Олон жилээр хийгдээгүй хоцрогдолтой байсан ашигт малтмалын нөөцийн улсын балансыг ашигт малтмалын 31 төрлөөр хууль журмын дагуу гаргаж холбогдох дээд байгууллага болох УУХҮЯ болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нөхөн тайлагнасан. Үүнд:

– Металл ашигт  малтмалын нөөцийн балансыг 2010 оноос эхлэн 7 жилээр

– Алтны шороон ордуудын нөөцийн балансыг 2010 оноос эхлэн 9 жилээр

– Металл бус ашигт малтмалын нөөцийн балансыг 1990 оноос 27 жилээр

– Хайлуур жоншны нөөцийн балансыг 2006 оноос эхлэн 10 жилээр тус тус гаргасан

5. Геологи, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авах цахим системийг бий болгов.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх үйлчилгээг түргэн, шуурхай, ил тод болгох, орон зайн хамааралгүйгээр харилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2016 оноос хойш геологи, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим системээр хүлээн авч эхэлсэн бөгөөд 2020 оноос цахим системийн 2-р ээлжийн хөгжүүлэлтийг эхлүүлээд байна.

6. Стратегийн ордуудын хил заагийг тогтоолгов.

УУХҮЯ-тай хамтран Стратегийн ордын хил заагийг тогтоох саналыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр Засгийн газрын 2017 оны 109, 2018 оны 300 тоот тогтоолоор тус тус стратегийн ач холбогдол бүхий 8 ордын талбайн хил заагийг тогтоосноор УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг эхлүүлсэн.

7. ОХУ-аас хуучин тайлангуудыг хүлээн авав .

ОХУ-ын “Росгео” фондод хадгалагдаж байсан Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын 70 ширхэг тайланг 2018 онд хүлээн авч нийтийн хэрэгцээнд гаргасан.

8. Гурван талт хэлцэл байгуулав.

Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2018 оны 10 дугаар сард АМГТГ, Дорнод аймгийн Засаг дарга, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай гурван талт хэлцэл байгуулж, аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-д жил бүр 500 мянган ам. доллар төвлөрүүлэх, мөн 2020 оны 2 дугаар сард Халх гол, Матад сумдтай гурван талт гэрээ байгуулж, тус бүрт жилд 450 мянган ам. доллар сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлэх ажлыг тус тус зохион байгуулав.

9. Талбайг чөлөөлж төрийн мэдэлд буцаан авав.

2016 оны байдлаар ашигт малтмалын нийт 3580 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаас өнөөдрийн байдлаар нийт 2645 тусгай зөвшөөрөл болж буурсан бөгөөд 2016-2020 онуудад Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тухай бүрт нь цуцлан холбогдох шийдвэрийг гаргаж нийт 185,651.58 гектар талбайг чөлөөлж төрийн мэдэлд буцаан авав.

10.  Төрийн өмчит ААН-үүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгов.

2019 онд төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанид Багануур нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, төрийн өмчийн  “Эрдэнэс силвер ресурс” компанид Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн “Эрдэнэс алт ресурс” компанид хайгуулын 4 тусгай зөвшөөрөл, “Эрдэнэс силвер ресурс” компанид хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.

11. Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг ил тод, нээлттэй болгов.

УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр АМТХ-д өөрчлөлт оруулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой 8.4 сая гектар талбайн солбицлыг тогтоож нийтэд зарласан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/38, А/62 дугаар тушаалаар 2019 оны 1 дүгээр улирлаас хойш сонгон шалгаруулалтын 1 болон 2 дугаар комиссын бүрэлдэхүүнийг батласан. Уг комисст олон нийтийн төлөөллийг оруулж хяналтыг сайжруулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын үйл ажиллагаа олон нийтэд ил тод  болсон.

12. Хүнд үйлдвэрийн мэдээллийн сан бий болгов.

2020 онд “Arcgis” форматын “Web” хувилбарт үндэслэсэн хүнд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэн боловсруулалт хийж Монгол улсын хэмжээний хүнд үйлдвэрүүдийн мэдээллийн санг бий болгов.

13. Газрын тос, уламжлалт бус газрын тосны шинэ орд нээх боломж бүрдэв.

-“Петроматад” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ/БХГ/-т “Матад ХХ” талбайд 2019 онд 3 цооног өрөмдсөнөөс 2 цооногт газрын тос илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн ордын нөөцийг тооцоолж баталгаажуулахаар ажиллаж байна.

– “Эрдэнэс метан”ХХК Тавантолгой XXXIII талбайд эрлийн ажил гүйцэтгэж 10 тэрбум метр.куб нүүрсний давхаргын метан хийн баялгийг тооцоолоод байна.

– “Тэлмэн Ресурс”ХХК Өмнөговь аймгийн Гурвантэс орчимд эрлийн ажил гүйцэтгэж 298 тэрбум метр.куб нүүрсний давхаргын метан хийн баялгийг тооцоолоод байна.

14. CCOP-ийн гишүүн болов.

2018 онд “Зүүн болон Зүүн өмнөд Азийн геологийн шинжлэх ухааны хүрээлэн”/CCOP/-гийн орон тооны гишүүнээр элсэн орж, 2019 онд гишүүн 16 орны төлөөлөгч оролцсон “Уламжлалт бус газрын тос-14” олон улсын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

15. Олон жил шинэчлэгдээгүй байсан салбарын эрх зүйн актуудыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж шинэчлэн батлуулав.

  • Засгийн газрын 2018 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого (2018-2027)”
  • Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах зарцуулах журам”
  • Засгийн газрын 2019 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны бүртгэл, тооцооны журам”
  • Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах журам”
  • Засгийн газрын 2020 оны 175 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн түүхий эдийн жагсаалт”
  • Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм
  • Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм
  • Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм
  • Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга

Тэрээр тус газрын Кадастрын нэг цэгийн үйлчилгээ, Геологийн мэдээллийн фондын үйл ажиллагаатай танилцав.

КАДАСТРЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР:

АМГТГ-ын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр  зүйлийн 11.1.13-11.1.23 дахь хэсэгт заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

  • Улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах
  • Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэх
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх,;
  • Тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;
  • Тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх;
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;
  • Үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх;
  • Сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоо олгох, эдгээр бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх.
  • Хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр 2648 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнд:

2016 оны байдлаар ашигт малтмалын нийт 3580 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаас 2020 онд нийт 2648 тусгай зөвшөөрөл болж буурсан бөгөөд 2016-2020 онуудад Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 932 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тухай бүр нь цуцлан холбогдох шийдвэрийг гаргаж нийт 185,651.58 гектар талбайг чөлөөлж төрийн мэдэлд буцаан аваад байна.

УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр АМТХ-д өөрчлөлт оруулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан.

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой 8.4 сая гектар талбайн солбицлыг тогтоож нийтэд зарласан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/38, А/62 дугаар тушаалаар 2019 оны 1 дүгээр улирлаас хойш сонгон шалгаруулалтын 1 болон 2 дугаар комиссын бүрэлдэхүүнийг батласан. Уг комисст олон нийтийн төлөөллийг оруулж хяналтыг сайжруулснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтын үйл ажиллагаа олон нийтэд ил тод  болсон.

Сонгон шалгаруулалтын орлогоор улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүн

/2016-2020 он/

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент21 минут өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм44 минут өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм48 минут өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм4 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад4 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм5 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм6 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим