Нийгэм
Г.ЁНДОН: Эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа
УИХ-ын хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гишүүдийн асуултад хариулж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сард Гашуунсухайт боомтоор өдөрт 500-600 машин нүүрс гардаг байсан. Коронавируст халдвар гарснаар экспорт буурсаар гуравдугаар сар гэхэд өдөртөө 300 гаруй автомашин гарах болсон. Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүнд өнөөдөр зөвхөн Гашуунсухайт боомтоор гэхэд 1,200 гаруй тээврийн хэрэгсэл гарлаа. Улсын хэмжээнд бол анх удаа 2,000 гаруй машин гарсан.
Эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд жилийн үлдсэн хугацаандаа хуваагаад үзвэл өдөрт дунджаар 2,000 гаруй тээврийн хэрэгсэл хил гарахаар байгаа.
Мөн Тамсаг, Тосон хоёр нефтийн ордоос халдварын эхэн үед хоногт дунджаар 48 машин гарч байсан бол одоо хоногт 72 машин хил гарч байна. Энэ нь халдварын өмнөх үетэй харьцуулахад 90 орчим хувьд нь хүрнэ. Олборлолт коронавируст халдварын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, цооногуудын ундаргын динамик буурсан, цооногийн засвар үйлчилгээ /шингэн хагалбарын ажил, ус шахах/ сүүлийн нэг жилд хийгдээгүй.
Манай яам Монголбанктай хамтраад алт олборлогч компаниудын санхүүг дэмжих зорилготой хөтөлбөр гаргасан. Энэ хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан 72 компанид хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар Монголбанканд хандсан байгаа” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна