Нийгэм
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар “Эрдэнэс метан” компанитай метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр АМГТГ-д “Эрдэнэс Метан” компанитай Тавантолгойн нүүрсний бүлэг ордод Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосны дагуу АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” компанийн захирал Д.Амар нар гэрээнд гарын үсэг зурав.
“Эрдэнэс Монгол” компаний охин компани болох “Эрдэнэс Метан” компани нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэжээ. Нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдсөн байна.
Метан хийн нөөцийг тогтоосноор метан хийг хэрэглээнд нэвтрүүлэх эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон алхмууд тавигдана гэж үзэж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав