Нийгэм
Д.СУМЪЯАБАЗАР: ХЭТ ИХ УЛСТӨРЖИЛТӨӨС БОЛООД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАЙНИНГ” КОМПАНИЙН IPO-Г ГАРГАХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО

Засгийн газар өнгөрсөн даваа гарагт ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувь дээр IPO хийх өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон юм. Энэ асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа. Тэрбээр энэ талаар “Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээв.
-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хөрөнгө босгох шийдвэрээ Засгийн газар хүчингүй болголоо. Үүнд коронавирусийн нөлөөллөөс үүдэлтэй бий болсон үнийн уналт нөлөөлсөн байх. Хоёрдугаарт дотоодын улс төр нөлөөлөв үү гэж харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өөртэй чинь санал нэг байна. Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс тавантолгой майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна. Би төрийн шийдвэр хэрэгжих, залгамж чанараа хадгалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Коронавирусийн халдвараас үүдэлтэй түүхий эдийн үнэ хөрөнгийн бирж дээр буурсан, эрэлт буурсан гэсэн хүндрэлүүд бий. Вакцин гарсны дараа дэлхийн эдийн засаг сэргэх байх. Үүний дараа Тавантолгойн IPO гарах ажил үргэлжлээд явна гэж бодож байна. IPO хийх нь төрийн өмчит компанийн хувьд хамгийн чухал. Шилэн болж, хариуцлагатай, засаглал сайтай, үнэлгээ сайтай компани болох ёстой юм. Ингэснээр хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох тооцоог гаргасан. Цаашид ч өснө. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хүртэл хувийг 5-6 тэрбум ам.доллараар үнэлэх тооцоог тухайн үед гаргаж байсан. Тавантолгой хайгуул, нөөц, чанарын хувьд хийх ажил маш их.
-ЭТТ компанийн сүүлийн 2-3 жилийн ашигт ажиллагаа IPO гаргахад нөлөөлөөд байх шиг байна. Нэгэнт ашигтай бол заавал хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэг байна уу гэх хандлага ч байна. Хэрэв муугаар бодож IPO зогсвол энэ их санхүүжилтийг компани дангаараа эсвэл Засгийн газар даах боломж бий юу?
-ЭТТ компани байгуулагдсан цагаасаа жил бүр ашигтай байгаагүй. Алдагдалтай хүнд үе байсан. 2018, 2019 онд компани сайн ажилласан. ЗГ-ын бүрэлдэхүүн ч зохион байгуулалттай хариуцлагатай хандсан. Надад ажил хийх боломж бололцоог бүрэн хангаж өгсөн. Энэ нь хариуцаж буй салбарын сайдад хурдтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. ЭТТ компани ашигтай ажилласан хугацааныхаа орлогоор Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлсэн. Мөн Гашуун Сухайт болон угтуулан тавих төмөр зам, үйлдвэрийн тоног төхөөрөмж, уурхайн хүчин чадлыг нэмэх, ажилчид авах гээд олон ажлыг хийх боломжтой болсон. Төлөвлөгөөний биелэлт гэхдээ энэ оноос амаргүй нөхцөл байдалд орох нь. Эхний улирлын байдлаар ЭТТ-н нүүрсний борлуулалтын орлого -50 хувьтай явж байна. Энэ байдлаараа яваад байвал уул уурхайн салбарын борлуулалтын орлого оны эцэст 50 хувиар тасарна. Тиймээс өмнө нь ярьж байсан хүмүүс үгээ бодох хэрэгтэй.
-IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийж амжаад байв. Хоёрдугаарт IPO-г хойшлуулснаар бид ямар боломжоо алдаж байна вэ?
-Хэт их улстөржилт орлоо. Их хурлын 7-8 тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжүүд Засгийн газрын бараг есөн тогтоол гарсан байдаг. Гэвч ажил урагшаа явдаггүй. Яагаад гэвэл дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү. Өнөөдөр ЭТТ дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. ЭТТ дээр үүсч буй нөхцөл байдлаас эвгүй зүйлүүд сонсож байна. Авлига төсөв дээр л байдаг. Харин тэр нь яаж илэрдэг вэ гэхээр хурд саардаг. Энэ хоёрыг ажиглахад л маш ойлгомжтой болно. Тиймээс компанийг ил тод, шилэн, үнэлгээ өндөртэй болгож байж хараа хяналт, засаглалаа сайжруулах боломж бий болох юм. Нөгөө талаар дотооддоо “Хятадууд авах гэж байна” гэсэн яриаг гаргадаг. Яг үнэндээ тэгж ярьж байгаа хүмүүс өөрсдөө хятадуудтай очоод нийлчихсэн байгаа. Хятадуудтай нийлснийг буруутгаад байгаа юмгүй. Хятад байна уу, орос, англи хэнтэй хамтарч болно гагцхүү түүнийгээ ил тод болгоод яв.
-ЭТТ-н IPO олон улсад маш том хүлээлт бий болгож байсан. Харин Засгийн газрын сая гаргасан шийдвэр Монголын нэр хүндэд яаж нөлөөлөх бол?
-Би дэлхийн том банк болох Bank of America Merrill Lynch толгой болоод БНХАУ, Япон зэрэг улсын дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтаар оруулж ирж чадсан. Тэд “Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан. Үүнийг зөв тайлбарлаж, ажлаа томсгосон байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ