Нийгэм
Д.СУМЪЯАБАЗАР: “ТАВАНТОЛГОЙ”-Н ОРДООР БИТГИЙ УЛСТӨРЖӨӨСЭЙ

- Нүүрсний экспортын механик зогсолтыг зөв урагшлуулахын тулд квотыг БНХАУ-тай хэлэлцэж, тогтооно
- Тавантолгой”-н зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Үүний нэг хэсэг дээр үнэлгээ тогтоож, үнэ цэнийг олон улсын стандартад нийцүүлэх нь зөв гэж үзэж байна
Энэ сарын 15-наас улсын урд хилээр нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортлохоор болсон. Энэ талаар болон “Тавантолгой”-н ордтой холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ сарын 15-наас БНХАУ руу нүүрс экспортлохоор болсон. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Улсын онцгой комиссын дарга хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Түүхий газрын тос тээвэрлэх тээвэрлэлтийн асуудлаар Дорнод аймагт миний бие очиж ажиллана. Харин Зам тээврийн хөгжлийн сайд Замын-Үүдэд ажиллахаар болж байна.
-Нүүрс тээвэрлэх компаниудын квотыг хэрхэн тогтоох вэ?
-Орон нутгийн “Тавантолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК зэрэг тээвэрлэлт, олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж байна. Улмаар БНХАУ-тай хэлэлцэж квотыг тогтооно. Эдийн засаг чухал ч аюулгүй байдал түүнээс дутуугүй чухал. Тиймээс энэ хоёр асуудлыг хослуулж явахгүй бол өвчин ороод ирвэл жижиг эдийн засаг дээр нэрмээс болно. Засгийн газарт асар их болгоомжлол байна. Аль аль талдаа тэг зогсолт хийж эрэлт, нийлүүлэлт гацсан анхны тохиолдол болж байна. Энэ механик зогсолтыг зөв урагшлуулах үүднээс өдөрт 200 эсвэл 400 гарах талаар ярина.
-Зогсолт хийсэн хугацаанд улсын төсөв хэдий хэмжээгээр тасарсан бэ?
-Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан гэдэг тооцоо байгаа. Гэхдээ төсөвт тодотгол хийх эсэх нь тодорхойгүй байна. Сангийн сайд аль болох төсөвт тодотгол хийхгүйгээр цааш явах байр суурь илэрхийлсэн.
-“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргаснаар 30 хувийг хувьчилна гэдэг асуудлыг АН-ын даргын зөвлөх З.Энхболд ярьсан байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?
-З.Энхболд өөрөө УИХ-ын дарга байхдаа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд “Тавантолгой”-г хөдөлгөхийг шийдвэр гаргасан. Тухайн үед МАН-ын бүлгээс Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёр Ажлын хэсэгт орж “Тавантолгой”-н орд газар ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар “Тавантолгой”-н орд газрын тодорхой хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах байр суурьтай байгаа. Харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Миний хувьд “Тавантолгой”-н ордоор битгий улстөржөөсэй гэж хүсэж байна. Хоёр хүн сууж байгаад л “У.Хүрэлсүх, Д. Сумъяабазар нар “Тавантолгой”-н 30 хувийг хямд үнээр хятадуудад зарах гэж байна” гэж ярьж болохгүй. “Тавантолгой” бол хоёр хүн мэдээд зарчихдаг зүйл ч биш. “Тавантолгой”-н зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Үүний нэг хэсэг дээр үнэлгээ тогтоож, үнэ цэнийг олон улсын стандартад нийцүүлэх нь зөв гэж үзэж байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ