Энтертайнмент
NETFLIX-ийн шилдэг цуврал “DARK” ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ

NETFLIX-ийн шилдэг цуврал “DARK” ТВ8 телевизээр албан ёсны онцгой эрхтэйгээр тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна.
Германы шинжлэх ухаан-уран зөгнөлт “Dark” цуврал нь Баран бо Одар, Янтье Фризе нарын бүтээл. Гурван хэсгээс /season/ бүрдэх энэхүү цувралын эхний анги 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрч байсан юм. Сүүлийн анги 2020 оны зургаадугаар сарын 27-нд олны хүртээл болсон.
Алдарт цуврал нийт 26 ангитай. Цувралын үйл явдал зохиомол хот болох Германы Винден хотод өрнөнө. Хоёр хүүхэд алга болсноор цуврал эхлэх ба Винден хотын дөрвөн гэр бүлтэй холбоотой олон нууцыг нээж, олон үеийг хамарсан цаг хугацаагаар аялан, аймшигт нууцыг дэлгэнэ.
Винден хотод төд удалгүй өсвөр насны хүүгийн цогцос олдоно. Энэ нь 33 жилийн өмнө 12 настай байхдаа алга болсон дүүтэй нь адилхан болохыг хотын цагдаа Уилрик Нилсен олж илрүүлнэ. Гэхдээ моргийн эмч хүүг ердөө 13 цагийн өмнө үхсэн гэж тогтоосон нь хачирхалтай байлаа. Энэ зуур хаа нэгтээх өрөөнд хүүхдүүдийн толгойд хачин жигтэй юм углаж, юу ч юм туршиж байгаа нь харагдана. Хачин жигтэй явдлууд үргэлжилсээр…Энэ бүгд хотын захад байдаг агуйтай ямар нэгэн сэжмээр холбогдож байлаа.
Тэр нь ямар нэгэн нууцлаг хар хүч юм болов уу гэтэл цаг хугацаагаар аялуулаад ч байгаа юм шиг…Түүнийг нь ашиглаад хэн нэгэн гэмт хэрэг хийгээд байгаа юм болов уу гэтэл бас үгүй ч юм шиг… Хэн, хэзээ, хаана, юуг, яагаад хийгээд байгааг үзэгчид огт ойлгохгүй.
Netflix-ын герман хэл дээрх анхны бүтээл болох “Dark” цувралд 1921, 1953, 1986, 2019, 2052 гээд таван өөр онд үйл явдал өрнөдөг.
Цувралын туршид цаг хугацааны оршин тогтнох утга, түүний хүний мөн чанарт үзүүлэх нөлөөг бид харах болно.
“Dark” бол “Netflix”-ийн Германд хийсэн анхны бүтээл. Кино шүүмжлэгчид энэхүү цувралын өнгө аяс, харааны эффект, жүжигчдийн ур чадвар, хөгжим, өгүүлэмжийг өндрөөр үнэлдэг билээ.
Та бүхэн ТВ8 телевизийг сонгож, алдарт цувралтай хамт байгаарай.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
