Энтертайнмент
ХАЙР-КОВИДООС ХҮЧТЭЙ

Хүмүүст туслах хүнсний агуулах нээж, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жое Байданы тангараг өргөх ёслолд оролцсон найман настай хүүг танилцуулъя. Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсон найман настай хүү Кавано Белл олны хайр, талархлыг хүлээжээ. Тэрбээр “Би бусдад туслан дэлхийг өөрчилж эерэг хандлага түгээхийг хүсдэг. Цар тахлын үед маш олон хүмүүст тусламж хэрэгтэй байгааг би анзаарсан. Тиймээс хамгийн түрүүнд дүүрэгтээ амьдардаг өндөр настнуудад чадлаараа туслахаар шийдсэн. Харин одоо би улс орон даяар энэхүү үйл хэргээ үргэлжлүүлж байна” хэмээжээ. Тэрбээр бүх хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу “Хайр бүхнийг ялдаг” хэмээн урмын үг хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөжээ. Түүнчлэн тэрээр бүх хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу “Хайр бүхнийг ялдаг” хэмээн урмын үг хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Кавано Беллийн тухай АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн инстаграм хуудаснаа “Аливаа зүйлийг хийхэд та хэзээ ч оройтохгүй. Хэцүү цаг үед эргэн тойрныхондоо тусламжийн гараа сунгаж байгаа найман настай хүүд талархаж байна” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ.
Кавано Белл хүү хамгийн анх төрсөн өдөр болон шинэ жилийн баяраар цуглуулсан мөнгөнөөсөө өндөр настнуудад тусламж үзүүлжээ. Харин дараа нь хүмүүс хандив өргөж эхэлсэн байна. Тиймээс Кавано Белл хүү ээжтэйгээ хамтарч “Хайр ковидоос хүчтэй” нэртэй хүмүүст туслах хүнсний агуулах нээжээ. Кавано Белл хүү үе тэнгийнхнийхээ гадуурхалд өртөж дээрэлхүүлж байжээ. Энэ үедээ тэрээр маш их сэтгэлээр унаж, харанхуй нүхэнд гацчихсан юм шиг санагдаж байсан тухайгаа хуваалцжээ. Тэрээр энэ муухай мэдрэмжийг өөр хэнд ч мэдрүүлэхийг хүсдэггүй аж. 2020 оны дөрөвдүгээр сард дэд ерөнхийлөгч Камала Харрис түүний тухай твиттертээ бичсэн бөгөөд Каваног “Удирдагч болоход нас хамаагүйг баталсан хүү” хэмээн тодорхойлжээ.Түүнчлэн “Камалатай хамт хүүхдүүд” нэртэй Youtube дэх нэвтрүүлэгтээ урьж оролцуулжээ. Энэ үеэрээ “Хүн болгон төрөхдөө л удирдагч байдаг. Харин хэзээ энэ чадвараа нээж, жинхэнэ удирдагч болох нь чухал. Чи маш жаахандаа энэ чадвараа нээж илрүүлжээ. Энэ бол үнэхээр гайхалтай. Чи надад болон маш олон хүнд урам зориг өгч байна” хэмээн талархалд дэвшүүлсэн байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
