Connect with us

Энтертайнмент

Дуу хуурынхаа буянд, түмэн олныхоо урмын үгэнд баясч явна даа, бид хоёр

Нийтэлсэн

-

Д.Нэргүй

Хоёр ихэр дуучид болох  СТА Р.Хандсүрэн гуай,  СТА Т. Шануу гуай нар эдүгээ 70 гаруй насандаа уртын дуугаа уянгалуулж, шавь нараа бэлтгэсээр яваа буянтнууд билээ.  Тэд  ардын болон уртын дууны хуурцаг, “Ихэр аялгуу” СD, “Гийнгоо цангинасан ихэр заяа” DVD-гээ гаргаж сонсогчдынхоо сонорыг мялаасан гээд үргэлж уран бүтээл нь ундарч  байдаг. Ингээд СТА Хандсүрэн гуайг Улаанбаатарт охиныдоо ирж өвөлжөөд байхад нь уулзаж ярилцлаа.

Хоёр ихэр дуучид болох Улсын тэргүүний цаг уурч, СТА Р.Хандсүрэн гуай,улсын тэргүүний эх баригч СТА Т.

-Та одоо ч дуулсаар явна. Урлаг тэтгэвэрт гардаггүйн бодит жишээ энэ болов уу?

 

-Бид хоёр Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул. Би улсын тэргүүний цаг уурч,Шануу маань улсын тэргүүний эх баригч. Урлагийн  буянаар  олон  сайхан хүмүүстэй уулзаж учирч, тэднийхээ  халуун алга ташилт, эерэг энергиэр тэжээгдэж, тэтгэгдэж яваадаа баяртай байдаг. Сэтгэл санаа ч өөдрөг байх юм.Тэтгэвэртээ гарснаас хойш урлаг уран сайхны ажилдаа  илүү анхаарлаа хандуулж байгаа. Аав ээжээс минь бидэнд дуулах авьяас заяасныг маш их хувь тохиол гэж боддог. Ардын болон уртын дуугаа  дуулахын зэрэгцээ ялангуяа Боржгон уртын дууг сэргээж дуулж байгаа нь бид хоёрын хувьд их амжилт шүү дээ.

-“Ихэр заяа” нэртэй сайхан тоглолт хийж байсан санагдана. Одоогоор урын сандаа хэдэн дуутай болоод байна вэ?

-Тэтгэвэртээ гарснаасаа хойш бид хоёр зүгээр суугаагүй ээ, уран бүтээлийн сангаа арвижуулж 2003 онд сумандаа “Ихэр заяа” тайлан тоглолтоо толилуулж,  хоёр клип хийлгэсэн. 26 дуутай хуурцгаа нэг дор бичүүлчихээд дараа нь  сонсоход алдаа оноо ихтэй байсан. Гэсэн ч зүрх сэтгэл шингэсэн бүтээл учраас цаанаа л сайхан байдаг юм байна лээ. Тухайн үед хоолойны цараа ч  сайн байж дээ. Өнөөдөр Боржгон уртын дуу, тэр дундаа хурдан морины  хүүхдийн гийнгоо мартагдах шахам болоод байгаа. Тиймээс энэ бүгдийг залуу хойч үедээ өвлүүлж, үлдээх зорилгоор багшилж,  өөрийн гэсэн гарын  шавьтай болсон. Хүн үхэн үхтэлээ сурдаг гэдэг шиг сурах зүйл байвал авъя, сургах юм байвал өгье гэсэн бодолтой л явдаг даа.

-Та хоёр маань хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ? 

-Бид хоёр зургаа зургаан хүүхэдтэй, ихрийн геньтэй холбоотой байдаг юм болов уу, нэг хүүхдээс бусад нь бүгдээрээ хоорондоо нас чацуу. Нутагт маань ямар л урлаг соёлын арга хэмжээ болно, тэр бүгдэд уригдаж очиж дуулна. Тухайлбал, сумынхаа 90 жилийн ойгоор ардын болон уртын дуу, хүүхдийн гийнгоог заасан. Багадаа морь унаж өссөн болохоор хурдан морины хүүхдийн зээ татах л биднийг уртын дууч болгосон доо. Манай сум 20 гаруй ихэртэй. Бид “Монголын ихрүүдийн холбоо”-ны урлаг соёлынх нь асуудлыг хариуцдаг болохоор баяр ёслол болохоор холбоондоо ажилладаг.

 Говийн хүмүүсийг уудам тал шигээ уужуу сайхан сэтгэлтэй байдаг гэх  юм билээ. Тэгэхээр та хоёр нутгийнхаа юугаар нь илүү бахархдаг вэ?

-Дуу хуурын өлгий Дундговь гэж  энэ сайхан нутагт төрж өссөндөө бахархдаг. Бид хоёр найран дээр их дуулдаг. Найрын дуу бол залуучуудад их дэг жаягийг сургаж өвлүүлдэг гайхамшигтай зүйл. Тийм  учраас энэ бүгдээс залуучууддаа сургахыг  хичээдэг. Дуутай хууртай нутаг минь  энэ сайхан ардын урлаг,  өв соёлоо бидэнд өвүүлж өгсөн.Нөгөө талаар дуу хуур, ихэр заяа минь биднийг олон түмнээр хүрээлүүлж байгаа гэж боддог. Тухайлбал,  гудамжаар ижил хувцсаа өмсөөд явж байхыг  харсан  хүмүүс  хөөрхөн юм, ямар гоё юм, цоглог байна, өнгөлөг байна гэж хэлж байгаагаас  бид  хоёр маш их аз жаргал, баяр баяслыг авдаг. Энэ хэрээр түмэн олондоо маш их баярлаж явдаг. Тэднийхээ илч энергиэр бид хоёр  70 гаруй насандаа эрүүл саруул, энх тунх явж байна.

-Байгаль дэлхий дуу хууранд дуртай. Тэгэхээр та хоёрыг дуулах бүрийд  нутгийн тань  уул ус баярлаж байдаг байх даа?

-Манай Дундговь аймаг бол хиад боржгоны нутаг. Боржгоны уртын дуу Чингэс хааны  ордны дуу байдаг гэж нэрт урлаг судлаач Бадраа гуай тодорхойлсон байдаг. Тийм учраас манай боржгон уртын дуу төв халхын дуунаас маш гоё  нугалаатай, чамин дуу юм. Үүнийгээ өвлүүлэх юмсан гэж боддог. Дээр нь уул устайгаа үргэлж  холбоотой байж, уул усны тахилга, нутгийнхаа уул усанд очих дуртай. Нэг удаа уулын тахилган дээр дуулаад дуусангуут л бороо шаагичихсан, энэ бол хүн байгаль, уул усны зохилдлогоо юм.Манай Баянжаргал суманд хамар цагаан Баянжаргалан гэж гурван  сум нийлж тахидаг ууландаа жил бүр очдог. Бас Цагаан уул, Эрээн уулынхаа тахилганд очих дуртай. Бас бид хоёр зээ хүүтэйгээ Улаанбаатараас гараад нутаг руугаа явж байсан чинь машин маань гэнэт унтарчихлаа. Хүү маань ийш тийшээ  утасдаад засах гээд оролдож байтал бид хоёр хангай дэлхийдээ дуу өргөнгүүт л машин асчихсан. Тэгээд  уул ус баярлуулж дуулна гэдэг ийм ид шидтэй зүйл байдаг юм гэж зээ хүүдээ хэлж байж билээ. Гэтэл гурван туулай жилтэй хүн час өдрөө гараад явчихсан байхгүй юу. Ингээд бодохоор л ус ус учиртай, уул усандаа залбирч байвал илүү их энерги ирдэг юм билээ.

-Цаашдаа уран бүтээлээ өргөжүүлэх, дэлгэрүүлэх тал дээр юу хийхийг зорьж байна  вэ?

-Уртын дуу, ардын дуу, язгуур урлаг, тойго, цойг, морины хүүхдийн гийнгоо энэ бүхэн малчин монголын амьдрал. Эндээс дуучин болох их суурь тавигддаг. Тухайлбал, морины гийнгоо гэдэг нь  морины уяаг  өдөрт өчнөөн удаа тойрч зээ татахад хоолойн ямар их дасгал болж байсан гээч. Энэ сайхан өв соёл, зан заншил монгол түмнийг дууч ард түмэн болгодог юм байна.  Бид Дэлхийн Ихрүүдийн баярт оролцох чин хүсэлтэй байдаг. Хамгийн гол нь энэ тал дээр биднийг  холбож өгөх, дэмжих хүн хэрэгтэй байна. Гэвч болно доо гэж бодоод сайхан хүмүүстэй уулзаж явахад нэг  өдөр хүсэл маань биелэнэ гэдэгт итгэж суух юм даа. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайд  байсан Ж.Наранцацралт агсан бид хоёрыг сумандаа тайлан тоглолт, бэсрэг наадам хийхэд, дараа нь хуурцгаа гаргахад маш их тусалж дэмждэг байсан. Америкт болох “Ихрүүдийн баяр”-т оролц, материалаа явуул, виз чинь л гарчих юм бол бусад бүх зүйлийг чинь би хариуцна гэж байсан ч бид хоёр ярилцлаганд ороод тэнцээгүй. Хэрэв өнөөдөр гишүүн  маань амьд сэрүүн байсан бол бид хоёрыг их л дэмжих байсан даа. Юм хийж байгаа хүн бүрийг дэмждэг сайхан өгөөмөр нээлттэй хүн байсан юм. 2006 онд Соёлын яамны уртын дууны сургалтанд сууж “Сургагч   багш” гэсэн үнэмлэх авсан. Одоо дуулах  авьяастай хүүхдүүдэд багшлаад явж байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийв?

-2019 онд Говьсүмбэр аймгийн Баян тал суманд  Боржгон даншиг наадам болж  энэ үеэр  Боржгон дууны уралдаан  болсон. Энэ наадамд бид хоёрын сургасан хүүхдүүд  амжилттай оролцсон. Мөн Говьсүмбэр аймгийн 10-н  жилийн сургуулийн сурагчид  давхардсан тоогоор 1000 гаруй хүүхдэд Боржгон Ум –марзай сургалт явуулсан. Эндээс хүүхдүүд өв соёлоо захаас нь мэдэж авч байгаа нь сайшаалтай. Мөн 2020 онд “Боржгон уртын дууны холбоо” байгуулагдаж бид хоёр тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим