Энтертайнмент
ӨРНИЙН ЗУРХАЙ: ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ӨМНӨ ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

Хонь
Энэ өдөр танд таагүй санагдаж буй уулзалт, арга хэмжээг аль болох цөөн төлөвлөхийг хичээгээрэй. Хүүхэд болон ахмад настнуудтай харьцахдаа илүү тэвчээртэй байхыг зөвлөж байна. Ингэснээр аливаа хэрүүл, маргаанаас зайлсхийх боломжтой.
Үхэр
Өнөөдөр идэвх гаргавал сайхан үр дүнд хүрэх боломжтой. Та өнөөдөр ямар ч ачааллыг даах чадвартай байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэхийг хичээгээрэй.
Ихэр
Толгойд нь төрсөн шинэ санаанаас бүү ай. Санаачилгыг гартаа аваарай. Хувийн харилцааны хувьд энэ өдөр тааламжтай байхаас гадна дотнын хүмүүс таныг баярлуулна. Аль болох сонирхолтой, хөгжилтэй байх газрыг сонгож, найзуудтайгаа цагийг хамт өнгөрүүлээрэй.
Мэлхий
Эртнээс гарч ирсэн асуудлыг өнөөдөр шийдэж чадахгүй бол сэтгэлээр бүү унаарай. Энэ өдөр өдөр тутмын ажлаа хийхэд л зориулагдсан. Бусдаас тусламж ирнэ гэж бүү хүлээ. Хоосон амлалт их, бодит үйлдэл бага байх болно.
Арслан
Өнөөдөр орчин тойрноо цэгцлэхэд онцгой тохиромжтой өдөр. Хариуцлагатай шийдвэрийг бие даан гаргахаас бүү эмээгээрэй. Гэхдээ ашигтай зөвлөгөөг заавал анхаарч үзээрэй. Эрүүл мэнддээ тоомсоргүй хандаж болохгүй.
Охин
Ажлын хуваарь гаргахдаа янз бүрийн ажлаар баяжуулаарай. Онцын хүчин чармайлт гаргалгүйгээр ямар ч даалгаврыг биелүүлж чадна. Үүнд асар их эрч хүч тань дэм болно. Сурах, бичиг цаасаа цэгцлэх, ажил хэргийн харилцаа, холбоог бэхжүүлэхэд тохиромжтой өдөр.
Жинлүүр
Өнөөдөр таны өмнө шинэ боломжууд нээгдэх тул гагцхүү хамгийн сонирхолтой, ирээдүйтэй гэснийг сонгоорой. Санхүүгийн байдлаа сайжруулах эсвэл албан тушаалаа ахиулах боломж гарч магадгүй. Ямар ч тохиолдолд та сэтгэл хангалуун үлдэнэ.
Хилэнц
Хэрэв бэлтгэлээ сайтар хангаагүй бол бизнес, санхүү, урт хугацааны хамтын ажиллагааны салбарт эцсийн шийдвэр гаргах хэрэггүй. Халуун, хурц эд зүйлстэй харьцахдаа онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Гэмтэл, бэртэл авах эрсдэл өндөр байна.
Нум
Хязгаартай тооны ажил төлөвлөж, амралтад илүү цаг гаргахыг хичээгээрэй. Аливаа эрсдэл ноцтой асуудалд хүргэж болзошгүй. Бусдад тусламжийн гараа сунгахаас бүү татгалзаарай. Худалдан авалт хийхэд хамгийн тохиромжтой үе.
Матар
Шинэ ажил эхлүүлэх өдөр. Хүнд байдлаас гарах гарц олж чадна. Гэхдээ хэт ядрахаас сэрэмжлээрэй. Танд амралт, бүтэн нойр туйлын хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал дээр маш тааламжтай үе тохиож байна. Амьдралдаа шинэ хуудас нээхийг эртнээс хүсэж байгаа бол хойшлуулах хэрэггүй, одоо л хийх цаг.
Хумх
Зорилгодоо хүрэхээр идэвх зүтгэл гаргаж буй хумхынхныг амжилт дагана. Ихэнх ажлыг бие даан шийдвэрлэж, хэрэгжүүлэх болно. Өнөөдөр ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, хуучин харилцаа холбоогоо сэргээхэд тохиромжтой өдөр.
Загас
Шаргуу хөдөлмөрлөж өдрийг өнгөрүүлнэ. Ажил мэргэжилтэй холбоотой асуудлыг шийдэхэд ихэнх цагийг зарцуулна. Бүх зүйл дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэрээ эмхэлж, цэгцлэх, ирээдүйн талаар төлөвлөгөө зохиох, хортой зуршлаас салахад тохиромжтой.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
