Энтертайнмент
ЗАЛУУСЫН ДУНД ДЭЛГЭРЧ БУЙ “CLUBHOUSE” АПП ГЭЖ ЮУ ВЭ

2021 оны эхээр “Clubhouse” аудио буюу дуун харилцаанд зориулсан нийгмийн сүлжээ ихээхэн дэлгэрч эхэлсэн. Энд Илон Маск, Марк Цукерберг, Тигран Худавердянтай харилцаж болно. Өнгөрсөн нэгдүгээр сард зургаахан хоногийн дотор энэхүү апп-д 1.1 сая хүн нэгджээ. Гэхдээ “Clubhouse”-д зөвхөн урилгаар нэгддэг. Өдгөө “Clubhouse”-ын инвайтууд буюу уригчид найз нөхдөө уриад зогсохгүй eBay, Alibaba цахим зах дээр борлуулах болжээ. “Clubhouse” аппликэйшн iOS, Android болон мобайл браузерт зориулагдсан хувилбарууд гараад байна.
“Clubhouse”-ыг хэн зохиосон бэ?
“Clubhouse” нийгмийн сүлжээ нэг ой ч хүрээгүй. Энэхүү апп-ыг 2020 оны дөрөвдүгээр сард Стэнфордын их сургуулийн хоёр төгсөгч, “Google” хөгжүүлэгч асан Пол Дэвисон, Роган Сэт нар анх хэрэглээнд танилцуулжээ.
“Clubhouse” төслийг санаачлагчид амьд харилцаанд ач холбогдол өгчээ. Энэхүү сүлжээ сонирхлоор төрөлжсөн “өрөө”, “клуб”-ээс бүтсэн бөгөөд real time буюу бодит цагт зөвхөн дуу, хоолойгоор харьцах боломжтой. Харин сервисийн дүрмийн дагуу яриаг бичих хориотой.
“Clubhouse”-д бүртгэлтэй ямар ч хэрэглэгч төрөл бүрийн сэдвээр яриа өрнүүлэх зорилгоор олон нийтийн “өрөө”-г байгуулж, улмаар сонирхсон хэрэглэгчид тухайн ярилцлагад нэгдэх санал авдаг байна. Дараагийн алхамд ийм саналыг нэгдсэн хэрэглэгчдийн дагагчид авснаар гинжин урвал адил “өрөөний” ярилцлагад оролцогчдын тоо нэмэгддэг. Ингэхдээ ярилцлагад оролцогчид сонсогч, илтгэгч нарт хуваагддаг. Гэхдээ оролцогч бүр гараа өргөж, илтгэгч болох боломжтой. Ийм ярилцлагыг гурван удаа зохион байгуулсан хэрэглэгч байнгын өрөө байгуулах эрхтэй ба энэ тохиолдолд “Clubhouse”-ын модераторуудын зөвшөөрөл авах учиртай. Өрөө бүр олон нийтийн, хувийн, зөвхөн гишүүдэд зориулагдсан байна.
“Clubhouse” энгийн форматынхаа ачаар төрөл бүрийн цахим арга хэмжээ, хурал зохион байгуулахад хамгийн тохиромжтой платформ болж байна. “Zoom”-ийг бодвол илүү хялбар бөгөөд олон давуу талтай. Түүнчлэн, тус апп хуанлитай тул ямар сэдвээр, хэзээ ярилцлага болохыг мэдэж болохыг мэдэж болдог байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
