Энтертайнмент
БОКСЧИН Н.ТӨГСЦОГТЫН ЧАНСАА ДООШИЛЖ 8 ДУГААРТ ЭРЭМБЛЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
Мэргэжлийн боксын “vRINGe” сэтгүүлийн газраас тамирчдын чансаагаа шинэчлэн гаргасан бөгөөд энэ сард болсон тэмцээний дүнгээс шалтгаалан, хөнгөн, дунд жинд чансаа өөрчлөгджээ.
Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт тус сэтгүүлийн чансааны 7-гоос бууж 8 дугаарт эрэмбэлэгдсэн бол БНХАУ-ын тамирчин Сю Чхань 5-аас 4 дүгээр байранд дэвшиж, Их Британийн Конлан 9-өөс бууж 10 дугаарт эрэмбэлэгджээ. Харин хагас хөнгөн буюу 57,2 кг-ын жинг Гэри Рассель тэргүүлсэн хэвээр байна. Н.Төгсцогтын хувьд өнгөрсөн оны есдүгээр сард дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа хийж ялалт байгуулан, WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болсон юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.