Энтертайнмент
NASA-ГИЙН РОБОТ СТАНЦ АНГАРАГ ГАРАГТ ГАЗАРДАХААР БЭЛДЭЖ БАЙНА

NASA-гийн Ангараг гараг руу илгээсэн Perseverance судалгааны робот станц долоон сарын хугацаанд 470 сая километр урт зам туулсны эцэст газардахад бэлэн болжээ.
Станцыг газардуулах ажиллагаа Улаанбаатарын цагаар маргааш өглөө эрт үүрээр болох юм.
Ангараг гарагт илгээсэн бүх робот станцуудын бараг 50 хувь нь газардах үедээ сүйрсэн байдаг. Тиймээс хамгийн хүнд хэцүү энэ ажиллагааг NASA “аймшигт долоон минут” гэж нэрлэдэг байна.
Өөрөөр хэлбэл дэлхийгээс Ангараг хүртэл аялалын хамгийн хүнд хэцүү хэсэг нь сүүлчийн долоон минутын хугацаанд болдог ажээ.
Хэрвээ Perseverance хөлөг амжилттай газардвал Ангарагийн хөрснөөс амьдралын ул мөрийг олж илрүүлэх томоохон судалгаа эхэлнэ. Уг хөлөг өмнө нь хэзээ ч Ангараг гараг дээр ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Газардах цэг нь Ангараг гарагийн Езеро хонхор юм. Энэ хонхорт эрт цагт нуур байсан тул ёроолоос нь амьдралын ул мөр олдох хамгийн өндөр магадлалтай.
Perseverance станцын газардах үйл явцыг Улаанбаатарын цагаар харуулбал:
- 4:48 цагт станц Ангарагийн агаар мандалд нэвтрэн орно.
4:52 цагт шүхэр дэлгэгдэнэ.

- 4:52 цагт шүхэр дэлгэгдэнэ.
- 4:54 цагт тийрэлтэт хөдөлгүүрээр уналтын хурдыг удаашруулж эхэлнэ.
4:55 цагт станцын зургаан дугуй Ангарагийн хөрсөнд хүрнэ.
Газардах үйл явцын дараалал дараах үе шаттай явагдана.
- Ангарагийн агаар мандалд станц нэвтрэн орно. Энэ үед 20,000 км/цаг хурдтай унаж эхэлнэ.
- Станцын гадна бүрхүүл үрэлтийн улмаас дээд хэмжээндээ хүртэл халах үед шүхэр задарна.
- Шүхэр задарсны дараа станцын гадна бүрхүүлүүд ээлж ээлжээр сална.
- Шүхэртэй бүрхүүлээсээ бүрэн салсны дараа “Sky crane” буюу тэнгэрийн өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж станцын уналтын хурдыг удаашруулна.
- Гадаргаас тодорхой өндөрт хүрсний дараа “Sky crane” уян холбоосоор Perseverance станцыг доош буулгана.
- Станцыг буулгасныхаа дараа “Sky crane” нисэж холдоно.
Ангараг гарагт робот станц буулгах 14 оролдлогын найм нь амжилттай болж байжээ. Эдгээр наймыг бүгдийг нь Америкчууд гүйцэтгэсэн юм.
Тиймээс энэ удаа Perseverance станцыг амжилттай газардуулж чадна гэдэгтээ NASA итгэлтэй байна.
Эх сурвалж: BBC
4:54 цагт тийрэлтэт хөдөлгүүрээр уналтын хурдыг удаашруулж эхэлнэ.
- 4:55 цагт станцын зургаан дугуй Ангарагийн хөрсөнд хүрнэ.
Газардах үйл явцын дараалал дараах үе шаттай явагдана.
- Ангарагийн агаар мандалд станц нэвтрэн орно. Энэ үед 20,000 км/цаг хурдтай унаж эхэлнэ.
- Станцын гадна бүрхүүл үрэлтийн улмаас дээд хэмжээндээ хүртэл халах үед шүхэр задарна.
- Шүхэр задарсны дараа станцын гадна бүрхүүлүүд ээлж ээлжээр сална.
- Шүхэртэй бүрхүүлээсээ бүрэн салсны дараа “Sky crane” буюу тэнгэрийн өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж станцын уналтын хурдыг удаашруулна.
- Гадаргаас тодорхой өндөрт хүрсний дараа “Sky crane” уян холбоосоор Perseverance станцыг доош буулгана.
- Станцыг буулгасныхаа дараа “Sky crane” нисэж холдоно.
Ангараг гарагт робот станц буулгах 14 оролдлогын найм нь амжилттай болж байжээ. Эдгээр наймыг бүгдийг нь Америкчууд гүйцэтгэсэн юм.
Тиймээс энэ удаа Perseverance станцыг амжилттай газардуулж чадна гэдэгтээ NASA итгэлтэй байна.
Эх сурвалж: BBC

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана