Бусад
МУУРАНД АНААШ, ТЭМЭЭТЭЙ ТӨСТЭЙ ЗҮЙЛ БИЙ

Муур (Felis catus) буюу гэрийн муур хортон мэрэгч, могой, хилэнцэт хорхой зэрэг гэрийн хортныг агнах чадвар, хүнд дасах чадвараараа хүнд үнэлэгддэг махан идэшт хөхтөн. Муур дорж хаяж 9500 жилийн өмнө хүнтэй холбоотой болсон гэх баримт байдаг. Чадварлаг махчин муур 1000 орчим зүйлийн амьтан барьж хооллодог ажээ. Муур хаалганы бариул доош дарж онгойлгох зэрэг энгийн механизмыг өөрөө эзэмшиж сурах чадвартай амьтан. Муур янз бүрийн дуу авиагаар харилцдагаас гадна, биеийн хөдөлгөөнөөр харилцдаг гэнэ. Муур дэлхий дээр хамгийн түгээмэл гэрийн амьтан байх магадлалтай. Нийт 600 сая гаруй муур дэлхий даяар тархсан байна.
Муурыг шүтээнээ болгосон эртний Египетэд муурыг анх гэршүүлсэн гэж саяхан болтол үздэг байв. Гэвч 2007 оны судалгаагаар гэрийн бүх муур МЭӨ 8000 жилийн өмнө Ойрхи Дорнодод гэршсэн тав хүртэл тооны Африкийн цоохондойгоос (Felis silvestris lybica) гаралтайг тогтоожээ. Та бүхэндээ мууртай холбоотойгоор зарим улс орнуудад байдаг сонирхолтой баримтуудыг хүргэе.
-Англид хар муур амжилт дагуулдаг. Хар муурны сүүл нүдний өвчинг эмчилдэг гэж үздэг. Мөн үүг эмчлэхэд гурван өнгийн үстэй муурны сүүл тусалдаг гэдэг байна.
-Эртний норвегичүүд муурыг гэгээн амьтан хэмээн дээдэлдэг байж. Тэд ойн муурыг гэрийн тэжээмэл болгон, хөлгийн тавцнаа авч явдаг байжээ.
-Францын Лионы их сургуулийн мэргэжилтнүүд дэлхий дээр хэчнээн гэрийн муур байгааг тооцоолохоор шийджээ. Тэдний тооцоолсноор бидний ертөнцөд 400 сая тэжээвэр муур байдгийн дийлэнх нь АНУ-д тоологджээ. Түүний дараагаар Австрали улс бичигдсэн бөгөөд тус улсын 10 оршин суугч тутамд есөн муур ногддог байна. Харин Ази тивээс энэхүү судалгааг Индонези тэргүүлсэн бөгөөд тус улсад 30 сая нрх муужгай амьдардаг аж. Европыг Франц улс найман сая муур мөрөн дээрээ суулган эрхлүүлж яваагаараа тэргүүлж, Перу, Габон болон зарим оронд муур бараг тэжээдэггүй гэнэ.
-Зарим орны хүмүүс эл амьтныг ихэд хүндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ үүдэнд муурны дүрс тавьсан байдаг нь гэр бүлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.
-Байгаль эх хүн, амьтанд янз өүрийн нас заяадаг. Ялангуяа амьд биесийн залуу, дунд, өтөл нас бүгд өөрийн онцлогтой. Нэг сартай муурны зулзага 5-6 сартай хүүхдийн хөгжилтэй адилхан байдаг бол зургаан сартай муур долдугаар ангийн хүүхэдтэй /14 настай/ чацуу. Харин 14 настай муур 70 настай бууралтай чацуу гэнэ.
-Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий, Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хөлөө түрүүлж гишгээд дараа нь зүүн талын хоёр хөлөөрөө мөн зэрэг гишгэдэг.
-Английн I Карл хаан мууртай байж. Тэрбээр муур нь үгүй бол аз жаргал үгүй гэж үздэг байсан гэнэ.
– Муурыг хайрлаад зогсохгүй амьдралын олон зүйлээ түүнтэй холбодог хүмүүс цөөнгүй. Тухайлбал, нэрт зохиолч Эрнест Хемингуэй гэртээ 150 муур тэжээдэг байсан гэнэ. Гэтэл дэлхийн аварга шатарчин Алехин муурнаасаа хүч авдаг байж. Түүний хайртай сиамын муур Чеси (шатар нэртэй) нь Алехиныг тэмцээнд орж байхад танхимд эхнэрийнх нь өвөр дээр суун алсаас эзэндээ тусалдаг байж. Алехин тэмцээний үеэр эхнэрээ бус хайртай муураа илэхийн тулд байнга үзэгчдийн суудал руу гүйдэг байжээ.
– Египтэд исламын шашин дэлгэрэх болсон цагаас муурыг нохойноос илүү үнэлэн хүндлэх болжээ. Учир нь тус шашны номлогч Магомет муурыг хайрлан шүтдэг байж ”
– Египетчүүд нас барсан гэрийн эзэгтэйн сэтгэл зүрх муурын биенд шингэдэг байжээ. Тиймдээ ч гэрт нь гал гарвал эхлээд муураа авраад дараа нь бусад хэрэгтэй зүйлсээ галаас гаргадаг аж.
-Эртний Сиамд буюу өнөөгийн Тайландад бүх гүнж мууртай байжээ. Тэд усанд орохоор явахдаа бөгжөө муурныхаа сүүлэнд хийн үлдээдэг байсан гэнэ. Тиймээс сиамын муур ааш муутай, ялангуяа сүүлэндээ гар хүргүүлдэггүй гэх болжээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.