Залуу үеийн төлөөлөл болсон түүний хувьд Австрали улсад их сургуулиа төгсөж ирээд ажлын гараагаа TIREZONE компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үлгэр жишээ залуу билээ. Бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсож, эзэмшсэн ур чадвар, авхаалж самбаа, харилцаа манлайллыг үзэгч олонд харуулахын зэрэгцээ бусад оролцогчдоос нас залуу ч эн тэнцэхүйц өрсөлдсөн юм. Ж.Эрдэнэбаяр “THE APPRENTICE” шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсролоороо ялгарч, шударгаар өрсөлдөж үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж чадсан.
Гарааны шугаман дээр одоо л ирж байна: “Дэлхийн хамгийн шилдэг бизнесийн шоу нэвтрүүлгийн нэгээхэн хэсэг байж хоёр сарын турш бүх хүч нөөц бололцоо, мэдлэг чадвараа шавхан өрсөлдсөн нь миний амьдралын хамгийн тод томруун үйл явдлуудын нэг байлаа. Хэдийгээр ялагч болж чадаагүй ч өөрт тавьсан том зорилгодоо хүрч чадлаа. Үе тэнгийн залуустаа итгэл найдвар төрүүлж, тэдэнд урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэхийн тулд залхууралгүй тэмцэж, хөдөлмөрлөдөг байх ёстойг сануулж, ах эгч нартаа бидний үеийн залуус хариуцлага хүлээж манлайлал үзүүлэхэд бэлэн, бэлтгэгдсэн гэдгээ мөн батлан харуулахыг зорьсон билээ. Эрдэнэбаяр миний бие нэвтрүүлгийн туршид хуримтлуулсан бизнесийн туршлага, хувь хүний ур чадварын хувьд гаргасан ахиц дэвшлээ цаашид улам төгөлдөржүүлж, энэ эрч хүчээ алдалгүй ирээдүйд цахиур хагалах Гүйцэтгэх удирдлага, Шилдэг манлайлагч болохоо амлаж байна” гэв.
Дэлхийн 30 гаруй улсад 2004 оноос хойш зохион байгуулагдсан “THE APPRENTICE” шоу нэвтрүүлгийг Монгол телевиз албан ёсны эрхтэйгээр эх орондоо амжилттай зохион байгуулсан. Apprentice Монгол шоу нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцсон 1000 гаруй залуусаас шалгарсан шилдэг оролцогчдын нэг Ж.Эрдэнэбаяр “Ори медиа” ХХК-ийн дэд захирлаар томилогджээ. Дэлхийн стандартад нийцэхүйц энтертайнментын шилдэг үйлчилгээг Монголдоо бий болгож, дотоодын кино, контент бүтээгчдэд хүртээмжтэй зах зээлийг бий болгох, оюуны бүтээлийг хамгаалах, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, үзэгчдэд албан ёсны эрхтэй, чанартай, шилдэг, шинэ контентыг хүргэхээр зорин ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн 2002-2013 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “23-р сургууль”, 2015 Австрали улсын “SYDNEY TAFE NSW” коллеж, 2018 “Western Sydney University”, 2020-2021 “Их Засаг их сургууль”-ийн Хууль зүйн сургууль-д тус тус боловсрол эзэмшсэн бөгөөд Англи, Хятад хэлний ахисан түвшний , Япон хэлний анхан шатны мэдлэгтэй.
ЗОРИЛГОТОЙ, ЗОРИГТОЙ, ЗОГСОЛТГҮЙ УРАГШИЛСААР БАЙХ БОЛНО.
#МонголМэдээСонин #ӨдрийнХүн